|
|
||
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 1939 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт Цантад төрсөн. МУИС-ын монгол хэл, уран зохиолын анги болон Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаа дүүргэсэн.
"Нутгийн цэнхэр уулс", "Хөх тэнгэрийн хур", "Онгодын цагаан хүлэг" зэрэг яруу найргийн 17 ном, "Хэрлэнгийн Барьяа" роман-туурь, "Долгионт жилийн туужис", "Мартаж болшгүй он жилүүд" хөрөг дуртгал, эрхи товчис, эрийн гурван наадмын тухай "Гарьд магнай", "Тод магнай", "Цэц магнай" кино туурвисан.
1988 онд Монгол улсын төрийн шагнал, 1999 онд "Ардын уран зохиолч", 2000 онд Д.Намдагийн нэрэмжит шагнал, Монголын саран ээж нийгэмлэгийн "Гайхамшигт зохиолч"-ийн өргөмжлөл хүртсэн.
Эдүгээ Маршил Чойбалсангийн тухай "Тусгаар тогтнол аминаас үнэтэй", Д.Нацагдоржийн үйл амьдралыг сонирхолтой үзүүлсэн "Гучаад оны хөх жавар" киноны зохиолуудыг бичиж байна.
Найрагчийн увидас, зохиолчийн сэтгэлийн ертөнцөөр аялахыг хичээсэн зүрхэн тольт, гэгээн бодрол, туурвил зүйн ном бичиж уншигчдын гар дээр тавьжээ.
Мөн 108 шүлгийн эрих буюу Монгол Рубай, Англи, Монгол хэл дээр хэвлүүлжээ.\ярилцсан Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |