• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО-ны хот тохижилтын байдал

CRI       (GMT+08:00) 2013-05-08 09:15:17

     ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хил дагуу байрладаг, зүүн хойноос баруун өмнө зүг жишүү хандсан нарийн урт хэлбэртэй, зүүн баруун зүг чиглэх шууд зай 2400 км, өмнө умар өргөнөөрөө 1700 км, зүүн хойд, умард, баруун хойд Хятадыг дамнадаг. Нийт нутаг дэвсгэр 1.183 сая кв км, бүх Хятадын нийт нутаг дэвсгэрийн 12.3 хувийг эзэлдэг. Зүүн өмнө баруун талаараа 8 муж ӨЗО-той хөршилж, хойд талаараа Монгол улс, ОХУ-тай хиллэдэг бөгөөд 4200 км хилийн шугамтай. БНХАУ байгуулагдсанаас хойш, ялангуяа өөрчлөлт шинэчлэлт хийсэн 30 гаруй жилийн турш, Өвөр монгол хот төлөвлөлт тохижилт болон удирдлагын ажилд айлт хийж, хөгжих замаар замнаж, ХХI зуун гарснаас хойш хөгжил түргэсч, хотын төлөвлөлт тохижилт болон удирдлагын ажил түргэн хөгжих замд гарч, хүн төвтэй, оршин суухад тав тухтай экологийн, байгаль орчинд ээлтэй хот байгуулах нь манай ажлын гараа болон бариа болов. ӨМӨЗО-ны хот төлөвлөлт, тохижилттой холбогдолтой байдлыг танилцуулъя:

     Нэг. Хот төлөвлөлт

      Хот төлөвлөлтийг удирдах байгууллага аажмаар төгөлдөржив

     Хот хөдөөгийн төлөвлөлтийн удирдлагын тогтолцоод идэвхтэй шинийг бүтээж байна. 12 аймаг хотуудын дунд зарим онцгой байдлаас гадна, захиргааны дэргэдээ бүгд хот төлөвлөлтийн газартай, зарим хошуу, шянь, хотод мөн өөрийн хот төлөвлөлтийн газартай байдаг. Бүх аймаг хот, хошуу шяний хот төлөвлөлтийг удирдах тогтолцооны талаар хотын хөгжилтэй үндсэндээ зохицож байна.

     Олон газрынхан төлөвлөлтийн шийдвэр гаргах механизмаа идэвхтэй боловсронгуй болгож, төлөвлөлт удирдлагын зөвлөл байгуулж, төлөвлөлт удирдлагын ажил авч хэлэлцэх механизмыг төгөлдөржүүлж, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүргийг гүйцэд хэрэгжүүлж, төлөвлөлтийн шийдвэрийн ардчилал, шинжлэх ухааны чанарыг дээшлүүлж, захиргааны шийдвэрт үндэслэл хангаж байна.

     ӨЗО-ны хот суурингийн системийн төлөвлөлтийг боловсруулж дуусгав.

     Эхний ээлжийн "ӨМӨЗО-ны хот суурингийн системийн төлөвлөлт" төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр дамжуулж, бүтээн байгуулалтын яам албан ёсоор зөвшөөрч хэрэгжүүлж эхлэв. Уг төлөвлөлт нь бүх аймаг хотуудын хот суурингийн системийн төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах болон ӨЗО-ны бүс нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалтын төслийн байршил сонгоход цогцолбор зохицуулах болон чиглүүлэх үүрэг гүйцэтгэж, хот болон хот суурингийн зохицонгуй хөгжлийг ахиулж, олон төвөөр дайчлах хот суурингийн хөгжлийн байдал болон олон туйлд тулгуурлах экологийн хэлбэрийн хот суурингийн систем байгуулахад бат бэх суурийг тавьж өгсөн байна. Одоогоор, ӨЗО-ны ардын засгийн газрын шаардлагын дагуу шинэ ээлжийн системийн төлөвлөлтийг боловсруулж байна.

      Хотын ерөнхий төлөвлөлт хийх ажлыг тогтвортой ахиулж, эзэмших чанартай нарийн төлөвлөлтийн хамрах хэмжээ жил дараалан дээшилж байна.

      Одоогоор, олонхи хотын шинэ ээлжийн хотын ерөнхий төлөвлөлт ӨЗО-ны ардын засгийн газрын зөвшөөрснөөр, хэрэгжүүлэх шатандаа оров. Зарим хотын ерөнхий төлөвлөлтийн хөтөлбөр ӨЗО-ны мэргэжилтний нотлолтоор дамжуулж, төлөвлөлтийн бүтээлээ дээд шатанд мэдэгдэж, ӨЗО-ны төлөвлөлтийн зөвлөл авч хэлэлцэн, ӨЗО-ны ардын засгийн газар зөвшөөрч хэрэгжүүлэх болно. Хөх хот, Бугат хотын ерөнхий төлөвлөлтийг төрийн зөвлөлд мэдүүлж, яам хоорондын холбоолсон хурлаар авч хэлэлцэх гэж байна.

      Одоогоор, ӨЗО-ны олон газрынхан хотын эзэмших чанартай нарийн төлөвлөлтийг боловсруулах алхмаа түргэсгэж байна. Бүрэн бус бүртгэлээр, хотын эзэмших чанартай нарийн төлөвлөлтийн хамрах хэмжээ 80 дээш хувийг эзэлж, төлөвлөлт удирдлагын ажил үндсэндээ баримт үндэслэлтэй болжээ.

      Хот хөдөөг итеграцчилах төлөвлөлтийн ажил хийгдэж байна

      ӨЗО-ны намын хороо, засгийн газрын "Хот суурингийн системийг төгөлдөржүүлж, хот суурингийн хөгжлийг ахиулах тухай санал"-ын шаардлагын дагуу, ӨЗО-ны аймаг хотоор нэгж болгож, аймаг хотын төвийн оршдог газрын ойр хавийн газрын хотын хөвөөний гацаа, хотын захын гацаагаар гол болгож, хот хөдөөгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зохицонгуй хөгжлийг нэгдэлтэй төлөвлөж, хот хөдөөгийн интеграцчилах төлөвлөлт боловсруулах ажлыг бүх талаар өрнүүлж байна. Одоогоор, ӨЗО-ны ардын засгийн газар зөвшөөрч, хэрэгжүүлэх үе шатанд гарав.

     "Хөх хот, Бугат, Ордос хотуудын төлөвлөлт", "Үхай болон ойр хавийн газар нутгийн хот суурингийн төлөвлөлт" боловсруулах ажлыг өрнүүлж байна.
2011 оны эцэст ӨЗО-ны Бүтээн байгуулалтын танхим зохион байгуулж хийсэн "Хөх хот, Бугат, Ордос хотуудын төлөвлөлт", "Үхай хот болон ойр хавийн хот суурингийн төлөвлөлт" боловсруулах үүргийг биелүүлэв. Энэ хоёр төлөвлөлтийг боловсруулсан нь давуу талтай газар нутгийн дагуулан дайчлах үүргийг нэн сайн хэрэгжүүлж, Хөх хот, Бугат, Ордос, Үхай хот болон ойр хавийн газар нутгийн хот суурингийн хөгжлийн зэрэглэл, чанарыг дээшлүүлж, баруун бүс нутгийн бүх талын, зохицолтой, тогтвортой шинжлэх ухааны хөгжлийн замаар замнахыг ахиулах болно.

     2012 оны 2-р сард, ӨЗО-ны ардын засгийн газар энэхүү 2 төлөвлөлтийг нэгэнт зөвшөөрөв.

     "ӨМӨЗО-ны хот хөдөөгийн төлөвлөлтийн журам"-ыг боловсруулав

     2008 оны 1-р сарын 1-ний өдрөөс "БНХАУ-ын хот хөдөөгийн төлөвлөлтийн журам" албан ёсоор мөрдөгдөж эхлэв. ӨМӨЗО-ны одоогоор хэрэгжүүлж байгаа "ӨМӨЗО БНХАУ-ын хот төлөвлөлтийн хуулийг хэрэгжүүлэх арга" батлагдан хэрэгжүүлэхийн дагуу, уулын хууль хүчингүй болж, орон нутийн шинэ хууль тогтоомж боловсруулах шаардлагатай болов. Нэг жилийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд, 2009 онд бид "ӨМӨЗО-ны хот хөдөөгийн төлөвлөлтийн журам"-ыг боловсруулж, энэ хугацаанд олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгов. Одоогоор ӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хуралд өргөн барьж, ӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороогоор авч хэлэлцэн батлахыг хүлээж байна.

      Хоёр. Хотын бүтээн байгуулалт

      Иргэдийн оршин аж төрөх, амьдралын орчин ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гол сайтар эрчимжүүлж байна.

     Бүх шатны захиргаа санхүүгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, хөрөнгө хуримтлуулах тогтолцооны өөрчлөн байгуулалтаа цаашид гүнзгийрүүлэн, холбогдох бодлого арга хэмжээг нарийн хянамгай хэрэгжүүлж, хот суурингийн захиргааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж байна.

     Хот захиргааны нийтийн ашиглалтын дэд бүтцийн бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, баталгааны хүчин чадал цаашид нэмэгдэв.
ӨЗО-ны хот суурингийн захиргааны нийтийн ашиглалтын дэд бүтцэд оруулах үндсэн хөрөнгө дэх оруулалт тогтвортой жил дараалан харьцангуй түргэн өсөх байдлаа хадгалж, энэ жилийн урьдчилан төсөөлснөөр 87 тэрбум юаньд хүрч, өмнө оны мөн үеийнхээс 16.78 хувиар өсөх болно. Тасралтгүй тогтвортой хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулахаар дамжуулж, ӨЗО-ны хотын захиргааны нийтийн ашиглалтын дэд бүтцийн хоцрогдсон байдал аажмаар өөрчлөгдөж, ӨЗО-ны эдийн засаг нийгэм сайн бөгөөд хурдтай хөгжиж, иргэдийн амьжиргааг сайжруулахад баталгаа хангаж, бат бэх суурь тавьж өгч, цаашид хөгжихөд асар их боломж хуримтлуулсан байна.

     Хотын захиргааны нийтийн ашиглалтын дэд бүтцийн үзүүлэлт тогтвортой дээшилж байна

     Усны хангамж: хот суурингийн усны хангамжийн чанар хяналтын ажлыг ихээхэн анхаарч, төслийн агуулах болон хянан хэмжих байгууламжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хот суурингийн усны хангамжийн аюулгүй байдлыг батлав. 2012 оны эцэс гэхэд, ӨЗО-ны ус хэрэглэх хүн ам 12.6573 сая, ус хэрэглэх хэмжээ 91.01 хувьд хүрч, ӨЗО усны үйлдвэр 97 байгуулж, ус хангах үйлдвэрийн ус хангах нийт цар хүрээ өдөрт 2.0602 сая тонн, иж бүрэн ус хангах хоолойн сүлжээ 1692 км-ээр нэмэгдүүлэв.

      Бохир ус шийдвэрлэх байдал: 2012 оны эцсийн байдлаар, ӨЗО-ны бохир ус шийдвэрлэх үйлдвэр 106 байгуулж, бохир ус шийдвэрлэх хүчин чадал өдөрт 2.7098 сая тонн төлөвшиж, 83.55 хувийн бохир усыг шийдвэрлэх боллоо.

      Амьдрал ахуйн хог шийдвэрлэх байдал: 2012 оны хот суурингийн амьдралын хогийг хоргүй шийдвэрлэх хэмжээ 81.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байдаг. 2012 оны эцсийн байдлаар, ӨЗО-ны одоо байгаа амьдралын хог шийдвэрлэх үйлдвэр 79 байх бөгөөд хог шийдвэрлэх нийт хүчин чадал өдөрт 11927 тонн. Хогийг хоргүй шийдвэрлэх үйлдвэрийг 21 байгуулж, бүтээн байгуулалтын нийт цар хүрээ өдөрт 3483 тонн байна.

      Түлшний хий: 2012 онд ӨЗО-ны түлшний хийн түгээмэлжилсэн хэмжээ 73.32 хувьд хүрэв.

      Дулаалга хангах байдал: нэгтсэн дулаалга хангах бүтээн байгуулалтыг түргэсгэж, жижиг зуухыг аажмаар татан буулгаж нэгтгэв. Дулаалга хангах хоёрдохь хоолой сүлжээний өөрчлөлтийг эрчимжүүлж, дулаалга хангах элэгдлийг туршин бүртгэх ажлыг өрнүүлж, дулаалгыг өрхөд хангах хэмжээгээр хураамж авч, дулаалга хангах үр өгөөжийг нэмэгдүүлэв.

      Хотын зам: 2012 онд ӨЗО-ны нэг хүнд ногдох зам 17.88 ам м хүрэв.

      2012 онд ӨЗО-ны нэг хүнд ногдох паркийн ногоон байгууламж 14.60 ам м хүрч, ногооруулсан хэмжээ 30.59 хувьд хүрэв.

      Хотын захиргааны нийтийн ашиглалтын байгууламжийн удирдлагын хууль тогтоомж, бодлого аажмаар төгөлдөржиж, байгууллагын бүтээн байгуулалт эрчимжив.

      2011 оны 5-р сарын 26-ны өдөр, 11-р сонгуулийн ӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 2-р чуулганаар баталсан "ӨМӨЗО-ны хот суурингийн дулаалга хангах журам"-ыг 2011 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэв. "ӨМӨЗО-ны хот суурингийн дулаалга хангах журам" бол ӨЗО-ны анхны дулаалга хангахыг удирдах орон нутгийн хууль тогтоомж болно, хот суурингийн дулаалга хангах удирдлагыг цаашид дүрэмжүүлж, дулаалга хангахыг хамгаалах, баталгаажуулах, дулаалга ашиглах талуудын хуульд нийсэн эрх ашгийг хамгаалж, шинээр баригдах барилгын дулаалга хангах хэмжээгээр хураамж авах ажлыг идэвхтэй ахиулсан байна.

      2012 онд ӨЗО-ны засгийн газар "ӨМӨЗО-ны ардын засгийн газар хотын амьдралын хог шийдвэрлэх ажлыг цаашид эрчимжүүлэх тухай хэрэгжүүлэх санал"-ыг боловсруулж, амьдралын хог шийдвэрлэх ажлыг цаашид ахиулав.

     "ӨМӨЗО-ны хотын ус хангах болон усны чанарыг батлах "12-р 5 жилийн төлөвлөлт", "Хот суурингийн бохир ус шийдвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт болон хөгжлийн "12-р 5 жилийн төлөвлөлт", "Хот суурингийн амьдралын хог шийдвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт болон хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөлт", "Хот суурингийн нэгдсэн дулаалга хангах байгууламжийн бүтээн байгуулалт болон хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөлт", "Хот суурингийн түлшний хий хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөлт" зэрэг тусгай төлөвлөлтүүдийг боловсруулж, ӨЗО-ны 12-р 5 жилийн хугацааны хотын захиргааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг удирдаж байна.

      Гурав. Хотын удирдлага

      Одоогоор ӨЗО-ны 300 мянгаас дээш хүн амтай хот 9 байна. Хөх хот, Бугат, Үхай зэрэг 3 хотод Хотын удирдлагын цогцолбор хууль хэрэгжүүлэх газар байгуулж, бүх хошуу, шянь\дүүрэг\-д хотын удирдлагын цогцолбор хууль хэрэгжүүлэх мэргэжлийн эгнээг байгуулж, бүх төрлийн хууль хэрэгжүүлэгч 10 мянгыг давж, хотын удирдлагад орлуулахын аргагүй үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд, хотын удирдлагад хүн амын оршин суух орчинг сайжруулахыг баримталж, тав тухтай оршин суудаг хотыг бий болгож, хотын эв зохицолтой хөгжлийг ахиулахаар гол шижим болгож, хууль хэрэгжүүлэх ойлголтоо шинэчилж, хууль хэрэгжүүлэх үр өгөөжөө нэмэгдүүлж, нарийвчилсан, сүлжээчилсэн, дүрэмжсэн хотын удирдлагын урт хугацаанд үр дүнтэй үйлчлэх механизмыг цаашид боловсронгуй болгож, хотын удирдлагын хүмүүст ээлтэй, хууиар зохицуулсан, урт хугацаанд үр дүнтэй үйлчилдэг, хотын цогцолбор удирдах түвшинг дээшлүүлэх болно.

/Ирэлт: Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе