• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Найруулагч С.Даваадорж: Радио дандаа үнэнийг ярьж байдаг

CRI       (GMT+08:00) 2013-08-13 09:35:50


      Монгол улсын нийслэл Улаанбаатараас бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагын хоймортоо Монгол улсын СТА, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, МҮОНР-гийн нэрт найруулагч С.Даваадоржийг урилаа. Тэрээр бага залуудаа зураг зурж, шүлэг найраг, кино зохиол бичиж явжээ. Түүний бага нас Монгол кино үйлдвэрийн хашаанд өнгөрчээ. Түүний аав бөх хүн, түүний ээж жүжигчин явжээ. Шууд шулуухан яриатай, цагаахан зантай энэ эрхмээс сурах зүйл даанч олон байлаа. МҮОНР-д 30-аад жил найруулагч хийсэн тэрээр өргөн нэвтрүүлэг, радио жүжиг, радио роман, шүлэг найраг гээд олон төрөл жанарын радио уран бүтээл туурвиж, сонсогч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсээр иржээ. Сүүлийн үед дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог ном буюу CD болгон найруулан хэвлээд олны хүртээл болгож байгаа. Найруулагч хэмээх нөр их хөдөлмөрийн ард гарсан түүний авьяас мэдрэмж, шинэ санаа, туршлага боловсрол улам гялалзан гэрэлтсээр. Түүний найруулан бүтээсэн радио жүжиг нь урлагийн дээд шагнал болох Гоо Марал шагнал хүртэж байсан юм. Төрийн соёрхолт яруу найрагч, их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол, Монгол улсын УГЗ, нэрт кино найруулагч Жигжидсүрэн гуайн найруулсан "Араатан" хэмээх кинонд С.Даваадорж тоглож, өөрийн гэсэн дүрээ мөнхөлсөн юм. Цаашид тэрээр нэгэн сайн кино найруулан бүтээхээр төлөвлөж бий. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе