|
|
||
Сөнөд баруун хошууны Улаанмөчир чуулгын бэлтгэл хийдэг их танхимд орвол 20 гаруй жүжигчин "Сөнөдийн ордоны бүжиг"-ийг сургуулилж байлаа. Тэд 11-р сарын 24-нд Бээжинд Мао даргын мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх тоглолтод оролцох юм. Тэр цагт, сүрлэг их Ардын их хурлын танхимд Хятадын анхны Улаанмөчир болох Сөнөд баруун хошууны Улаанмөчир Хятад улсын удирдагчтай дахин уулзаж, 56 жилийн уламжлалтай Улаанмөчирчүүд эх орондоо хүндэтгэн ёсолж, нийслэлийн өргөн олон үзэгчдэд Сөнөдийн тал нутгийн уугуул соёл, үндэстний соёлыг дэлгэн харуулах болно.
1964 онд Сөнөд баруун хошууны Улаанмөчир анх удаагаа нийслэлийн тайзнаа гоц өвөрмөц тоглолтоороо Бээжингийн үзэгчдийн хайрыг татаж, Мао Зэдүн, Жөү Эньлай зэрэг төрийн удирдагч хүлээн авч уулзан, "Омогшил бахархлыг татсан соёл урлагийн салбарын улаан тугч" хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. 50 жил өнгөрч, салхи бороог туулсан Улаанмөчирийн таван үеийн жүжигчид өнгө гэрэлтэй уламжлалаа ямагт хадгалж, "Нэг хүнээр олныг төлөөлөх" онцлогоо хадгалж, тоглолт, сурталчилгаа, давтлага болон үйлчилгээ гэсэн дөрвөн том чадавхаар ерөнхий шугамаа болгож, урт хугацаанд тал нутагтаа хөгжсөөр ирлээ. Олон жилийн турш хөдөө орон нутгаар жил тутамд 100 гаруй удаа тоглолт хийн, мөн хот сууринд 200 удаа, хошуунаасаа гарч хэдэн арван удаагийн тоглолт хийн, жилдээ 20 мянга гаруй км аялжээ.
Тал нутаг Хятадын анхны Улаанмөчирийг бүрдүүлсэн юм. Харин Улаанмөчирийн таван үеийн энэхүү уран бүтээлчид чуулгынхаа шилдэг дүр төрхийг ямагт хадгалж, Улаанмөчирийн үзэл санааг уламжлан, улаан тугаа нандигнасаар иржээ. Сөнөд баруун хошууны үндсэн шатны соёлын хөгжил том алхмаар урагшилснаар, тус чуулга боломж тохиолыг алдалгүй атгаж, өөрийн хамт олноо хэдэн хэсэг хуваан, малчин түмний зав чөлөөтэй цагаар хөдөө явуулж, малчдад үндэстний онцлогтой тоглолтоо сонирхуулж, намын бодлого, шинжлэх ухаан техник болон мэдлэг боловсрол зэргийг сурталчлан ухуулдаг юм. Үүний зэрэгцээ олон сум суурин, гацаа жил бүр наадам, соёлын ажиллагаа зохион байгуулдаг ашигтай боломжийг атгаж, уг үйл ажиллагаануудад идэвхтэй оролцон, тэдний тоглолт хөтөлбөрийг жолоодон найруулж, үндсэн шатны соёлын төв нь малчдын өөрийн тоглолт үзүүлбэрийг амжилттай зохион байгуулахад тус дэм болдог байна.
Тус чуулгын тав дахь үеийн дарга Мөнхөө сурвалжлагчид хэлэхдээ, "Бидний Улаанмөчир бол үндсэн шатнаас урган гарсан юм, соёл урлагийн уран бүтээл ч үндсэн шатнаас үүдэлтэй юм. Бид үндсэн шатанд үйлчлэх ёстой төдийгүй нэн ялангуяа соёлыг уламжилж, түүнийг бадруулан хөгжүүлэх хэрэгтэй" гэжээ. Түүний хэлсэнчлэн тус чуулга малчин түмэнд тоглолтоо сонирхуулахын зэрэгцээ соёл урлагийн бор материал цуглуулахыг чухалчилж, бүтээн туурвих онгод мэдрэмжийг дайчилсан юм. Тэдний "Эргэн санах аялгуу" бүжиг хэдэн залуу хот орж ажил үйлс эрхлэн амьдралаа босгохын зэрэгцээ тал нутагтаа уургаа барин малаа адуулж, хайр сэтгэлийн дуугаа дуулж явснаа эргэн дурсаж буйгаас сэдэвлэгдсэн байна. Тус бүжиг нь айзам хэмнэлтэй уянгын халил, уран налархай хөдөлгөөнөөрөө тал нутгийн охид хөвгүүд өргөн уудам тал нутгаа өөрийн бие шигээ хайрлаж, эх нутгийнхаа ирээдүйн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буй байдлыг харуулжээ. Хаа очиж тоглосон ч, дотоод сэтгэлийн догдлолоор дүүрэн энэ бүжиг нь үзэгч түмний сонирхол таашаалыг хүлээдэг байна. Мөн тус бүжиг нь Шилийн гол аймгийн бүх Улаанмөчирийн тоглолтын бүжгийн дэглэлт, ур чадварын тэргүүн шагнал хүртсэн юм.
Улаанмөчир чуулгын сэтгэл татах хүчийг олон хүнд мэдрүүлэх үүднээс тус хамтлаг олон байгууллага, арми, аж ахуйн нэгж байгууллага, дунд бага сургууль, дүүрэг хороололд очиж, ажил мэргэжлийн талаар заан жолоодож, олон арга хэмжээний үеэр өөрийн тоног хэрэгсэл, хувцас засал, хөгжим зэмсэг зэргээ үнэ төлбөргүйгээр хангаж, өргөн олон түмний үзэл санаа соёлын шаардлагыг бүрэн хангаж чадсан байна. Хагас зуун жилийн турш, уг чуулга хөдөө орон нутаг, уул уурхай, дүүрэг хороолол, цэргийн хуаран зэрэгт очих, хошуунаасаа гарч тоглолт хийсэн зэрэг нь давхардсан тоогоор 10 мянга гаруйд хүрчээ. 3000 гаруй урлагийн бүтээл туурвиж, олон төрлийн бүтээлээрээ 600 гаруй удаагийн шагнал хүртжээ.
Улаанмөчирийн ажил төрлийг сайтар хөгжүүлэх үүднээс тус чуулга онолоос суралцан, мэдлэг боловсролоо дээшлүүлж, бодит үйл ажиллагаагаа онолоор жолоодож, хамтлагийн гишүүн бүр улаанмөчирийн баримталж байдаг "хоёр чухал " чиглэлийг гүн гүнзгий ойлгож, түүний хүрэх үнэ цэнийн чиглэл болон социалист тэргүүний соёлыг байгуулахын шаардлага нэг болохыг ойлгожээ. Тасралтгүй эрэл хайгуулын дүнд Улаанмөчир өөрийн гэсэн суралцах, бэлтгэж боловсрох, бүтээн туурвих, тоглолт хийх, хичээл дасгал, сургалт зэрэг бүрэн тогтолцоотой болж, түүний дотоод тогтолцооны өөрчлөлтийг ихээр ахиулсны үндсэн дээр, хамтлагийн гишүүд өндөр боловсорсон, сайхан дүр төрхөө үнэнхүү баталсаар ирэв. Өнөө Улаанмөчир тухайн үеийн 9 хүнээс өнөөгийн 40 болтлоо өсчээ. Үе үеийн хүмүүс Улаанмөчирийн өөрчлөгдөшгүй үзэл санаанд түшиглэж, тал нутгийн энэхүү туг далбааг үүрд мандуулсаар иржээ.
Энэ туг далбааны гүйцэтгэх үүргийг улам сайнаар бадруулахын төлөө Сөнөд баруун хошууны намын хороо, засгийн газар "Хятадын анхны Улаанмөчир хэмээх брэнд"-ийн барилгын төслийг хүч тавин хэрэгжүүлж, "Улаанмөчирийн нутаг"-ийг чармайн байгуулж байна. Сөнөд соёлын төвийг сэргээн байгуулсан төдийгүй Улаанмөчирийн цаашдын хөгжилд түшиц нийлүүлэх үүднээс нийт хошууны 7 суманд мэргэжлийн бус Улаанмөчирийг байгуулж, хошууны Улаанмөчиртэй хамтад нь цогцлон байгуулж, харилцан ахиулах хөгжлийн хандлагыг бий болгожээ. Хөгжил байдалд зохицуулж тус чуулга гадаад сурталчилгааны үүргээ гүйцэд бадруулж, Төвийн үндэстний их сургууль, Чинхуа их сургуультай солилцоо хийн, тоглолт үзүүлж харилцан суралцсан байна. Мөн Хятадын ардын чөлөөлөх армийн төв байр, хөдөө аж ахуйн үндэсний хороо, зүүн тэнгисийн арлууд зэрэг газруудад тоглолтоо үзүүлж, Жэжян, Хонконг, Макао зэрэг дотоодын 20 гаруй муж хотод тал нутгийн соёлын үр шимийг уламжилсан юм. 2012 онд Сөнөд баруун хошууны соёлын нэрийн хуудас болсны хувьд, тус чуулга улсаа төлөөлж Америкийн Саньтяго,Лас Вегас, Монтерей зэрэг газраар аялан тоглож, монгол үндэстний дуу бүжгийг толилуулж, дэлхийн хүмүүст тал нутгийн соёлыг улам сайнаар ойлгуулсан байна. Өнөөгийн байдлаар, тус чуулга Мао даргын мэндэлсний 120 жилийн ойн тоглолтод оролцохоор бэлтгэж байгаа төдийгүй үндэстний онцлогтой уугуул дуу бүжиг бэлтгэж, 2013 оны 12-р сард НҮБ-ын Европ дэх төв байр байрлах Женев, Европын Швейцар, Франц зэрэг дөрвөн оронд аялан тоглох юм.
Монгол гэрийн бичил тайзнаас урган гарсан Сөнөд баруун хошууны Улаанмөчир, тасралтгүй чармайсны дүнд улс, ӨЗО-ы олон шагналыг хүртсэн байна. Олон улсын их тайзнаа гарч ирсэн тус хамтлаг өөрийн гэсэн брэндээ үргэлжлэн мандуулж, үндэсний соёлын хүчирхэг тугийг бүтээн босгож, тал нутгийн соёлыг уламжлахын төлөө чармайн тэмцэж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |