• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Г.Золжаргал: Өсөж төрсөн нутагдаа ач хариуг нь барихын төлөө явах учиртай

CRI       (GMT+08:00) 2013-05-17 15:11:44

      Энэ удаад Монголын телевизийн сэтгүүлчдийн тэргүүнд бичигддэг МУСГЗ, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалтай ярилцлаа. Тэрээр гучаад жил МҮОНТ-ид сэтгүүлчээр ажиллахдаа Монголын өргөн уудам нутгаар үүргэвчтэй аялж, үзэгч түмний сэтгэлд хоногшсон, ухаарал хайралсан олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байв. Өнөө тэрээр телевиздээ ахлах редактор хийхийн зэрэгцээ Монголын радио телевизийн дээд сургуульд багшилж, шавь нартаа эрдэм оюунаа харамгүй өгч явна. МУСГЗ, Золжаргалын аав Ч.Гомбо гэж Монголын нэртэй зохиолч төдийгүй баримтад киноны нэртэй найруулагч байсан юм. Тэрээр аавынхаа үйлсийг залгамжилж, өөрийн хүү З.Батбилигтэйгээ хамт гучаад баримтад кино хийсэн бөгөөд "Тайгын дууч" баримтат киногоороо "Нью-Йоркын олон улсын кино наадам"-аас "Top notch and excellent" буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч, "Олон улсын шилдэг баримтат кино" гэсэн шагнал хүртсэн юм. Тэрээр өнөө авьяас билигтэй, шаргуу хөдөлмөрч залуу хойч үеэ хүмүүжүүлэхийн төлөө хүчин зүтгэж явна. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе