• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хас эмч: Өвөр Монголын эм эмчилгээний салбарт дэвшүүлсэн санал санаачилга

CRI       (GMT+08:00) 2013-03-11 15:37:00

     Сүүлийн жилүүдэд Хятадын эм эмчилгээний өөрчлөлтийг гүнзгий явуулахын хэрээр эм эмчилгээний үйлчилгээний байгууллага ба эмч сувилагчдын тоо нэмэгдэж, эмчилгээний тоног төхөөрөмж бүх талаар сайжирсан бөгөөд үйлчилгээний хэр төвшин ба эмчилгээний байгууллагын ажилтан нарын хэв боловсрол ч дээшилсэн байна.

     Эм эмчилгээний өөрчлөлттэй зохицуулан Хятадын ЭХЯ-ы нийтэлсэн "Бүс нутгийн эм эмчилгээний төвийг байрлуулах зарчим"-д үндэсний, мужийн, орон нутгийн хотын, сяний зэрэглэлийн зэрэг бүс нутгийн эм эмчилгээний төвийг байгуулах санал дурдсан юм. Өнөө муж, хот, өөртөө засах районууд одоогийн байгаа эмнэлгийн үндсэн дээр бүс нутгийн эм эмчилгээний төвийг байгуулж, улс орон ба муж, өөртөө засах районы санхүүжилтаар дамжин, бүс нутгийн хэмжээнд онол судалгаа, техник мэргэжил болон клиникийн үйлчилгээний чадавх зэрэг талаар нэлээд бодит хүчин чадалтай бүс нутгийн эм эмчилгээний төвийг байгуулж байна. Гэвч эм эмчилгээний өөрчлөлт нь зохих амжилт, үр дүнд хүрч байгаа ч гэсэн цөөн бус тулгамдсан асуудлууд оршиж байгаа юм. Үүнтэй холбогдуулан улс орныхоо хөгжилтөд чиг шугам бодлого тогтоож, нийгмийн олон талын асуудлыг зохицуулж байгаа бүх Хятадын хоёр чуулган Бээжинд болж байгаа энэ үеэр УТЗЗ-ийн 12-р сонгуулийн бүх Хятадын хорооны гишүүн, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Таван заслаар эрүүлжих төвийн эрхлэгч Хас эмч бидэнд Өвөр Монголын эм эмнэлгийн салбарт оршиж байгаа асуудал, мөн түүнчлэн эдгээр асуудлыг яаж зохицуулах талаар өөрийн санал бодлоо ярьсан юм. Ингээд та бүхэн дээрх аудио нэвтрүүлгээс дэлгэрэнгүй агуулгыг хүлээн авч сонсоно уу?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе