• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын музейтэй танилцав

CRI       (GMT+08:00) 2013-10-07 16:24:56

      Өвөр монголын музей 1957 оны 5-р сарын 1-ний өдөр байгуулагдаж, бүх улсын цөөнх үндэстний хамгийн эрт байгуулагдсан музэй болно. 2008 оны 3-р сарын 31-ний өдрөөс эхлэн олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчлэх болсон байна.

      Өвөр монголын музей нь Хөх хотын зүүн хоёрдугаар тойруу болон Шиньхуа зүүн гудамжны уулзварын баруун хойд талд Өвөр монголын Улаантеатр цогцолбор барилгатай зэргэлдээ оршдог. Музейн цогцолбор барилгын талбай нь 50 мянга гаруй ам метр, барилгын хийц загвар нь өвөрмөц, тэргүүний тоног төхөөрөмжүүдтэй, үзмэр дэлгэн үзүүлэх танхим, түүхийн дурсгалт зүйлсийн агуулах, үзэгчдэд үйлчлэх бүс, ажил мэргэжил эрдэм шинжилгээний бүс болон олон чадавхит танхим зэрэг олон бүсээр бүрэлджээ. Музей нь орчин үеийн газар нутгийн болон үндэстний ил тод онцлогийг уялдуулж, умард Хятадын өнө эртний экологийн өөрчлөлт хувьслын түүх болон тал нутгийн соёл иргэншлийн хөгжлийн түүхийг цэвэршүүлсэн "нэвтэрхий толь", мөн ч ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин болон соёл иргэншлийн хэмжээг харуулах бэлгэ тэмдэг юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе