|
|
||
Хуучин танил мэт Хөх хот
Хөх хотын буудалд орж ирэхэд галт тэрэгний цонхоор нэлээд цас харагдах нь гадаа хүйтэн байгааг илтгэнэ. 11-р сарын сүүлчийн энэ өдрүүдэд Бээжинд огт цас унаагүй атал талын энэ хот нэгэнт өвөлтэй золгожээ. Монголчуудын хувьд дэндүү танил ӨМӨЗО-ны төв Хөх хотод монгол үндэстнээр цөмөө болгосон 2 сая гаруй хүн амьдарч байна.
15 жилийн өмнө анх хөл тавьж байсан миний хувьд Хөх хот танигдахын аргагүй болжээ. Хятад орны өөрчлөлтийг жилээр бус сараар хэмжих болсон энэ үед тун гэнэн бодож байна даа гэж дотроо инээд хүрч явлаа. Хятад загварын энэ хотод хааяа нэг монгол гэр хэлбэрийн өвөрмөц барилга, монголчуудын хайртай морины хөшөө баримал тааралдах нь ихэвчлэн гуанз ресторан ажээ. Хамгийн олзуурхууштай нь бүх газрын хаягийг монгол хятад үсгээр бичиж өлгөсөн нь монголын жуулчдад ядаж будилахгүй дэлгүүр хоршоо, хоол унд эргүүлэхэд дэм болдог бололтой. Ер нь эмнэлэгт үзүүлэх, аялж жуулчлах, сургуульд суралцах гээд Монгол улсаас хүний хөл тасардаггүй. Бид ч бас монгол найз нөхөд ихтэй гэж тэнд амьдардаг найз маань ярьж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |