|
|
||
"Яруу найргийн бахархал" Хятадын үндэстний цөөнхийн эмэгтэй яруу найрагчдын шүлгийн уншлага 4 сарын 12-нд Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд амжилт дүүрэн өндөрлөв.
Энэ удаагийн уншлагад Хятадын үндэстний цөөнхийн залуу эмэгтэй яруу найрагчдын төлөөлөл болон Төвийн үндэстний их сургуулийн "Найман шаргын үүрсээн" утга зохиолын нийгэмлэгийн монгол оюутнууд оролцож, Монгол, Хотон, Манж, Түвд, Яо, Тужя, Дай, И, Бао-ань зэрэг Хятадын үндэстний цөөнхийн эмэгтэй яруу найрагчдын шүлэг, уран бүтээлийг хятад хэлээр уншсан юм.
Уншлагыг Өвөр Монголын нэрт орчуулагч, яруу найрагч Хасан хөтөлж, "Яруу найргийн бахархал" шүлгийн түүврийг эмхтгэгч, Ляонин мужийн монгол үндэстэн яруу найрагч Наранцэцэг талархлын үг хэлж, өөрийн уран бүтээлээс толилууллаа.
Өвөр Монголын нэрт яруу найрагч Дулаан, Монгол улсын яруу найрагч Д.Болдхуяг, Америкийн эмэгтэй яруу найрагч, хятад судлаач Эленор Гүүдмен нар урилгаар оролцож, өөрсдийн бүтээлээс уншсан нь уншлагад оролцсон залуу яруу найрагчид болон яруу найраг сонирхогч оюутан залууст урам зориг нэмж байсан юм.
Уншлагын төгсгөлд Өвөр монголын яруу найрагч Дүүрэнжаргал "Яруу найргийн бахархал" шүлгийн түүвэрт багтсан Манж үндэстэн На-Еэгийн "Шүлгийн тухай шүлэг" хэмээх шүлгийг монгол хэлнээ орчуулан олонд уншиж сонирхуулан талархал хүртсэн юм.
Шүлгийн тухай шүлэг
Тэр тэнд
Бүр анхнаасаа л
Яруу бичээч түүнийг олохоос өмнө
Билигт хүмүүний анхны үүрээр ч
Байж л байсан
Харин одоо
Тэр миний үзэгт ивлэж
Уйтгар гуниг хийгээд цөөн хүний төлөө
Алгуураар, далдаар
Надад иржээ
Худал үг болохын төлөө
Шүлэг яах ёстой юм бэ?
Агуу, эсвэл удахгүй агуу болох байсан
Тэр хэнийг орхиж
Зөвхөн миний
Өрөвдөлт хөөрхий нэрийг хүссэн бол
Мөн ХОУР-гийн монгол хэлний мэргэжилтэн Э.Эрдэнэсувд Монгол улсын нэрт яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Би цэв цэнхэр атлаа" шүлгийг Дүүрэнжаргалын орчуулгаар хятад хэлээр уншсан нь уншлагад хүрэлцэн ирсэн яруу найрагч, шүүмжлэгчдийн анхаарлыг татлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |