• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО ахмадын асрамжийн 614 төвийг ажиллуулж байна

CRI       (GMT+08:00) 2014-02-24 09:58:55

      2013 оны сүүлийн үеийн байдлаар ӨМ-ны орон сууцын хороолол дундах ахмадуудыг өдрийн цагаар асрах нийт 614 төв ажиллуулж байгаа юм. Тэдний үйл ажиллагааг улам эрчимжүүлэхийн тулд ӨМ-ны Иргэний засаг захиргааны газраас "ӨМӨЗО-ны өндөр настайчуудыг өдрөөр асрах төвийн үйл ажиллагаа, удирдлагын тогтоол" нийтэлж, засгийн газраас үйлчилгээг цаашид эрчимжүүлэн, иргэн болон хувийн хэвшил олон нийтийн асрамжийн газар байгуулан ажиллуулахыг засгаас дэмжих зэргээр настайчуудын асрамжийн төвийг олноор байгуулахыг бодитоор дэмжлээ.

       Тогтоолд дурдахдаа, орон сууцын хороолол дахь настайчуудыг өдрөөр асрах төв нь 60 наснаас дээших асаргаа шаардлагатай настай хүмүүсийн амьдралыг халамжлан, эрүүл мэндийг нь батлан, сэтгэл санааг өөдрөг байлган, хуулийн туслалцаа үзүүлэн, соёл цэнгээний үйлчилгээ үзүүлэх газар юм. Ийм асрамжийн төвийн байр болон тоног төхөөрөмжийг иргэний засаг захиргааны байгууллагаар зөвшөөрүүлж, оршин суугчдын хорооллын зөвлөлөөс настайчуудын асрамжийн хэрэг эрхэлсэн байгууллага, олон нийтэд тустай ашгийн бус зохион байгуулалт, хорооллын настайчуудад үйлчлэх хэсэг, аж ахуйн нэгж ба албан байгууллага, хувь хүн настайчуудын өдөр тутмын амьдралд харж харгалзан үйлчилж, хошуу шяны иргэдийн захиргааны газар, сум суурин, гудамж хорооллын иргэдийн хэрэг эрхэлсэн газраас хянан удирдаж байдаг. Түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт, өдөр тутмын зарлага мөнгө, болон настайчуудад өгөх нөхөн олговор зэргийг орон нутгийн засгийн газраас санхүүжүүлж байна. Хорооллын настайчуудын асрамжийн төв тухайн хүний хэрэгцээ шаардлага болон үйлчлүүлэх хөтөлбөр, санхүүгийн байдал зэрэгт үндэслэн төлбөргүй буюу маш хямд үнээр үйлчилдэг. Төлбөртэй үйлчилгээнд үйлчилгээний төрөл, бодитой агуулга, төлбөрийн хэмжээ зэргийн тогтоосон байдаг бөгөөд үйлчилгээний агуулга, үйлчилгээний чанар, үнэ зэргийг нээлттэй байлгахыг шаарддаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе