• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот боомтоор нэвтрэх нөхцөл байдлыг сайжруулав

CRI       (GMT+08:00) 2013-11-14 17:17:19

      Сүүлийн жилүүдэд Эрээн хот олон арга хэмжээ авч, боомтоор нэвтрэх орчин нөхцлийг сайжруулж, боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлэн, тодорхой амжилт олов.

     Дэд бүтцийн байгуулалтаа сайжруулж, боомтоор нэвтрэх орчин нөхцлийг чанаржуулжээ. Сүүлийн жилүүдэд, Эрээн хотын засгийн газар 2 тэрбум гаруй юань гаргаж, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулж, Эрээн хотын онгоцны буудал, авто замаар ачаа бараа тээвэрлэх боомтын шинэ гарц зам, авто замаар боомтод нэвтрэх хилийн шалган, салаа авто зам, Эрээн Замын-Үүдийн төмөр замын сүлжээ шугам болон авто замаар ачаа бараа тээвэрлэх тусгай шугам зэрэг чухал чухал төслийг дараалан байгуулж, боомтоор чөлөөтэй нэвтрэх нөхцөл байдлыг сайжруулжээ. Төмөр замын боомтоор жилд 15 сая тонн ачаа бараа нэвтэрч, олон улсын зорчигсод хилээр нэвтрэх том танхим ашиглалтад орж, хилээр нэвтрэх хос чиглэлийн зам сувгийг бүрдүүлсэн байна. Авто замын боомтоор жилд 5 сая тонн ачаа бараа нэвтэрч, давхардсан тоогоор 3 сая зорчигч нэвтэрч, орж гарах тус тус дөрөв дөрвөн зам байгуулав. Ингээд төмөр зам, авто зам, агаарын нислэг зэргийг нэгтгэсэн цогц үйлчилгээг анх удаа бүрдүүлж, Монгол ОХУ-ыг холбосон, Хятадын хойд хэсэг, зүүн хойд хэсэг, баруун хойд хэсэгт шууд хүрэх том зам нэвтрүүлэгтэй болжээ.

      Тээвэрлэлтийн механизмаа сайжруулж, боомтоор нэвтрэх хяналтыг дээшлүүлжээ. Нэгд, боомтын ээлжит хурлын дүрмийг сайжруулж, шалгах тээвэрлэх нэгдсэн салбарын зохицуулах хурлаар дамжин, боомтоор нэвтрэх явцад оршиж байгаа бэрхшээл, асуудлыг судлан зохицуулсан байна. Хоёрт, боомтоор нэвтрэх хамтын ажиллагааны механизмыг байгуулж, хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах зэрэг арга хэлбэрээр дамжин, шалган тээвэрлэлтийн нэгдсэн хэлтсийн хооронд хамтын ажиллагааны харилцан итгэсэн харилцааг байгуулжээ. Гуравт, боомтоор нэвтрэх арга хэлбэрээ шинэчилж, "хил шалганд урьдчилан бүртгүүлэх, ачаа барааг чөлөөтэй нэвтрүүлэх"-ийг хэрэгжүүлж, "ганц удаагийн хяналт, шалгалт, нэвтрүүлэх" гэсэн "нэгдсэн арга хэлбэр"-ээр боомтоор нэвтрүүлэх. Дөрөвт, эрсдэлийн удирдлага болон аж ахуйн нэгжийг төрөлжүүлэх механизмыг сайжруулж, авто замын боомтод ногоон зам сувгийг байгуулж, нөхцөлд нийцсэн аж ахуйн нэгжид хялбараар боомт нэвтрүүлэх боломжийг олгожээ. Тавд, нэгдсэн албаны арга хэлбэрийг сайжруулж, боомтын удирдлагын тогтоол зурвасын давхацсан, тусгаарласан, илүүдсэн асуудлыг зохицуулжээ. Зургаад, шагнал нөхвөрийн механизмыг хэрэгжүүлж, боомтын ажилтны идэвхтэй чанарыг дээшлүүлжээ. Долоод, бусад газар оронтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэв. Сүүлийн үед, Чэн Дү, Жэн Жөү зэрэг газартай Эрээний боомтоор дамжин Европт ачаа бараа экспортлох галт тэрэг нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээ тохиролцож, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Наймд, гадаадтай харилцах ажлыг сайтар хийв. Хятад Монголын хоёр талын боомтын хамтарсан хурлын тогтолцоо ба уулзалтын механизмыг сайжруулж, хоёр талын боомтын тээвэрлэлтэд оршиж байгаа асуудлыг цаг даруйд нь бүртгэж, хилээр саадгүй нэвтрэх байдалд таатай гадаад нөхцөл хангажээ.

      Хяналт удирдлагын эрч хүчээ нэмэгдүүлж, боомтоор нэвтрэх эмх журмыг дүрэмлэжээ. Нэгд, удирдлагын дүрмээ сайжруулж, "Эрээн хотын авто замын боомтын удирдлагын дүрэм", "Эрээн хотын төмөр замын боомтын удирдлагын дүрэм"зэрэг олон дүрэм тогтоолыг боловсруулан гаргав. Хоёрт, "хууль бус зууч"-ид хатуу цохилт өгч, бичиг баримт бүрэн бус юм уу олон гааль татвар төлөөгүй машин тэргийг авто замын боомтоор нэвтрүүлэхийг эрс хориглов. Гуравт, шударга бусаар хууль хэрэгжүүлэх, хээл хахууль авах, зорчигч бизнесменд төвөг учруулах зэрэг үзэгдлийг нарийн шалган илрүүлэв. Дөрөвт, хил шалганд бүртгүүлэхдээ дүрэм зөрчсөн буруу ажиллагааг мөрдөн байцаах дүрмийг хэрэгжүүлж, импорт экспортын төлбөр тооцооны удирдлагыг эрчимжүүлэв. Тавд, шалгах тээвэрлэх хамтарсан хэлтэст хатуу хяналт тавьж, санал гомдлоо ирүүлэх тусгай утас ажиллуулж, хяналт тавих тусгай хүнийг урьж ажиллуулан, хяналт шалгалтын бодит үр ашгийг дээшлүүлж, дотоод гадаадын зорчигч бизнесмений язгуур ашиг сонирхлыг хамгаалав.

     Боомтоор нэвтрэх журмыг хялбарчилж, боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлжээ. Эрээний боомт "Боомтоор нэвтрэх яаралтай байдлыг зохицуулах комисс"-ыг байгуулж, боомтоор нэвтрэх явцад тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг цаг даруйд нь зохицуулав. Ердийн импорт экспортын ачаа барааг нэвтрүүлэх, тус тусад нь бүртгэх, 24 цагаар нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн, хэрэгжүүлж байгаа журмыг хялбарчилж, аж ахуйн нэгжийг дараасыг хөнгөвчлөв. Эрээн хотын өвчин эмгэгээс сэргийлэх товчоо "үйлдвэрлэсэн газрын шалгалт шинжилгээ, боомтын шалгалт"-ын экспортын арга хэлбэр болон "Боомтын шалгалт, тухайн газрын шалгалт"-ын импортын арга хэлбэрийг хэрэгжүүлж, их хэмжээгээр оруулж ирэх, бага хэмжээгээр олон удаа экспортлох бараа бүтээгдэхүүнд ганц удаа шалгалт хийснээр, хүчинтэй хугацаанд хэсэгчлэн хил нэвтрүүлснээр, шалгалтын гар гүйцэтгэлийг хялбарчилж, боомтоор нэвтрэх хурдыг түргэтгэсэн байна. Эрээн хотын хилийн шалган хилээр гарах ачааны том машинд "шалгалтын даатгалын дүрмийг" хэрэгжүүлж, ачааг буулган шалгах хэмжээг багасган, зорчигч тээврийн машины шалгалтын хугацааг 60 секундээс 20 секунд болгон богиносгож, ачааны том машины шалгалтын хугацааг 2 минутаас багасгаад 40 хүрэхтэй үгүйтэй болгож, боомтоор нэвтрэх хурдыг 60% дээшлүүлжээ. Эрээн хотын төмөр замын буудал Хөххотын төмөр замын товчоотой идэвхтэй харилцан ажиллаж, Эрээн хотын боомтын тээвэрлэлтийг ихээр дэмжиж, дотоодод нэвтрэх галт тэрэг өдөрт дунджаар 2-3 ээлж байсныг нэмэн 4 ээлж болгож, жилийн эхэнд 1 сая гаруй тонн төмрийн хүдрийн уурхайн түүхий эд бөөнөөр тээвэрлэж, төмрийн хүдрийн уурхайн бүтээгдэхүүн ихээр дарагдаж байсан байдлыг үр ашигтай зогсоолоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе