• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр монголын Бугат хотын үндсэн байдалтай танилцах нь

CRI       (GMT+08:00) 2013-07-17 15:42:03

     Бугат хот нь Хятадын умард хязгаар, ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог, Өвөр монголын хамгийн том аж үйлдвэрийн хот, мөн бүх Хятадын анхнй ээлжийн соёл иргэншлийн хот юм.

      Буга олон байснаас Бугат гэж нэрлэв. Уг хотын нутаг дэвсгэр нь 27.8 мянган хавтгай дөрвөлжин км, дэргэдээ 9 хошуу, шянь, дүүрэг ба улсын зэрэглэлийн нэг газрын ховор элементийн дэвшилтэт шинэ технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүстэй. 2.496 сая хүн амтай, үүнд хот суурингийн хүн ам нь 1.863 сая, монгол, хятад, хотон, манж зэрэг 43 үндэстэнтэй.

      Бугат бол Өвөр монголын баруун хэсгийн хамгийн том бүс нутгийн төв хот, Бээжин-Бугат, Бээжин-Ланьжөү, Ланьжөү-Шиньжян чиглэлийн төмөр зам дагуугийн чухал хот, Бээжин-Түвд чиглэлийн хурдны автозам, Бугат-Дарханмуумянган холбоот хошуу чиглэлийн хурдны автозамын уулзвар болно. Бугатын нисэх онгоцны буудал нь 4г зэрэглэлийнх бөгөөд одоогоор дотоодын гол хотуудад нислэг үйлддэг. Одоогоор, Бугат хот нь Хятадын баруун, умард, баруун хойд бүс нутгийн зам харилцааны зангилаа болох бөгөөд Хятадын умардын эдийн засагт чухал байр эзэлдэг.

      Бугатын баялаг ихтэй, 74 төрлийн орд илрүүлсэн бөгөөд ялангуяа төмөрлөгийн ордны нөөц харьцангуй баялаг байдаг. Уг хотын төмрийн хүдрийн нөөц нь 1.7 тэрбум тонн, газрын ховор элементийн аж үйлдвэрийн нөөц нь 100 сая тонн байдгаараа дэлхийн 62 хувийг, бүх Хятадын 87 хувийг эзэлдэг. Иймээс Бугатыг бас "Тал нутгийн ган төмрийн хот", "Газрын ховор элементийн төв" гэдэг.

      Хагас зуу гаруй жилийн бүтээн байгуулалт болон хөгжлөөр дамжиж, Бугат нь ган төмөр, хөнгөн цагаан, машин механик үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүч, газрын ховор элемент, нүүрс хими зэрэг давуу талтай салбараар онцлог болгосон Бугатын өвөрмөц аж үйлдвэрийн систем төлөвшжээ. Улсын тогтоосон 39 аж үйлдвэрийн ажил төрлөөс Бугатын 36 ажил төрөл нь харьцангуй цар хүрээ төлөвшив.

      Бугат хот нь өнө эртний түүх болон агуулгаар баян соёлын өвтэй. ХХ зууны 70-аад онд Бугат хотын захын дүүргээс илрүүлсэн Рашааны соёлын туйр болон их хэмжээний соёлын өвөөс үзэхэд, 6000 гаруй жилийн тэртээ шинэ чулуун зэвсгийн үед Бутгатад хүн төрөлхтөн оршин амьдарч байсныг харуулж байна. Бугат хотод бас Жао, Чинь улсын Цагаан хэрэм, Эртний Мачы хот, Эртний Ариун хотын туйр, Мони уулын эртний хийд Бадкар зуу, боомтын гаднахь нэрт хийд Майдар зуу зэрэг нэрт газрууд байдаг. Шармөрөний тал болон Есөн оргилт уул зэрэг дархан цаазтай газар байна.

Ирэлт: www.solongo.net.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе