• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Мөнх бус амьдралд хайр их чухал

CRI       (GMT+08:00) 2013-08-16 09:29:01

      Монгол улсын нийслэл Улаанбаатараас бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хөтлөгч, мисс хатагтай Чимэд-Дамбын Ичинхорлоог урилаа. Тэрээр уул нь анагаахын мэргэжил сурсан хэдий ч 90-өөд онд Монголын охид бүсгүйчүүдийн нүүр царайг тодорхойлох мисс охин явсан нэгэн. Басхүү жүжигчин мэргэжилтэй, "Цөвүүн цагийн богд" зэрэг хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон, харин одоо бол цэнхэр дэлгэцийн нүүр царай болж, МҮОНТ-ид нэвтрүүлэгч хөтлөгчөөр ажиллаж байгаа Монголын цөөн хэдэн нэвтрүүлэгч хөтлөгчийн нэг юм. Түүхэн кинонд дүрээ мөнхлөх, охидын сургууль байгуулах, эрүүл мэнд боловсролтой холбоотой шинэ төсөл ба нэвтрүүлэг хийх гээд түүний хүсэл мөрөөдөл олон байдаг. "Би гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг мэдэрдэг", "Мөнх бус амьдралд хайр их чухал" хэмээн өгүүлэх түүний яриа сэтгэлд нэг л ойр юм. Та бүхэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хөтлөгч, мисс хатагтай Чимэд-Дамбын Ичинхорлоотой хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу. \ярилцсан Ч.Гантөмөр\

         

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе