• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хас эмч монгол уламжлалт эмчилгээний тухай танилцуулав

CRI       (GMT+08:00) 2013-03-11 15:31:48

     Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг нь монгол уламжлалт эмнэлгийг орчин үеийн эмчилгээний арга барилтай уялдуулсан ерөнхийлсөн чанартай хөх зэрэглэлийн эмнэлэг юм. Энэ эмнэлгийн Таван заслаар эрүүлжих төв нь Монгол эмнэлгийн уламжлалт засал, тухайлбал зүү хатгуур, төөнөлөг, ханах, илж нухлах, рашаан, дэвтээлгэ, соруул зэрэг арга барилаар хий, шар, бадганыг тэнцүүлэх, биеийн дархлааг сайжруулах зэрэг эмчилгээ хийж байна. Манай нэвтрүүлэгт тус эмнэлгийн Таван заслаар эрүүлжих төвийн дарга Хас эмч ярилцлага өгч, уламжлалт монгол эмчилгээнийхээ талаар танилцуулсан юм.

     Тэрээр өвчтөний байдлын талаар ярихдаа Монгол улсын нэг өвчтөний са өвчин илааршсан тухай бодитой жишээ татаж өгүүлсэн юм. Түүнчлэн Хас эмч ялангуяа идээн ундааны талаар монголчуудад хандуулан архи, тамхи, өөх тосыг аль болох бага эдэлж хэрэглэх тухай эрхэм зөвлөгөө хүргэлээ. Ингээд та бүхэн дээрх аудио нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе