• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол ажлаар хангагдахад туслах үйлчилгээний системтэй болно

CRI       (GMT+08:00) 2013-11-28 17:05:33

       Энэ оноос эхлэн Өвөр Монголд 3 жилийн хугацаанд олон нийтийг ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх үйлчилгээний төв ажиллуулахаар болсон тухай ӨМӨЗР-ны Ажиллах хүч, нийгмийн халамжийн газраас мэдээллээ. Уг ажлын хүрээнд ӨМӨЗР, аймаг хот, сянь, сум суурин, гацаа тосгон зэрэг 5 шатыг холбосон ажил олголтын үйлчилгээний систем бий болгож, хот суурингийн ажиллах хүчнийг ажлын байраар хангах нэг цэгийн үйлчилгээ олгохоор төлөвлөжээ.

       Эх сурвалжийн мэдээлснээр, ӨМӨЗР нь цаашид "шагналаар нөхвөр олгохыг орлуулах" арга хэмжээ хэрэгжүүлэн, олон нийтийг ажлын байртай болоход туслах анхан шатны үйлчилгээний авах боломжийг бүрдүүлж, энэ салбарт стандарт бий болгохын зэрэгцээ орон нутаг, хороололд гүйцэд үйлчилж, хот суурин, орон нутаг, хувь хүний ажлаар хангагдахад оршиж буй зөрөөг багасгаж, улмаар хот хөдөөд тэгш үйлчилгээтэй, олон талын бөгөөд нарийн нямбай, мэдээлэлжсэн үйл явц ба арга сонголттой, нэгдмэл зохион байгуулалттай бүх талын үйлчилгээ буй болгох юм.

       ӨМӨЗР цаашид олон нийтийн ажил олголтын үйлчилгээний нөөцөө нэгтгэж, аймаг хот, сянь, шян суурин ба нийгмийн хороолол зэрэг 4 шатны үйлчилгээний системээр дамжуулан, хот суурингийн хөдөлмөр эрхлэгсдэд ажил олголтын мэдээлэл, ажлаар хангагдах лавлагаа, ажил мэргэжлийн танилцуулга, хөдөлмөрийн хамгаалалт зэргийг үнэ төлбөргүй хангаж, ажил алдсан хүмүүс, тариачин ажилчид болон шинэ хөдөлмөрлөх хүчинд зориулан үнэ төлбөргүйгээр ажил мэргэжлийн сургалт дамжаа хангаж, ажил олоход хүндрэлтэй буюу ажилгүй гэр бүлд тэтгэлэг туслалцаа олгох болно. \Синьхуа Агентлаг. Хөххот. 11-р сарын 12-ны өдөр. Сурвалжлагч Ли Юньпин мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе