• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэн Шяньдүн МУ-аас Эрээн хотод суугаа консултай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-01-16 10:25:32

     С.Батхуягт "хотын хүндэт иргэн" цол хүртээв

     2012 оны 12-р сарын 21-ний өдөр Шилийн гол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүн МУ-аас Эрээн хотод суугаа консул С.Батхуяг болон консулын орлогч Б.Саруул нарын хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Консул С.Батхуягийн Хятад, Монголын хоёр боомтын хөгжилд оруулсан асар их хувь нэмэр болон идэвхтэй хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, түүнд Эрээн хотын "Хүндэт иргэн" цол хүртээсэн байна.
Сүнь Жэньжян, Ли Вэй нар хуралд оролцжээ.

     С.Батхуяг уулзалтын үеэр хэлэхдээ, МУ-аас Эрээн хотод суугаа консулын үүрэгт ажлаа дуусгаж буйтай холбогдуулан Эрээн хотын намын хороо, Засгийн газрын 3 жилийн турш эрчимтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлж байна. Үүрэгт ажлынхаа хугацаанд Ерөнхийлөгчийн Эрээн хотод айлчлах ажлыг сайн зохион байгуулсан, Замын-Үүдийн төмөр замын давхар шугамыг нээсэн, авто замын боомтын шинэ замыг байгуулсан, агаарын боомт нээсэн зэрэг олон талт ажлаар Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагааны харилцаа болон гүн зузаан нөхөрлөл тогтоосондоо их таатай байна. Б.Саруул консулын албан тушаалыг залгамжлан хариуцах юм. Эрээн хотын намын хороо Засгийн газар түүний ажилд урьдын адил дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

     С.Батхуяг Эрээн хотын консулаар идэвхтэй ажиллаж, Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалан, боомт хоорондын ажлыг зохицуулах болон амтын ажиллагааны чухал төсөл дээр гаргасан хүчин чармайлт, уужуу тайван хүн чанар, хөдөлмөрч хичээнгүй зан чанарыг Мэн Шяньдүн сайшаагаад түүнд шинэ ажлын байрандаа өөдрөг амжилттай байхыг хүсэхийн зэрэгцээ Хятад Монгол хоёр орон болон Эрээн, Замын-Үүд хоёр боомт хоорондын хамтын ажиллагааны хөгжилд цаашид анхаарал хандуулж, Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Эрээн хот нь МУ-аас Эрээнд суугаа консулын газрын үүрэг болохыг маш чухалд үздэг бөгөөд шинэ консулын ажлыг үргэлжлэн дэмжиж, хоёр орон болон хоёр боомтын найрсаг хөгжлийн явцад тулгарсан асуудлыг хамтаар зохицуулж, хоёр орны хамтын ажиллагааг нэн илүү гэгээн саруул ирээдүйтэй болгоход тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе