• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлд өндөр боловсон хүчин татан ажиллуулах "Ногоон гарц" нэвтрүүлнэ

CRI       (GMT+08:00) 2014-02-24 09:55:37

      Синьхуа агентлагийн 12-р сарын 9-ны мэдээ(сэтгүүлч Ли Юньпинь): ӨМӨЗО-ны захиргаанаас мэдээлснээр, ӨМ-ын тэргүүлэх чиглэлийн онцгой аж үйлдвэрлэлд боловсон хүчин татах "ногоон гарц" нэвтрүүлж, дээд боловсролтой, өндөр чадвартай боловсон хүчинд ӨЗР-ны эдийн засаг нийгмийн хөгжилд гар бие оролцон хүчин зүтгэх боломжийг бий болгожээ.

      Сүүлийн жилүүдээс Өвөр Монголын эдийн засгийн хөгжил нэлээд хурдтай байсан хэдий ч боловсон хүчин дутагдаж, тэргүүлэх чиглэлийн аж үйлдвэрлэлд боловсон хүчнийг төвлөрүүлж чадахгүй байсан юм. Хойшид ӨМ уг салбарын боловсон хүчнийг бэлтгэх болох татах талаар үр дүнтэй ажиллаж, боловсон хүчнийг урин ажиллуулах, цаашид өндөр төвшний техникийн ажилтан болон яаралтай шаардагдаж байгаа чухал мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, улмаар өндөр чадвартай боловсон хүчний эгнээгээ бэхжүүлэхийг зорих болно.

      ӨМ-ын голлох аж үйлдвэрлэл, томоохон төсөл, барилгын цогцолбор болон аж үйлдвэрийн хотхон, шинжлэх ухаан технологийн хотхон зэрэгт хөрөнгө оруулалт,техник мэргэжил, боловсон хүчин зэргийг татаж төсөл дээр хамтран ажиллах, шилдэг техник мэргэжил болон өндөр чадвартай боловсон хүчнийг тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад ашиглаж, химийн болон өнгөт төмөрлөгийн орчин үеийн аж үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбарт яаралтай шаардагдаж байгаа өндөр төвшний боловсон хүчний томоохон бааз байгуулахыг хичээж байна.

      ӨМ тэргүүлэх аж үйлдвэрлэлийн боловсон хүчнийг төвлөрүүлэх төсөл боловсруулж, ажлын байр ба түүнд тавигдах шаардлага, мэдлэг боловсрол, ажлын үр бүтээмж, бодлого баталгаа зэргийн бодит хэрэгцээ шаардлагыг тодорхой зааж, шилдэг техник, өндөр технологи эзэмшсэн боловсон хүчин бэлтгэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе