|
|
||
10-р сарын 25-нд Шилийнгол аймагт Тал нутгийн галт уулын геологийн паркийн нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. ӨМӨЗР-ны Газар нутаг, нөөц баялгийн тэнхимийн дэд дарга Ван Жие, аймгийн дэд дарга Жан Куаньжи нар нээлтийн ёслолд оролцов.
2 сая жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс үүссэн энэхүү галт уулын геологийн тогтцыг үр ашигтай хамгаалах, зүй зохистой хөгжүүлэн ашиглахын тулд ӨМӨЗР-ны газар нутаг, нөөц баялгийн салбарын дэмжлэгийн үндсэн дээр 2012 оны 12-р сард Шилийнгол аймаг ӨЗР-ны зэрэглэлийн геологийн парк болгон амжилттай бүртгүүлсэн юм. Шилийнголын Тал нутгийн галт уулын геологийн өвийг хамгаалах, паркийн барилга байгуулалтын нэгдүгээр шатны үүрэгт ажил дууссан бөгөөд олон нийтэд нээлттэй ажиллах боломжтой болжээ.
Тал нутгийн галт уулын геологийн парк нээгдсэнээр хүмүүс геологийн өвөрмөц тогтоц, байгалийн уугуул өнгө үзэмжтэй танилцах боломжтой болж буй юм. Мөн Шилийнголын дүр төрх, нэр нөлөөг ч ихээхэн нэмэгдүүлж, орон нутгийн аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг хөгжил авчрах юм.
Тус парк нь цаашид ӨЗР-ны зэрэглэлийн геологийн паркийн зураг төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтаа улам боловсронгуй болгож, чухал ач холбогдол бүхий геологийн тогтоцыг хамгаалах хяналтын системийг сайжруулж, төслийг өндөр түвшинд эрчимжүүлэх юм. Үүний зэрэгцээ паркийн бүтээн байгуулалтын чанарыг дээшлүүлж, байгаль түүх, соёлын өв хамгаалалт, аялал жуулчлал, боловсрол судалгаа шинжилгээг нэгтгэсэн үлгэр жишээ парк болгож, улмаар тал нутгийн аялал жуулчлал ба эдийн засгийн хөгжлийн шинэ бренд бий болгохоор ажиллаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |