• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэн Шяньдүн, Бао Чүнмин нар тус тус Д.Бэхбаттай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-01-16 10:21:59

     2012 оны 12-р сарын 25-ны өдөр Шилийн гол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Эрээн хотын дарга Бао Чүнмин нар тус хотод айлчилж байгаа Монгол улсын Засгийн газраас Замын-Үүдэд суугаа бүрэн эрхт төлөөлөгч Д.Бэхбаттай уулзсан байна.

     Д.Бэхбат ажлаа хүлээж аваад анх удаагаа Эрээнд айлчилж байгаад Мэн Шяньдүн сайшааж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Эрээн болон Замын-Үүд нь Хятад, Монгол хоёр орны чухал боомтын хувьд хоёр орны эдийн засаг худалдаа, найрсаг хамтын ажиллагаанд таатай боломж нөхцөл хангасан юм. Монгол улсын Засгийн газар Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, зам харилцааны тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, импорт экспорттой зохицсон ложистикийн хяналт удирдлага болон замын дэд бүтцийн бйагуулалтыг байгуулж, импорт, экспортын бүхий л явцыг уялдуулан нэвтрүүлж, хоёр талын боомтын ажлын хурд ба бараа эргэлтийн чадлыг сайжруулж, зам тээврийн дэг журам болон машин унааны удирдлагыг дүрэмжүүлж, хөнгөлөлттэй бодлого боловсруулан тогтоож, худалдаа хөрөнгө оруулалтыг татан, Замын-Үүд ба чөлөөт худалдааны бүтээн байгуулалтыг түргэтгэн ахиулахад Д.Бэхбат хамтран ажиллаж, тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Д.Бэхбат хэлэхдээ, Монгол улс шинэ Засгийн газраа байгуулсны дараа Хятад улстай стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхийг чухалд үзэж байна. Эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт Хятад улстай нэн өргөн хүрээнд найрсаг хамтын ажиллагаа явуулахыг хүсэж байна. Монгол улсын шинэ Засгийн газар Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг онцгой анхаарч, эрч хүчтэй ажиллахыг хичээж, олон улсын зах зээлээс 1 тэрбум 500 сая ам.долларын хөрөнгө мөнгө хуримтлуулан, Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах төлөвлөгөөтэй байна. Эрээн хот Замын-Үүдийн бүтээн байгуулалтад ихээхэн тусламж үзүүлсэн. Цаашид урьдын адил дэмжиж туслахыг хүсэж байна гэжээ. Бао Чүнмин, боомтын бүтээн байгуулалт, боомтоор нэвтрэх болон хамтаар Замын-Үүдийн чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлж, зам харилцааны тээврийн нөхцөлийг сайжруулах зэрэг талаар Д.Бэхбаттай санал бодлоо солилцжээ.

     Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, хотын дэд дарга Сүнь Жэньжян, хотын намын хорооны байнгын гишүүн, нарийн бичгийн дарга Ли Вэй нар мөн хуралд оролцлоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе