• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО "Талын бүргэд" төсөл хилийн соёлын өвийн дурсгалыг хамгаалж байна

CRI       (GMT+08:00) 2014-02-24 09:57:20

          12-р сарын 18-нд ӨМӨЗО-ны Нийгмийн аюулгүй байдал, хил хамгаалах газар, Соёлын танхим, Өөртөө засах орны соёл түүхийн товчооноос цэрэг ардыг дайчлан, хил хязгаарын соёлын өв дурсгалыг хамгаалах "Талын бүргэд" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь ӨМ-ын цэрэг ард хүчээ хамтатган, хилийн нутгийн түүхэн туурь балгас, онгон булшийг хулгайгаар малтах, түүхийн дурсгалт зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдах зэрэг гэмт хэргийн эсрэг ажиллаж эхэлсний гэрч юм.

         ӨМӨЗО-ны 360 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хилийн хяналтын бүсэд их хэмжээний түүхийн дурсгалт зүйл, эртний буурь, булш онгон, цагаан хэрэмний үргэлжлэл зэрэг байдаг. Эдгээр түүхийн дурсгалт өв соёлын тархац өргөн талбайг хамардаг тул хяналт тавьж хамгаалах болон гэмт этгээдүүдтэй тэмцэхэд хүндрэлтэй байдаг юм. Энэ оны 5-р сард ӨМӨЗО-ны Нийгмийн аюулгүй байдал, хил хамгаалалтын газар болон Соёл түүхийн өв дурсгалыг хамгаалах газар хамтран түүхийн дурсгалт газрыг хулгайгаар малтаж, дурсгалт зүйлсийг хууль бусаар худалдсан зэрэг хоёр гэмт хэргийг илрүүлж, 344 ширхэг дурсгалт зүйлсийг эргүүлэн хурааж авсан ба үүнээс 317 нь түүхийн дурсгалт өв, 8 нь өв сорьц, 4 нь гуравдугаар зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйл байлаа.

         Энэ удаагийн тусгай арга хэмжээнд ӨМ-ын нутаг нутгийн Нийгмийн аюулгүй байдал, хил хамгаалах газар болон Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах газартай хамтран холбогдох дүрэм тогтоолын дагуу ажиллаж, харьяа нутгийнхаа түүх соёлын дурсгалт зүйлсийг хянан хамгаалах нэгдсэн шалгалт явуулж, хууль бус үйлдлийн эсрэг бүх талаар ажиллаж эхэлжээ.

         Түүнчлэн нийт ӨМ-ын хил хамгаалалтын салбар ангиуд ч түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах байгууллагуудтай цэрэг ардын хамтын хэлэлцээрийг байгуулж, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалахад хүн бүхэн гар бие оролцох боломжтой системийг бүрэлдүүлэхийг зорьж байна. Урд хугацаанд хамтран ажиллах механизмыг байгуулж, "Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах хууль"-ийг тосгон, хороолол, сургууль зэрэгт түгээн сурталчилж, хил хязгаар нутгийн ард иргэд түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажилд оролцохыг уриалан, хилийн районы түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах аюулгүй сүлжээ бүрдүүлж, хил хязгаарын соёл түүхийн дурсгалт өвийг хамгаалахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе