
Хятадын Өвөр монголын соёлын долоо хоногийн хүрээнд Монгол Хятад зохиолчдын уулзалт, ярилцлага Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд 2012 оны 9-р сарын 18-ны өдөр боллоо. Уулзалтыг Монголын Зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан, ӨМӨЗР-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээнд ӨМӨЗР-ы Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Гадаадтай Соёлоор харилцах нийгэмлэгийн орлогч дарга Бай Юйган, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Х.Чилаажав нар ба МЗЭ-ийн гишүүд, мөн Монгол Улсын нэр хүндтэй уран бүтээлчид болон Өвөр Монголын алдарт яруу найрагч Артай тэргүүтэй зохиолч, яруу найрагчид оролцож байна. Уригдаж ирсэн зохиолчид Монголын талд "Хятадын уран зохиолын дээж" номыг бэлэглэсэн юм. \сурвалжлагч Ч.Гантөмөр\
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15