• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Манжаагийн Алтанцэцэг: Би амьдралыг амар тайвнаар л хэмждэг

CRI       (GMT+08:00) 2013-07-01 16:22:08

     Нар хур амтагдсан Монгол орны зуны сайхан өглөө амьдрах ухаан, хүн байхын урлагийг бусаддаа түгээж, хувь хүмүүний хөгжил дэвшилд санаа сэтгэлээ зориулсан эрхэмсэг хатагтай Манжаагийн Алтанцэцэгтэй уулзан ярилцлаа. Тэрээр Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Хувь хүний хөгжлийн институтын дэргэдэх "Амьдрах ухаан-амжилтын хөтөч төсөл"-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа юм. Бид өөрийгөө танин мэдэх, амьдралын үнэт зүйл, итгэл үнэмшил, далд ухамсарын хүч, дадлагажих, гэр бүлийн асуудал гээд маш өргөн сэдвээр ярилцсан юм. Хүний төлөө хэмээх сэтгэл зүрх шингэсэн, илэн далангүй дотно ярилцлага маань та бүхэнд юу нэгийг санагдуулна гэдэгт найдаж байна. Хувь хүний хөгжлийн институтын гүйцэтгэх захирал Манжаагийн Алтанцэцэг бидэнд амжилтын хөтөч болсон "Амьдрах ухааны гарын авлага" номоо бэлэглэсэн юм. Сайн үйлс өргөжин дэлгэрэх болтугай.

      Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Хувь хүний хөгжлийн институт нь "хувь хүний хөгжил дэвшил нийгмийн хөгжил дэвшилд хөтөлнө" гэсэн уриатай бөгөөд тэдний эрхэм зорилго бол "бид нийгмийн бүх давхарга тухайлбал оюутнууд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон хүн бүрт "амьдрах ухаан-амжилтын хөтөч" хөтөлбөрийг хүргэнэ. Хувь хүн, бүлэг хүмүүст зориулан Амжилтын хөтөч сургагч багш болон ном, гарын авлагуудыг бэлдэж үржих хөдөлгөөн болсноороо энэхүү хөтөлбөр нь зөвхөн мэдлэг дамжуулдаг биш харин хүмүүсийг амьдрах ухаанд сургаж амжилт, хувийн өсөлт хөгжил, санхүүгийн эрх чөлөө, эрүүл амьдрал, бат бэх гэр бүл, зөв сайхан харилцаа руу хөтлөн дагуулдаг боловсролын тогтолцооны нэг болно" юм. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе