|
|
||
Бугат хот нь ӨМӨЗО-ны дунд баруун биед оршдог бөгөөд төрийн "1-р 5 жил", "2-р 5 жил"-ийн төлөвлөгөө хэрэгжихийн дагуу, аажмаар хөгжиж ирсэн нэгэн шинээр мандсан аж үйлдвэрийн хот болно, "тал нутгийн ган төмрийн хот", "Газрын ховор элементийн хот" хэмээн нэрлэгджээ. Нийт нутаг дэвсгэр нь 27.8 мянган кв км, дэргэдээ 9 хошуу, шянь, дүүрэг болон төрийн зэрэглэлийн газрын ховор элементийн дэвшилттэт шинэ технологийн аж үйлдвэр хөгжлийн 1 бүстэй, нийт хүн ам нь 2.65 сая, монгол, хятад, манж, дагуур, орцон зэрэг 43 үндэстэн оршин аж төрдөг.
Сүүлийн жилүүдэд, ХКН-ын төв хороо, төрийн зөвлөл болон ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, засгийн газрын зөв удирдлага болон харгалзал дэмжлэг доор, Бугат хот нь шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг нарийн хянамгай хэрэгжүүлж, аж үйлдвэржих шилжилтэд хот сууринжилтын үйл явцыг түргэсгэх үр дүнтэй арга замыг идэвхтэй хайж, эдийн засаг нийгмийн сайн бөгөөд хурдтай хөгжихийг чармайн ахиулав. 2012 он гэхэд, уг хотын ҮНБ 340.95 тэрбум юань, орон нутгийн санхүүгийн нийт орлого нь 32.678 тэрбум юань, хот хөдөөгийн оршин суугчдын орлого тус тус 34485 юань болон 11421 юаньд хүрэв. Бугат хот нь НҮБ-ын хүн ам тав тухтай оршин аж төрөх хотын шагнал, төрийн соёл иргэншилт хот, төрийн эрүүл мэндийн хот, төрийн цэцэрлэгт ойн хот зэрэг олон яруу алдрыг хүртсэн байна.
Нэг. Төлөвлөлтийг баримталж, өвөрмөц талыг онцлохоор хотын хөгжлийн гол шижим болгосоор ирсэн билээ
Төлөвлөлт бол хотын бүтээн байгуулалтын тэргүүлэх чиглэл, мөн хот хөгжлийн ерөнхий хөтөлбөр болно. Бугат хотын бүтээн байгуулалтын амжилт нь түүний сайхан төлөвлөлтөд оршдог. Өмнөх зууны 50-аад онд, Бугат нь уулын ЗХУ-ын мэргэжилтний оролцоотой анхны хот төлөвлөлтийг боловсруулсан юм. Энэхүү төлөвлөлт нь дугуйлан хэлбэр, зурвас дүрс, олон төвтэйгээрээ онцлог бөгөөд өргөн уудам, асар том, алсыг харсан төв засгийн газраас хүлээн зөвшөөрсөн цор ганц нэгэн орон нутгийн аймгийн зэрэглэлийн хотын төлөвлөлт болно. Энэхүү төлөвлөлт нь үнэнээс зөвийг эрэх үндсэн зарчим болон байгалийг дээдлэх хүмүүнлэгийн ойлголтыг баримталж, тал нутгийн соёл иргэншил болон аж үйлдвэрийн соёл иргэншлийг уялдуулан хөгжүүлэх объектик шаардлагын илэрхийлэл, өнөөдрийн Бугат хотын уудам тэнэгэр хотын орон зай болон өвөрмөц соёлын баялаг агуулга төлөвшихөд сайн сайхан суурийг тавьж өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд, Бугат хот шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалын шаардлагын дагуу, хотын тогтвортой хөгжлийг батлах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх болон амьдралын чанарыг сайжруулах шаардлагын үүднээс үүсч, Бугат хотын хөгжлийн чиг хандлагын байгууламж боловсронгуй, удирдлага эмх замбараатай, орчин үзэсгэлэнтэй, ил тод онцлогтой, зам харилцаа дөхөм дөт, хүн ам оршин аж төрөхөд тав тухтай экологийн тохижилт сайтай хотыг бүтээн байгуулж, Хятадын баруун бүс нутгийн төв хот, чухал нөлөө бүхий орчин үеийн хот болгон байгуулах явдал юм. Ажлын практик явцад, нэгэн хэтийн төлөвийг эцэст хүртэл баримтлах, практик явцад хотын бүтээн байгуулалтын эзэмших чанартай нарийвчилсан төлөвлөлтийг тасралтгүй боловсронгуй болгож, төлөвлөлтийн үндсэн онцлогийг хадгалж хэрэгжүүлэн, төлөвлөлтийн тэргүүлэх үүргийг гүйцэд хэрэгжүүлнэ.
Хоёрыг уялдуулах, тухайлбал нэг нь байгальтай уялдуулах. Байгалийг гүйцэд ашиглж, хамгаалан хот байгалийн хөгжил бие биеэ дэмжсэн байх. Хоёр нь хүн хүчний хүчин зүйлтэй уялдуулах. Хүн хүчний хүчин зүйлээр өвөрмөц байгалийн орчинг нэн их татах хүчинтэй болгож, хотын шинэ дүр төрхийг төлөвшүүлэх. Гурвыг түлхүү анхаарах. Нэг нь цогцолбор төлөвлөлт болон дүр төрхийг түлхүү анхаарч, гурвыг эзэмших, тухайлбал замын улаан шугамын газар ашиглах хүрээг эзэмших, ногоон байгууламжийн эзлэх газрыг эзэмшин үлдээх, байгууламж болгоны барилгын дизайн болон гол хэсгийн бэлгэ тэмдгийн чанартай барилга, худалдааны төв зэрэг гол бүтээн байгуулалтын төслийг эзэмшиж, барилга болгоны дүр төрх, өнгийг нарийн төлөвлөсөн байх бөгөөд үндэстний болон орон нутгийн онцлогийг илэрхийлсэн байна. Хоёр нь ногоон өнгийг түлхүү анхаарах хэрэгтэй. Бугат хот нь БНХАУ-ын баруун бүсэд оршдог, байгалийн нөхцөл харьцангуй муу, жилийн хур тундас дөнгөж 300 мм орчим, ногооруулах ажил маш чухал, харьцаннгуй хүндрэл ихтэй байдаг. Иймээс уг хот ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг цэцэрлэгжүүлэх дизайны үзэл санааг хотын бүх бүтээн байгуулалтад илрүүлэх, цэг, үзмэр, зурвасыг уялдуулж, нэг барилга барихад ногоон нэг хэсгээр нэмэгдэх, зам тавих болгон нэг зурвас ногоорох, нэг хороолол барих болгон нэг хэсгийг ногооруулж, нэг цэг нь үзмэр, зурвас, хэсэг нь ой болж, хотыг ороосон ойн зурвас төлөвшүүлэн дөрвөн улиралд ногоон өнгөтэй, гурван улиралд цэцэгтэй цэцэрлэгийн системийг төлөвшүүлсэн байна. Гурав нь хүмүүнлэгийн үзмэрийн бүтээн байгуулалтыг түлхүү анхаарна. Хотын бүтээн байгуулалтыг ахиулах явцад, хөгжүүлж хамгаалахыг зэргээр анхаарч, хотын түүх, үндэстний соёлын баялгийг уудлан хөгжүүлэхийг анхаарч, Бугат хотын соёлын гүн агуулгыг гол анхаарч илрүүлэх. Шинээр байгуулах төслийн төлөвлөлтийг хянан зөвшөөрөхдөө, Бугат хотын асар тэнэгэр алсыг харсан дүр төрхөө хамгаалан хадгалж, цементэн барилгуудаар цогцолбор дүр төрхөө эвдэхгүй байхын зэрэгцээ барилгын дизайнд нэн олон соёлын хүчин зүйлийг агуулж, соёлын өвөрмөц онцлогийг илрүүлэх. Ялангуяа цэцэрлэгжүүлэх бүтээн байгуулалтын талаар, орчин үеийн шинэ загварыг хөөцөлдөхийн зэрэгцээ, бүс нутаг болон үндэстний онцлогийн соёлын агуулгыг түлхүү анхаарах хэрэгтэй байна. Одоогоор, шинээр боловсруулсан "Бугат хотын ерөнхий төлөвлөлт \2008-2020\"-ыг төрийн зөвлөлөөр зөвшөөрүүлэхийг хүлээж байна. "Бугат хотын ойрын үед бүтээн байгуулах төлөвлөлт\2011-2015\", "Бугат хотын хот хөдөөг интеграцчлах төлөвлөлт\2012-2020\" болон шинэ төв хотын төв дүүрэг, ган төмрийн өргөн чөлөө, Ардын өргөн чөлөө, Өмнөд далайн хавь, бага цагаан голын нутаг, гол дагуугийн шинэ дүүрэг, Бадгар зуу зэрэг хотын гол чухал бүс нутгийн хотын дизайныг боловсруулж дууссан бөгөөд шинжлэх ухааны боловсронгуй хот төлөвлөлтийн систем нь хот хөдөөгийн интеграцчлах бүтээн байгуулалтыг эмх замбараатай ахиулж, хотын гол чухал бүсийг хөгжлийг түргэсгэж, хотын бүтээн байгуулалтын чанар, чанар чансааг дээшлүүлэхэд бат бэх суурийг тавьж өгсөн байна.
Хоёр. Хүн төвтэй чадавхи сайтай, хотын цогцолбор ачаалах хүчин чадлыг тасралтгүй дээшлүүлж байна
Хотын бүтээн байгуулалтын язгуур үндсэн зорилго нь иргэдийн аж төрөх чанарыг тасралтгүй дээшлүүлэх явдал болно. Хотын бүтээн байгуулалтын явцад, Бугат хот нь хүнээр төв болгож, хүлэмжийн хий багатай, эрчим хүч хэмнэх, орчин хамгаалахыг гол анхаарч, иргэдийн төгөлдөр барилга байгууламж, үйлчилгээ бүрэн, орон сууц тав тухтай байх хүсэл мөрөөдлийг тасралтгүй хангахыг гол анхаарах хэрэгтэй байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар, сүүлийн жилүүдэд, уг хот зам, ус, түлшний хий, дулаалга хангах, бохир ус, хог шийдвэрлэх зэргээр гол болгосон хотын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж, Даланхар зам, Ардын өргөн чөлөө, Жяньхуа гудамж зэрэг 100 гаруй хотын замуудыг шинээр тавьж, өөрчлөн засварлах төслүүдийг хэрэгжүүлж, нийт зам 1479 км, нэг хүнд ногдох зам 13.5 ам м, замын иж бүрэн хоолой, сүлжээ зэргийн төслийг зэргээр хэрэгжүүлж, усны хоолой сүлжээ 2062 км, усны хоолой сүлжээний нягтац 9.68 кв\км тутамд. Хуарүн дулааны цахилгаан станцын өөрчлөлт, Шилюй цахилгаан станц зэрэг гол чухал дулаалга хангах төслүүд хэрэгжээд, дулаалга хангах талбай 63080 мянган ам м, дулаалга хангах хэмжээ 91 хувьд хүрч, түлшний хий хангах хоолой сүлжээний төсөл, байгалийн хийн хоолой 723 км, түлшний хий хангах хэмжээ 95.5 хувь, хойд захын дүүрэг, зүүн голын зүүн дэх бохир усны үйлдвэрийн шинээр болон өөрчлөн баригдах төсөл, бохир ус шийдвэрлэх хэмжээ 85 хувь, өдөрт 800 тонн хог шийдвэрлэх 1 үйлдвэрийн өдөрт 1600 тонн хогийг шийдвэрлэх хүчин чадалтай, хоргүй хог шийдвэрлэх хэмжээ 93 хувьд хүрч, хотын дэд бүтцийн чадавх улам төгөлдөржиж, хотын эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг дэмжиж баталсан байна. Нийтийн асрамжийн байгууламжийн бүтээн байгуулалтын талаар, хямд түрээстэй орон сууц, нийтийн түрээсий орон сууц, хямд хэрэглээний орон сууц зэрэг баталгааны чанартай орон сууцын төслийн бүтээн байгуулалт, үүнд 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн 30892 өрхийн орон сууц, 3.22 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, дунд доод орлоготой гэр бүлийн орон сууцны асуудал үр дүнтэй шийдэгдэж, хуучин гудамж, хороо, хотын дундахь гацаа, хот хөдөө уялдсан хэсгийн өөрчлөлт эмх замбараатай хэрэгжиж, хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын орчин цаашид сайжрав. Шинэ номын сан, хүүхдийн ордон, шинжлэх ухаан технологийн ордон, цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон, хүүхдийн шинжлэх ухааны ордон, хүүхдийн цэнгэлдэх хүрээлэн зэрэг нийтийн асрамжийн төслүүд нь хотын нийтийн соёл болон нийгмийн үйлчилгээний байгууламжийг ихээхэн сайжруулж, иргэдийн материал соёлын амьдралын эрэлт хэрэгцээг хангасан байна. Экологийн орчны бүтээн байгуулалтын талаар, орчинг сайжруулахаар язгуур үндсэн зорилго болгож, "Хөх огторгуй, цэнгэг ус, хөхөөмдөг уул, уудам тал нутаг" экологийн 4 том төслийг бүх талаар хэрэгжүүлж, бүс нутгийн экологийн орчин мэдэгдэм сайжрав. Даланхарын өмнө энгэрийг ногооруулах нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлжийн төсөл болон хотын захын дүүрэг, гацаа, тосгоныг ногооруулах төсөл, 10667 гаг ойжуулж, ойн бүрхэц 16.3 хувьд хүрэв. Хотын нутаг дэвсгэр дэх 170 км Хатангол дагуу нугыг бүх талаар хамгаалж, хүн ам оршин суух орчны чанарыг үр дүнтэй сайжруулсан төдийгүй, Бугатын тогтвортой хөгжилд чухал тулгуур хангасан байна. Одоогоор, уг хотын аж үйлдвэрийн хаягдлын ашиглалт 90-ээс дээш хувийг эзэлж, аж үйлдвэрийн хортой хаягдал, эрүүл мэндийн хаягдлыг хоргүй шийдвэрлэх хэмжээ 100 хувь, аж үйлдвэрийн гол аж ахуйн нэгжийн стандартын хаягдал, 2012 оны хотын агаарын чанарын 2-р зэрэглэлээс дээш хоногийн тоо 324 хоногт хүрэв. Үүний зэрэгцээ, цэцэрлэгжүүлэлтийн ногооруулалтын төслийг хэрэгжүүлж, 10 мянган ам м-ээс дээш талбай ногоон байгууламж 39, их хэмжээний нээлттэй парк 19, уг хотын ногооруулалт 42 хувь, нэг хүнд ногдох нийтийн ногоон байгууламж 12.62 ам м байна. Хотын аль ч оршин суугчдын хорооллоор гарч, 10 минут буюу 500 м явахад л нэг ногоон байгууламж талбай буюу нээлттэй парк тааралдаж, иргэдэд "ногооныг буцааж" өгөв. Бугат нь "тал нь хотын барилга, тал нь ногоон байгууламж, ногоон өнгөн дээр хотыг шигтгэсэн" цэцэрлэгийн үзмэр төлөвшив.
/Ирэлт: Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |