• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Яруу найрагч Ц.Хулан: Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах сан

CRI       (GMT+08:00) 2013-04-08 15:59:03

     Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагын зочны хоймортоо Янжинлхам бурханы ариун ивээлд багтсан гайхамшигт найрагчийг урилаа. Тэр бол Д.Нацагдоржын шагналт, МЗЭ-ийн шагналт, Болор цом наадмын хошой тэргүүн шагналт, мөн зууны шилдэг зуун найрагчийн нэг, эрхэмсэг хатагтай Ц.Хулан байлаа.

     Зах зээлийн ороо бусгаа үед ч утга зохиол гэгч ариун сүмдээ үнэнч үлдсэн тэрээр Жинхэнэ Монгол найрагчийн гэр бүлд төрж өсөн, "ном бол ертөнцийг харах цонх" гэдгийг олонд мэдрүүлсэн гавьяатай нэгэн. Хэзээ ямагт өөрийнхөөрөө, дур зоргоороо басхүү эрх дураараа хэрнээ омголон дайчин байж чаддаг энэ бүсгүй нэгэн цагт "найрагч хүн гэдэг алдааны цуглуулга" хэмээн тодотгож байсан удаатай. Олны сэтгэл зүрхэнд байдаг "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах сан" хэмээх түүний шүлэг, дэлхийн зууны шилдэг зуун найрагчийн сонгомол яруу найрагт багтсан байдаг. Одоо тэрээр өөрийн шүлгийн бүрэн түүвэрээ бэлтгэн хэвлүүлж, уншигчийнхаа алган дээр тавихаар зав муутай сууна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе