• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх хотын хот төлөвлөлтийн байдал

CRI       (GMT+08:00) 2013-05-07 15:35:01

     Нэг. Хөх хотын үндсэн байдал

     Хөх хот бол ӨМӨЗО-ны төв, ӨЗО-ны улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, банк санхүүгийн төв болно. Байлдаант улсын үеийн Юньжүн жюнь, умард Вэй улсын үеийн Шэнлэ, Юань улсын үеийн Фэнжөү, Мин улсын үед Алтан хаан Хөх хотыг байгуулж, Чин улсын үед Сүйюань, Дундад иргэн улсын үед Сүйюань муж, 1949 онд энх тайвнаар чөлөөлөгдөж, 1954 онд Монгол Сүйюанийг нийлүүлж, Хөх хот нэрийг сэргээж, ӨМӨЗО-ны төв болгов. Хөх хотын дэргэд 4 дүүрэг, 4 шянь, 1 хошуу болон улсын зэрэглэлийн эдийн засаг техник хөгжлийн 1 бүстэй, нийт нутаг дэвсгэр нь 17 мянган кв км, нийт хүн ам нь 2.91 сая \үүнд хотын дүүргийн байнга оршин суудаг хүн ам нь 1.98 сая\ байна. Хөх хот нь монгол үндэстнээр гол болгосон хятад үндэстэн олонхийг эзэлсэн, хотон, манж, дагуур, эвэнк зэрэг 41 үндэстэн оршин суудаг хот болно, мөн төрийн түүх соёлын нэрт хот, төрийн ойн хот, бүх Хятадын үндэстний эв нэгдэл дэвшлийн үлгэр дууриал хот, иргэд нь цэрэгт хайртай, цэрэг нь иргэдэд хайртай үлгэр дууриал хот, орчин хамгаалалтын үлгэр жишээ хот, Хятадын аялал жуулчлалын шилдэг хот, "Хятадын сүүний аж ахуйн төв" гэсэн сайхан алдартай.

     2003 оны эдийн засгийн өсөлтийн хурдаар 7 жил дараалан бүх хятадын мужийн 27 төв хотын тэргүүн байрыг эзлэв. 2012 онд уг хотын ДНБ 246 тэрбум юанийг давж, үүнд 1, 2, 3-р аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг нь тус тус 29, 72, 145 тэрбум юань хүрэв. Уг хотын санхүүгийн нийт орлого нь 31.6 тэрбум юань, үндсэн хөрөнгө дэх оруулалт 130 тэрбум юань, нийгмийн жижиглэнгийн худалдаа 89 тэрбум юань, хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 32350 юань, тариачны нэг хүнд ногдох цэвэр орлого 10240 юаньд хүрэв.

     Хоёр. Хөх хотын хөгжилд нүүрлэж байгаа боломж

     Нэг нь төрийн шинэ ээлжийн баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх төсөл бүх талаар хэрэгжиж эхлээд байна. Хоёр нь засгийн газраас Хөх хот, Бугат, Ордос хотоор гол болгосон ӨЗО-ны баруун биеийн эдийн засгийн бүсийн интеграцийг бүх талаар ахиулж, Хатангол дагуугийн эдийн засгийн зурвасыг бий болгох хөгжлийн стратегийг дурдан хэрэгжүүлж байна. Гурав нь ӨЗО-ны намын хороо, засгийн газар Хөх хотыг "тэргүүн зэрэглэлийн төв хот болгож, тэргүүн зэрэглэлийн төв хотын эдийн засаг байх, төв хотын эдийн засгийн тэргүүн байр эзлэхийг бүх талаар дээшлүүлэх зорилтот шаардлагыг дурдаж, цаашид Хөх хотын сайн бөгөөд хурдтай хөгжлийн байдлыг хадгалахад хүчтэй баталгаа хангасан байна.

     ӨМӨЗО-ны төв хот болсны хувьд, Хөх хот нь орлуулах аргагүй төв хотын давуу талтай байдаг, газар зүйн байрлалын давуу тал, Бээжингээс дөнгөж 440 км зайтай, Бөхай тэнгисийн эргэн тойрны эдийн засгийн цагаригийн хувьд оршдог, төрийн баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх стратегийн чухал төв хотын нэг, баруун хойд болон дотор газрыг эх газрын замаар холбож, дотор газар болон Монгол, Орос, зүүн Европын орнуудыг холбох гүүр, ӨЗО-ны баруун дунд бие нь Хэбэй, Шаньси, Шааньси мужтай хөршилдөг болохоор бүх Хятад, тэрчлэн дэлхийн зах зээлийн бараа гүйлгээний чухал төв болно. Зам харилцаа дөт дөхөм, авто зам, төмөр зам, агаарын замын тээвэр хөгжиж, Франкфорт шууд нэвтрэх олон улсын контейнерын галт тэрэг нь Евроазийн 6 улсыг дамнан 500 мянган км үргэлжилдэг, Цагаан суваргын онгоцны буудал бол олон улсын онгоцны буудал, 53 хотод нэвтэрдэг, дотоод гадаадын 73 агаарын маршрут нээгээд байна. Хөх хот нь урд талаараа Хатангол нүүрлэж, усан цахилгаан эрчим хүчний баялгаар хангалттай, ашигт малтмалын баялаг ч гэсэн элбэг байдаг. Өнө эртний түүх, гэрэл цацрангуй соёл, хүмүүст таалагдсан цаг агаар, маш олон эртний туйр болон хүмүүлгийн үзэсгэлэнт газартай, ӨЗО-ны аялал жуулчлалын чухал бааз болно. Хөх хотын шинжлэх ухаан боловсрол, мэргэжлийн боловсон хүчний баялаг харьцангуй төвлөрч, уг хотод бүх төрлийн их дээд сургууль 22 байх бөгөөд оюутан 220 мянга байдаг нь Өвөр монголын 70 хувийн шинжлэх ухаан технологи болон боловсролын баялаг төвлөрсөн гэсэн үг юм. ӨЗО-ны банк санхүүгийн төв болсны хувьд, орчин үеийн банк санхүүгийн систем бүрэн төгөлдөр, банк санхүүгийн төвлөрүүлэх хүчин чадал, нөлөөлөх хүчин чадал болон үйлчлэх хүчин чадал ихтэй байдаг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл худалдаа эрхлэхэд банк санхүүгийн чухал баталгаа хангадаг байна. Үндэстний цөөнхийн газар нутаг болон хил дагуу нээлттэй хот болсны хувьд хөнгөлөлтийн бодлогын давуу талтай байдаг. Хөх хот нь Хятадын "Эдийн засгийн хамгийн амьжиргаа сайтай хот", "Хятадын өвөрмөц татах хүчинтэй 200 хүчирхэг хот", "Хятадын хөрөнгө оруулалтын орчин сайтай 50 шилдэг хот", "Хятадын аялал жуулчлалын өрсөлдөх хүчинтэй 100 хүчирхэг хот", "Хятадын хамгийн татах хүчинтэй банк санхүү экологийн хот", "Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 20 хүчирхэг хот", "Хөрөнгө оруулалтын хамгийн үнэ цэнэтэй Хятадын шинэ эрчим хүчний хот" болно.

 

      Гурав. Хөх хотын бүтээн байгуулалтын тэргүүлэх үзэл санаа

     ХКН-ын ХVIII их хурлын зориг санааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалаар хотын бүтээн байгуулалтын бүх талыг нэгтгэн төлөвлөж, ӨЗО-ны засгийн газрын " Тэргүүний төв болгон бүтээн байгуулах, тэргүүний төв хотын эдийн засгийг бий болгох", "Суурийг бэхжүүлж, чадавхийг төгөлдөржүүлж, чанарыг дээшлүүлж, өвөрмөц талыг ил болгож, хүмүүлэгт анхаарал хандуулах" гэсэн шаардлага болон "Том Хөх хот" гэсэн ойлголтын дагуу, "Амьжиргаа сайтай төв хот, үзэсгэлэнт төв хот, эв зохицолтой төв хот"-ыг байгуулах болно.

      Дөрөв. Төв хот бүтээн байгуулах өрнөлт болж байна

      2011 оноос хойш, иргэдийн амьжиргаад дээд хэмжээгээр анхаарал хандуулж, хүн төвтэй, тав тухтай оршин суудаг төв хот бүтээн байгуулах зарчмын дагуу, төв хотын бүтээн байгуулалтын ажил тасралтгүй шинэ өрнөлт өрнөж байна.

     1\ Хотын төлөвлөлтийн системийн төлөв байдал анх алхам төлөвшиж, шинжлэх ухаанаар төв хотын бүтээн байгуулалтыг удирдаж байна. "Хөх хотын ерөнхий төлөвлөлт\2010-2020 он\"-ийг боловсруулж дууссаны дараа, журмын дагуу төрийн зөвлөлд өргөн барьж, эзэмших чанартай нарийвчилсан төлөвлөлт, засварлан байгуулах нарийвчилсан төлөвлөлт болон хотын дизайн боловсруулах ажлыг биелүүлэв. Тухайлбал, хотын төвийн дүүргүүдийн төлөвлөлт, хотын төвийн эзэмших чанартай нарийвчилсан төлөвлөлт, "нэг гудамж 5 дүүрэг", эзэмших чанартай нарийвчилсан төлөвлөлт болон хотын дизайн, хотыг ороосон усан системийн хоёр эргийн хотын дизайн, Чингис хааны өргөн чөлөөний баруун гудамжийн хотын дизайн зэрэг гол чухал хэсгийн хотын эзэмших чанартай нарийвчилсан төлөвлөлт, засварлах чанартай нарийвчилсан төлөвлөлт, хотын дизайныг боловсруулжээ. Бүх төрлийн тусгай төлөвлөлтийг тасралтгүй төгөлдөржүүлж, хотын бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй удирдаж байна. Хуучин хотын дүүрэг, гэр хороолол, хотын дундахь гацааны өөрчлөлтийн төлөвлөлт, гол гудамж, хотын гарахыг цэгцлэх төлөвлөлт, баталгааны чанартай орон сууцын бүтээн байгуулалтын төлөвлөлт, хотын ногоон байгууламжийн системийн төлөвлөлт, хотын цогцолбор зам харилцааны төлөвлөлт болон стратегийн судлал, спортын байгууламж, эмчилгээ эрүүл мэндийн байгууламж, соёл цэнгээний байгууламж, боловсрол эрдэм шинжилгээний байгууламж, худалдаа банк санхүүгийн байгууламж болон замын зах, иргэдэд ойр зах зэрэг нийтийн үйлчилгээний байгууламжийн төлөвлөлт болон хотын захиргааны дэд бүтэц зэрэг олон тусгай төлөвлөлтийг боловсруулжээ. 5 хошуу шянь мөн хошуу шяний төв суурингийн ерөнхий төлөвлөлт болон 30 сум суурингийн ерөнхий төлөвлөлтийг боловсруулж дуусчээ. Хөх хотын зам харилцааны мэдээллийн тавцан болон Хөх хотын газар зүйн үндсэн мэдээллийн систем мөн төлөвлөгөөний дагуу 2013 онд боловсруулж дуусгана.

     2\ Дэд бүтцийн бүтээн байгуулалт тасралтгүй төгөлдөржиж, хотын дүр төрх нэн их татах хүчинтэй болов

     Нэг нь хотын захиргааны дэд бүтцийн бүтээн байгуулалт асар түргэн хөгжиж байна. 2011 оноос эхлэн, төв дүүргийн 30 гаруй гол замыг өөрчилж, шинээр тавьсан зам 60 гаруй, шинээр тавьсан гүүр 20, хотын төвийн дүүргийн замын нэвтрэх хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлж, замын түгжрэлийг ихээхэн намдааж, хотын дүүргийн 300 гаруй гудамыг өөрчилж, хотын замын бичил орчлын чадавхийг ихээхэн сайжруулсан байна. Одоогийн байдлаар, уг хотын гол, дэд, салбар, гудамын 1464 зам\үүнд гол 68, дэд 144, салбар 506, гудамын 643, хөгжлийн бүсийн 102 замыг оролцуулна\, 75 гүүрэн зам, нийт урт 737 км, замын эзлэх нийт талбай 18150 мянган ам м, нэг хүнд ногдох зам 14.9 ам м-т хүрэв.

     Хоёр нь хотын захиргааны нийтийн хэрэглээний салбар асар хурдтай хөгжиж байна. Түлшний хий асар түргэн хөгжив. Одоогоор Хөх хот зүүнээс Цагаан суваргын онгоцны буудал, баруунш Жиньшань хөгжлийн бүс, өмнөөс Хоингэрийн Шэнлэ парк, умраас 110-р төрийн автозам хүртэлх түлшний хийн хоолойн сүлжээ, түлшний хийн гол сүлжээ ойр хавийн хошуу шянь хүртэл өргөжиж, хоолой сүлжээний нийт урт 1683 км хүрэв. Уг хотын хий хэрэглэх хүн ам 1.5158 сая, байгалийн хий хэрэглэх хүн ам 1.29 сая, шингэрүүлсэн газрын тосны хий хэрэглэх хүн ам 225.8 мянга, хий хэрэглэх нийт хэмжээ 94 хувьд хүрэв. 2012 оны уг хотын байгалийн хий хэрэглэх хэмжээ 731836.3 мянган шоо м, хэрэглэх нийт өрх 440666, хотын авто машинд байгалийн хийн шатахуун түгээх цэг 20, хотын автобус болон такси бүгд байгалийн хэрэглэх болов.

     Төвлөрсөн дулаалга хангах түвшин дээшлэв. Сүүлийн жилүүдэд, шинээр буюу өргөтгөн барьсан дулаалгын эх үүсвэрийн үйлдвэр, халуун уурын зуухыг нэгтгэн, хоолой сүлжээ, дулаалга хангах байгууламжийн технологийн өөрчлөлт зэрэг төсөл хэрэгжүүсэн төдийгүй, Шиньжя-Ин дулааны эх үүсвэрийн үйлдвэр, Баян дулааны эх үүсвэрийн үйлдвэр, Гуанмин дулааны эх үүсвэрийн үйлдвэр болон зүүн дүүргийн нэгтсэн дулаалга хангах зэрэг гол чухал төслийн бүтээн байгуулалт ахицад хүрч, төвлөрсөн дулаалга хангах талбай болон дулаалга хангах хэмжээ тасралтгүй нэмэгдэв. Одоогоор, уг хотын барилга байшингийн нийт талбай 92490 мянган ам м, нийт дулаалга хангах талбай 84150 мянган ам м хүрэв. Төвлөрсөн дулаалга хангах талбай 79000 мянган ам м, төвлөрсөн дулаалга хангах хэмжээ 85.4 хувьд хүрсэн байна.

      Хог шийдвэрлэх хүчин чадал цаашид эрчимжив. Хог шийдвэрлэх үйлдвэр байгуулахаар дамжуулж, уг хотын хогийг төрөлжүүлэн шийдвэрлэх хүчин чадал аажмаар нэмэгдэж, амьдрал ахуйн хог, эмчилгээний хогийг өдөрт нь шйидвэрлэх болов. Одоогийн байдлаар, хогийн 2 үйлдвэр уг хотын амьдрал ахуйн 409140 тонн хог, 5000 шоо м шингэн хог, 2478 тонн эмчилгээний хаягдал, 17433 тонн шаврыг шйидвэрлэх болов. Хогийг хоргүй шийдвэрлэх хүчин чадал өдөрт 1780 тонн, ахуйн хогийг хоргүй шийдвэрлэх хэмжээ 97.88 хувьд хүрсэн байна.

     Гурав нь Ногооруулалтын түвшин цаашид дээшлэв. Сүүлийн жилүүдэд, Хөх хот "Төрийн ойн хот"-ыг бүтээн байгуулах боломжийн амжуулж, экологийн бүтээн байгуулалтыг ихээхэн ахиулж, цэцэрлэгжилт, ногооруулалтыг брэндийн, цэцэрлэгт ой зүг хөгжүүлж, төв хот нь нэн их амьдрах хүчинтэй болов. Чингис хааны парк, Цэлгэр талын парк, Шилийн парк, Шинэ Ган парк, ургамлын парк зэрэг 9 том дунд оврын парк, 20 гаруй хэсэг ногоон байгууламж шинээр байгуулж, хотын гол зам болон хотын гарахын хоёр талын ногооруулалтын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, хотын 37 нийтийн парк, талбай, ногоон байгууламжийг өөрчлөн шинэчлэв. Үүний зэрэгцээ, хотын ногоон байгууламжийг зүүн, өмнө, умар зүг тэлж, ногоон байгууламжийн чадавхийг цаашид дээшлүүлж, экологийн орчны чанар, төв хотын тав тухтай оршин суух түвшинг дээшлүүлэв. 2010 онд Хөх хот нь баруун хойдын мужийн төв хотуудын дотор анхны "Төрийн ойн хот" болов. 2012 онд, Хөх хот нь "Төрийн цэцэрлэгжсэн ойн хот"-ыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, төв хотын экологийн орчинг сайжруулах нэн өндөр зорилт дурдсан байна. Одоогоор, Хөх хотын төв дүүргүүдэд, бүх төрлийн парк 23, бүх төрлийн цэнгэлдэх, талбай 37, ногооруулсан талбай 5067 га байснаа 6249 га, хотын ногоон байгууламж 4791 га байснаа 5891 га болж, хотын ногоон байгууламж 33.94 хувь, ногооруулалт 36 хувь, нэг хүнд ногдох ногоон байгууламж 16.4 ам м хүрэв. Төв хотын экологийн цэцэрлэгжсэн хотын төлөв байдал төлөвшиж байна.

     Хөх хотын орчны чанар мэдэгдэм сайжирч, хотын цаг агаарын шилдэг сайн өдрийн тоо 349 хоногт хүрч, төв хотын тав тухтай оршин суух түвшин бүх талаар дээшлэв. Ялангуяа 2012 оноос Төв хот нь Далан хар уулын экологийг цогцолбороор цэгцлэн хамгаалах төслийг бүх талаар хэрэгжүүлж, 4 жилийн хугацаанд хотын хойд талын Даланхар уулын өмнө бэлийг төв хотын экологийн чухал чадавхит хамгаалалтын бүс болгож, хотын арын цэцэрлэг болгож, Хөх хотын ногооруулалтын ажлыг шинэ шатанд гарах болно.

     Дөрөв нь хотын усны ажилд тогтвортой ахиц гарав. Ус хангах ажлыг эрчимжүүлж, хотын ус хангах аюулгүй байдлыг батлах хэрэгтэй байна. 2010 оноос хойш, Хөх хотын ус хангах чанарын цогцолбор тэнцэх хэмжээ 98.8 хувийг хадгалж, төвлөрсөн уух усны эх үүсвэр болсон газрын гүний усны чанар 100 хувь, ус хангах хоолой сүлжээг засварлах хэмжээ 97 хувь, хотын ус хангах нийт хэмжээ өдөрт 500 мянган шоо м, хотын оршин суугчдын ахуйн ус болон эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангаж байна. Хотын бохир ус шийдвэрлэх хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байна. Хүчээ төвлөрүүлж төв хэсгийн ус хангах, ус гадагшлуулах хоолой сүлжээг шинэчлэн өөрчлөх ажлыг эрчимжүүлж, хоолой сүлжээ байгуулах ажил нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болов. Одоогоор, иж бүрэн борооны бохир усны хоолой сүлжээ 1032 км, үүнд борооны бохир усны хоолой сүлжээ 540.7 км, бохир усны хоолой сүлжээ 491.3 км, борооны усны насос цэг 11, хот хамгаалалтын голын ил далд гуу суваг 11 км байна.

     Тав нь Хотын чанар чансаа тасралтгүй дээшилж, хотын соёлын онцлог аажмаар илрэх болов. Төв хотын бүтээн байгуулалт нь "10 жилд асар их өөрчлөлт"-өөр дамжуулж, "Нэг төв, хоёр цагариг"-ийн стратегийг хэрэгжүүлж, хотын дүрс байдалд гүнзгий өөрчлөлт гарав. Хотын гол хэсгийн бүтээн байгуулалтын талбай 2005 оны 140 кв км байснаа өргөжөөд одоогийн 230 кв км болж, хотын нутаг дэвсгэр өргөжихийн зэрэгцээ, хотын чадавхи улам төгөлдөржиж, хотын цогцолбор ачаалах хүчин чадал мэдэгдэм дээшилж байна.

     Хотын баруун хойд хэсэгт голдуу исламын соёлоор гол болгосон Түндао гудамж, Монгол юаний соёлоор гол болгосон Чингис хааны өргөн чөлөө хоёр том соёлын үзмэрийн өргөн чөлөөг байгуулж, Их зуу хийдийн хэсгээр гол болгосон сүм хийдийн соёлын түүх брэндийн гудамжийн бүс нь орон нутаг болон үндэстний соёлын зан үйлийг илрүүлсэн бол 56 км үргэлжилсэн хотыг ороосон усны систем нь экологийн орчин, хүмүүлгийн үзмэр, үер усны гамшгаас сэргийлэхийг нэгтгэсэн 4 сая шоо м ус тогтох татаал төлөвшиж, хөвөө дагуу ногооруулж, чимэглэж, гэрэлтүүлсэн талбай 700 сая гаруй ам м хүрэв. Өвөр монголын шинэ музей, Улаантеатр, Өвөр монголын радио телевизийн байр, хотын хүүхэд залуучуудын соёл спортын ордон, Хөх хотын цэнгэлдэх хүрээлэн, хотын нэгдүгээр эмнэлэг, төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон зэрэг нийтийн үйлчилгээний дэд бүтэц баригдав. Хэнда, Люйди, Жүнхай, Ваньда зэрэг дотоодын хамгийн бодит хүчин чадалтай газар эдэлбэрийн аж ахуйн нэгжүүдийг татан ирүүлж, худалдааны орон сууцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хотын хөгжлийн түвшинг төлөөлөхүйц, хөгжлийн бүтээлийн бэлгэ тэмдэг болохуйц барилга баригдан босов. Хоёрдугаар тойруу, бага харгол дагуу худалдааны шинэ төв бүс, Шилийн замын худалдааны алтан цагариг нь Жүншань зам, Шиньхуа өргөн чөлөөний дараа төв хотын худалдааны төв бүсийг төгөлдөржүүлж, төв хотын худалдаа, бараа худалдан авах, хоол ундаа, амралт цэнгүүн үйлчилгээний түвшинг дээшлүүлэв.

     Гурав. Хотын удирдлага нарийн дэгт орж, тав тухтай оршин суух түвшин дээшлэв

     Дижитал хотын бүтээн байгуулалтын талаар, оюунчилсан зам харилцаа удирдах систем болон зам харилцааны мэдээллийн төлөв тавцангийн бүтээн байгуулалт дуусгавар болж, үндсэн газар зүйн мэдээллийн системийн төлөв тавцангийн бүтээн байгуулалтын ахиц нааштай бөгөөд 4 дүүргийн шатны дижитал хот удирдлагыг командлах төв байгуулагдаж, программ хангамжийн системийн угсралт болон тоног төхөөрөмжийг туршсэн нь дижитал хотын бүтээн байгуулалтын суурь тавьж өгөхийг ахиулсан байна.

     Хотын удирдлагын талаар, Шиньхуа өргөн чөлөө зэрэг хотын дүүргийн гол, дэд зам, гол чухал газар болон аялал жуулчлалын цэгийг цогцолбороор цэгцлэх ажлыг бүх талаар эрчимжүүлэв. Иргэдийн амьжиргаанд анхаарал хандуулах, иргэдэд дөхөм үйлчилгээ хангах зарчмын дагуу, эрт орой ажилладаг захыг цэгцэлж, саравч хэлбэрийн зах, замын захыг дүрэмжүүлэн удирдах болов.

     Орчин эрүүл мэндийн удирдлагын талаар, орчин эрүүл мэнд цэвэрлэгээний ажилд төвлөрсөн цэгцэлэлт хийж, ахуйн хог цэвэрлэх, битүүмжилж тээвэрлэх удирдлагыг эрчимжүүлэв. Хотын 171 чухал дөрвөн замд тусгай цэвэрлэгч тохируулан удирдуулж, зам цэвэрлэх ажлыг эрчимжүүлж, замыг машинаар цэвэрлэх, угаах ажлыг тасралтгүй эрчимжүүлэв. Бүх төрлийн хог хог шилжүүлэх цэг, даршуулсан хог шилжүүлэх цэг дараа дараалан ашиглалтад оров. Иргэдийн амьдралд үйлчлэх зорилгоор, 2011 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн хотын хэмжээнд орчны эрүүл мэндийн байгууллагын удирдах нийтийн жорлон бүгд төлбөргүй нээлттэй болж, иргэдийн магтаал сайшаалыг хүртсээр байна.

/Ирэлт: Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе