• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотыг хүнсний импортын тусгай боомт болно

CRI       (GMT+08:00) 2013-11-28 17:06:36

        Эрээн хотын засгийн газрын зөвшөөрлийн дагуу Эрээн хотын Жинь Гу-юань хүнсний тосны компани нь Эрээн хотын боомтоор хүнсний бүтээгдэхүүн импортлох бүртгэлтэй нэр заасан аж ахуйн нэгж боллоо. Хүнсний бүтээгдэхүүн импортлох тусгай боомтод бүртгүүлэх ажлыг Өвөр Монголын Хилийн шалган нэвтрүүлэх, чанарын хорио цээрийн товчоо хянан зөвшөөрчээ. Түүнчлэн судалгааны үр дүнг Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн үндэсний газарт өргөн мэдүүлээд байгаа бөгөөд удалгүй зөвшөөрөгдөн батлагдах эрмэлзэлтэй байна.

      Эх сурвалжид мэдээлснээр, Эрээн хотыг хүнсний бүтээгдэхүүний импортын тусгай боомт болгохыг улсаас зөвшөөрөн баталбал цаашид Монгол улсын буудай, тосны ургамал зэрэг хүнсний зүйлсийн импортыг нэмэгдүүлж, Эрээн хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд болон Монгол улсын аж ахуйн нэгжүүд хоорондын худалдаа, хөдөө аж ахуйн таримлын арилжаа зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд түлхэц болох юм. Түүнчлэн боомтоор хөдөө аж ахуйн бусад төрийн бүтээгдэхүүн импортлох боломжийг ч нэмэгдүүлнэ. \ Тус сонины сурвалжлагч Сүнь Вэй мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе