• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУГЖ, Монголын өгүүлэхүйн урлагийн том төлөөлөгч Г.Равдан гуайтай ярилцлаа

CRI       (GMT+08:00) 2013-08-06 11:11:16


 

     "Ярилцлага"-ын буландаа та бүхэнтэй театр, киноны нэрт жүжигчин, гавьяат жүжигчин Г.РАВДАНГ уулзуулахаар урилаа. Урлагийн алтан үеийн гол төлөөлөгч, олон сайхан дүр бүтээж, уран үгсийн чуулганаар үзэгчдийг байлдан дагуулсан МУГЖ Г.Равдан гуайн амьдрал уран бүтээлийн тухай ярилцлагыг эрхэм та бүхнийхээ халуун сонорт хүргэж байгаадаа сэтгэл өндөр байна. Тэрээр "Ацаг шүдний зөрүү", "Сүүдэр", "Алтан шонхор", "Би нисэх дуртай", "Тод магнай", "Ану хатан" гээд олон сайхан кинонд дүрээ мөнхөлж явсан юм.

     МУГЖ Гомбын Равдан гуай бол өгүүлэхүйн урлагийн том мастер, уран уншигч, мөн Монголд цөөнд тооцогдох чадварлаг нэвтрүүлэгч, хөтлөгчийн нэг юм. Монголын радиогийн ахмад уран бүтээлчдийн нэг, уран уншлагын мастер МУГЖ Г.Равданг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрбээр олон сайхан уран бүтээлийг бидний зүрх сэтгэлд хүртэл уншиж, түүний сайхан хоолойг сонссон хэний ч чих амрах шиг болдог гэж болно. Тэрбээр "Утгын чимэг" наадмын олон шилдэг бүтээлүүдийг уншиж амьлуулсан байдаг. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе