• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Шин-Ин: Хятад, Монголын эрдэмтэн судлаачид идэвхтэй ажиллах ёстой

CRI       (GMT+08:00) 2014-10-15 10:08:10

       Хятад, Монголын нэрт эрдэмтэн, судлаачдын оролцсон "Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны шинэ боломж, шинэ сорилт" олон улсын эрдэм шинжилгээний хурал 10-нд Бээжингийн Их сургуульд амжилттай болж өндөрлөлөө.

       Хурлын үеэр, 2008-2011 онд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд соёлын атташегээр ажиллаж байсан ахмад дипломатч Ү Шин-Интэй ярилцсан юм. Ахмад дипломатч Ү Шин-Ин бол БИС-ийн монгол хэлний салбарыг төгсөгч бөгөөд хоёр орны түүхийн 44 жилийг биеэр туулсан диломатч, монголч эрдэмтэн юм.
Тэрээр хурлын үеэр "Хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны найрсаг харилцааг эрчимжүүлэх чухал тулгуур юм" нэртэй илтгэл тавихдаа хоёр орны дипломат харилцааны 65 жилийн түүхийг эргэн дүгнээд, соёлын салбар дахь харилцаа, хүмүүнлэгийн солилцооны талаарх дурсамж сэтгэгдэл, өнөөгийн болон хэтийн хөгжлийн байдлыг хэрхэн үнэлж төсөөлж байгаагаа илэрхийлсэн юм.

       Хатагтай Ү Шин-Ин манай сурвалжлагчид ярихдаа "Манай хоёр орны харилцаа түүхийн янз бүрийн үед байсан. Түүнийг дагаад соёлын харилцаа, хүмүүнлэгийн солилцоо ч сайдаж, муудаж байжээ. Гэвч өнөөдөр хоёр орны соёлын солилцоо урьд хожид байгаагүй хэмжээнд сайн хөгжиж байна. Тиймээс хоёр ард түмний харилцан ойлголцол, танин мэдэхүй өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цаашид улам их нэмэгдүүлэхийн төлөө хоёр орны эрдэмтэн, судлаачид хамтран идэвхтэй ажиллах ёстой. Энэ удаагийн хурлын ач холбогдол ч үүнд оршино" хэмээн онцолж байв.

Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе