• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн төмөр замын боомт жилийн импорт экспортын бараа тээвэрлэлтийн үүргээ 12 өдрийн өмнө урьдчилан биелүүлэв

CRI       (GMT+08:00) 2013-01-16 10:28:21

     2012 оны 12-р сарын 19-ний өдрийг хүртэлх байдлаар, Эрээн хотын төмөр замын боомтоор 8 сая 529 мянга 400 тонн импорт экспортын барааг тээвэрлэж, жилийн эхэнд тогтоосон 8 сая 500 мянган тонн бүхий импорт экспортын барааг тээвэрлэх үүргээ 12 өдрийн өмнө урьдчилан биелүүлснээр, төмөр замын боомтын бараа тээвэрлэлтийн түүхэн амжилт үзүүлсэн байна. Энэ онд Эрээний төмөр замын вокзал тус жилийнхээ бараа тээвэрлэлтийн хэмжээг биелүүлэхийн тулд үр дүнтэй шалгалт хийж, талуудтай ажлаа идэвхтэй зохицуулан, ажлын явцаа нарийвчилж, тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, төмөр замын боомтын бараа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр хичээж ажиллав. 2012 онд төмрийн хүдэр, зэсийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний импортын барааны өсөлт нэлээд түргэн байгаатай холбогдуулан, Эрээний төмөр замын боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Нэгд, Хөх хотын Төмөр замын албаны холбогдох салбар болон Эрээн хотын намын хороо, хотын засгийн газарт Монголын төмөр замын байдлыг бодитоор тусгаж, дээд шатнаас макро зохицуулалт хийхэд нь тоо баримт хангав. Хоёрт, энэ оны бараа тээврийн бодит байдалд үндэслэн, "Эрээний вокзалд машин захиалах арга" зэрэг тогтоол боловсруулан, барааг түргэн ачиж тээвэрлэх, нэгж цагийн дотор бараа нэвтрүүлэх үүргээ биелүүлэх зэрэг зарчмыг баримтлан, тээврийн үр ашгийг дээшлүүлэв. Гуравт, Монголын талын ажилтан нартай билет болон машины тушаах ба хүлээн авах явц дахь асуудлыг даруй шийдвэрлэж, тушаах, гарын үсэг зурах, ажиллах цагийг багасган, Монголын хоосон машиныг хүлээн авч тушаах хугацааг өмнө нь машин бүрд 220 минут зарцуулдаг байсныг одоогийн 60 минут болгон богиносгов. Дөрөвт, Хятад Монгол хоёр талын вокзалын дарга нарын тогтсон хугацааны уулзалт болон утсаар ярих тогтолцоог ашиглан, мэдээллийн солилцоо болон техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тээврийн зохион байгуулалтын ажлын үр ашигт гарсан асуудлыг даруй шийдвэрлэж, бараа нэвтрүүлэх үр ашгийг хичээн нэмэгдүүлэв. Тавд, "Том аж ахуйн нэгж"-ийн стратеги хэрэгжүүлж, эрхлэлт, тээвэрлэлтийн шаардлага болон итгэмжлэл зэрэг байдлыг ойлгож, бодит байдалтай уялдуулан тээвэрлэлтийн арга хэмжээ авч, барааны эх үүсвэрийг тогтворжуулав. Зургаад, вокзалын бүсийн интегралчлалын шалгалтын тогтолцоог хэрэгжүүлж, вокзалын бүсийн байгууллага болон зам тээврийн гол салбартай үүрэг хариуцлагын 14 тохиролцоонд гарын үсэг зурж, өөр өөрсдийн аюулгүй үүрэг хариуцлага ба ачиж буулгах машины үүргээ гүйцэтгэсэн тоо хэмжээ, цаг хугацаа болон чанарт тавьсан шаардлагыг тодорхойлж, ачиж буулгах ажлын үр ашгийг нэмэгдүүлэв. Дээрх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр Эрээний төмөр замын вокзал бараа тээврийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлэв. Дээрх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр Эрээний төмөр замын вокзал бараа тээврийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж, хүлээж авах бүхнийг хүлээн авч, төмөр замын боомтын барааны хэмжээг түргэн нэмэгдүүлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе