• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад бол Монголын тухай хамгийн эрт бичиж тэмдэглэсэн үндэстэн юм

CRI       (GMT+08:00) 2014-10-15 10:21:24

      Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төвөөс "Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны шинэ боломж, шинэ сорилт" нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10-нд зохион байгууллаа.

      Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил болон Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төв байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж зохион байгуулсан тус хуралд Хятад, Монголын 50 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хоёр орны хүмүүнлэг, соёлын солилцоо болон Хятадын Монгол судлалын асуудлаар санал бодлоо өргөн хэмжээнд солилцож, байр сууриа идэвхтэй илэрхийлсэн юм.

      Шинжлэх ухааны үндэстэй үүсэж хөгжөөд 150 гаруй жил болж байгаа Монголын судлал өдгөө дэлхийн 20 гаруй улс орны хэмжээнд 50 гаруй төвтэй, 600 гаруй судлаачтай. Тэр дундаа олон улсын Монгол судлалын салбарт Хятадын Монгол судлал, монголч эрдэмтэд чухал байр суурь эзэлдэг гэдгийг эрдэмтэд цохон тэмдэглэж байлаа.

      Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо ярихдаа "Хятад улсад Монгол угсаатнууд хамгийн олноороо оршин суудаг. Хятадын Монгол судлал, монголч эрдэмтэд дэлхийн монгол судлалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм. Хятад дахь Монгол судлал шинжлэх ухааны үндэстэй үүсэж хөгжсөн нь харьцангуй сүүлд боловч Монголын тухай хамгийн эрт бичиж тэмдэглэсэн, ажиглаж судалсан үндэстэн бол Хятад юм" гэв.

      Тэрээр Хятад, Монголын харилцааны өнөөгийн хөгжлийн талаар ярихдаа, хөгжлийн шинэ боломж олон гарч, шинэ сорилт тулгарахгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлэв.

Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе