|
|
||
Бээжин хотноо жил тутамд нэг удаа хуралддаг хоёр чуулган болж байгаа энэ үеэр УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Өвөр Монголын УТЗЗ-ийн орлогч дарга Хань Жырань манай радиод ярилцлага өгсөн юм. Экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай Тэрээр УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын хороонд санал санаачилга дэвшүүлсэн билээ. Тэрээр экологийн бүтээн байгуулалтын талаарх ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ экологийн бүтээн байгуулалтын чухал чанарыг товойлгож, түүнийг эдийн засгийн бүтээн байгуулалттай яаж уялдуулах талаар ярьсан юм.
Тухайлбал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа том том үйлдвэр уурхай, аж ахуйн нэгжид чанга хяналт тавьж, хаах ёстойг нь хаах арга хэмжээ авсан, түүнчлэн Өвөр Монгол зэрэг Хятадын хил хязгаарын цэвэр агаартай нутаг районд санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлж, цэвэр агаарыг улам эрчтэй хамгаалж, агаарын бохирдол ихтэй Хятадын дотор газар оронтой цэвэр агаарын солилцоо хийх тухай шинэ санаагаа ярилаа. Мөн Өвөр Монгол районы малжих тариалахад зохимжтой нутаг бэлчээрт мал малжих, тариа тарихыг хориглохоор дамжин нутаг бэлчээрийг хамгаалж, малчдад нөхвөр олгох арга хэлбэрээр орлогыг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа тухай ярьсан билээ. Ингээд та бүхэн дээрх аудио нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу?
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |