• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх жилээс Хятад улс хилийн шалгалт, хорио цээр, хижгийн байцаалтын төлбөрийг бууруулна

CRI       (GMT+08:00) 2013-01-16 10:32:31

     Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо 2012 оны 12-р сарын 21-д мэдэгдсэнээр, гадаад худалдаа эдийн засгийг тогтвортой өсгөж, импорт экспортын компанийн дарамтыг бууруулахын тулд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо болон Сангийн яам 2013 оны 1-р сарын 1-ний өдрөөс хилийн шалгалт, хорио цээр, хижгийн байцаалтын төлбөрийг бууруулж, шалгах аргыг хялбарчлах болно. Үүгээр, импорт экспортын компанийн дарамтыг жилд 5 тэрбум 200 сая юань бууруулах төлөвтэй байна гэжээ.

     Тус хоёр салбарын нийтэлсэн "Зарим засаг захиргааны ажлын чанартай төлбөр хураах стандартыг бууруулах мэдэгдэл"-д, импорт экспортын барааны шалгалт, хорио цээр, хижгийн байцаалтын төлбөрийг барааны нийт үнийн 1.5‰ , 1.21.5‰ -ийн харьцаагаар тооцдог байсан бол 0.8‰ болгож бууруулж, нэг удаа хураамж авдаг болгож өөрчилжээ.

     Мэдэгдэлд тогтоосноор, хилийн боомтын нийт үнэ нь 100 мянган юаниас бага хилийн бага хэмжээний худалдаа, Тайваньд гаргах бага хэмжээний худалдааны барааны шалгалт, хорио цээр, хижгийн байцаалтын төлбөрийг бууруулаад тус бүр 30 юань хураах боллоо. Зөвхөн эрүүл ахуйн шалгалт хийхэд төлбөр хураахгүй гэжээ.

     Мэдэгдэлд мөн зарим нөөц баялгийн чанартай бараа бүтээгдэхүүний хилийн шалгалтын төлбөрийг үнээр нь тооцоолж авдаг байсан бол хэмжээгээр нь тооцоолж тогтмол мөнгө хураадаг болгосон байна. Уурхайн үлдэгдэл шороо зэрэг бүтээгдэхүүнээс тонн бүрд 0.6 юань, шингэн биет байгалийн хий, хий биет байгалийн хий болон неөтиэс тонн бүрд 0.08 юань хураах болгов гэв.

     Түүнчлэн мэдэгдэлд, үнийг тооцоолох аргыг хялбарчилжээ. Тухайлбал, барааны шалгалт, хороо цээрийн байцаалтын төлбөрийг өмнө нь чанарын шалгалт амьтны клиникийн хижгийн шалгалт, ургамлын хижгийн шалгалт хийх зэрэг аргаар тооцоолдог байсан бол эдгээрийг нэгтгээд барааны шалгалт, хорио цээр, хижгийн шалгалтын үнээр л тооцдог болсон гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе