• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын онгоцны буудлын зорчигч хүлээн авах хэмжээ давхардсан тоогоор 100 мянгад хүрчээ

CRI       (GMT+08:00) 2013-01-16 10:30:00

      2012 оны 12-р сарын 17-ын өдөр, Эрээн хотын онгоцны буудал 2012 оны 100 мянга дахь зорчигчийг хүлээн авснаар, Эрээний онгоцны буудлын зорчигч хүлээн авах хэмжээ давхардсан тоогоор 100 мянгад хүрсэн байна.

     Мөн өдрийн 13 цаг 30 минутын үеэр, Хөххот-Эрээн чиглэлийн GS 7541 рейсийн онгоц газардсаны дараа, Эрээн хотын орлогч дарга Бао Хайкүнь, онгоцны буудлын ажилтны хамт 100 мянга дах зорчигчийг халуун дотноор угтлаа. Тэр нь Эрээн хотод боловсролын ажил эрхэлдэг Ян Дэнкэ байлаа. Дурсгалын бэлэг болгож түүнд Хөххот-Эрээний ирж буцах билет гардуулахад Ян Дэнкэ ихэд сэтгэл догдлон, "Эрээн хотын онгоцны буудлын үйлчилгээ маш сайн, ажилтнууд ч хөнгөн шуурхай үйлчилдэг. Би байнга Эрээний онгоцны буудлаар зорчдог, цаашдаа ч онгоцны буудлын ажлыг дэмжсээр байх болно" гэжээ.

     Эрээн хотын онгоцны буудал 2010 оны 4-р сарын 1-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон юм. Хоёр жил гаруйн хугацаанд, Эрээн хотын онгоцны буудлын ажилтан орон нутгийн эдийн засагт үйлчлэх, боомтын ард иргэдэд үйлчлэх зорилгоор, хөнгөлөлттэй олон арга хэмжээнүүд өрнүүлсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе