• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Халхууд Өвөр Монголчуудын тухай

CRI       (GMT+08:00) 2014-11-26 14:48:56

Бээжингийн цэргийн 304 дүгээр эмнэлэгт эмчлүүлж буй түлэгдсэн Билгүүдэй хүүгийн хандивын мөнгө цугласан тухай өчигдөр манай сайт /ХОУР/ мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр манай сайтаас Монгол улсын 20 гаруй сайт мэдээлэл авч Билгүүдэй хүүгийн хандив цугласан тухай, хандивын 70 хувийг Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууд бүрдүүлж өгсөн тухай мэдээлсэн юм. Монгол улсын уншигчид тэдгээр сайтад гарсан мэдээллийг уншаад олон зуун сэтгэгдэл үлдээсний 60 орчим хувь нь "Өвөр Монгол ахан дүүсдээ баярлалаа" хэмээн бичжээ. Тэдгээр сэтгэгдлээс түүвэрлэн уншигч танаа хүргэж байна.

монгол хүн - [112.72.11.67] 2014-11-25 17:54:27 Билгүүдэй дүүд тусалсан элэг нэгт МОНГОЛЧУУДДАА баярлалаа. Сайн санааны үзүүрт шар тос гэж миний дүү хурдан эдгэнээ. БААТАР эмч ЦАГЛАШГҮЙНАР, НАЯНБАТ, ОЮУНЧИМЭГ, САНГАЖ, ОТГОНДУЛАМ та нараараа бахархаж байна.МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

Баярлалаа - [122.10.133.4] 2014-11-25 14:26:26 Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууддаа баярлалаа. Энэ ажилд оролцсон оюутан залуусыг Монголын төр засаг шагнах хэрэгтэй

Зочин - [112.72.13.129] 2014-11-25 12:59:19 Өвөр Монголчуудыг хужаа гээд байдаг хүмүүс уншаарай. Даян дэлхийд тархан суусан элэг нэгт монгол ахан дүүс минь билээ.

Зочин (27.123.*.*) 2014-11-25 18:12:02 Өчигдөр урдаас ирлээ. Тэнд байгаа Өвөр Монголчууд бүгд л Билгүүдэй хүүгийн тухай ярьж байна лээ, сэтгэл хөдөлсөн гэж.. Орой ажлаа тараад гэр бүлээрээ, найз нөхдөөрөө очно гэж ярьж байна лээ.

Zochin (150.129.*.*) 2014-11-25 17:54:02 Өвөр Монголчууд түлэгдсэн хөөрхий хүүд ингэж сэтгэл гаргаж тусалсанд үнэхээр баярлаж байна. Монголд ирсэн Өвөр Монголчуудыг "Хүний хүн", "Хужаа" гэж ад үзэлгүй сайн сайхан хандаж байя монголчуудаа!!!

Bye byenee l hairlaya! - [193.49.226.112] 2014-11-26 01:45:55 Бүх дэлхийн монголчууд тэр дундаа Өвөр Монголын ард түмэндээ баярласнаа бахархан өгүүлсү!!!
bi - [150.129.140.44] 2014-11-25 22:59:20 Цус нэгт ахан дүүстээ баярлалаа. Нүдний нулимс гарч байна.

Өвөр Монголчууддаа Баярлалаа! - [202.179.11.34] 2014-11-25 22:45:58

Шинжааны монгол, өвөр монголчууд за тэгээд хятадад байдаг олон монгол ястнууд тусалжээ. сайхан байна. Манайхан эднийгээ муу хэлдэг нь буруу шүү! Билгүүдэй хүү эрүүл саруул эх орондоо ирээрэй гэж ерөөе!

Зочин - [123.126.249.170] 2014-11-25 22:30:53 Элэг нэгт Монгол ахан дүүстээ баярлаж байна . Өвөг дээдсийн сүлд сүнс биднийг ивээг

Баярлалаа. - [202.179.20.186] 2014-11-25 22:04:54 Ад үзэгддэг Өвөр Монголчууд Ар Монголын ах дүү нараасаа илүү сайхан сэтгэлтэй юм. Ямаан омогтой цамаан зантай сэтэрхий зүү сиймхий самбай ч хийж чаддаггүй Ар Монголчууд минь ээ. ичиж амьдраач. Ямар ч ашиггүй адгуус сайн морь, ямар ч нэмэргүй муусайн бэртэгчин луйварчин бөхчүүдэд өгдөг мөнгөөрөө ядарсан зүдэрсэн эгэл түмэнд өгвөл буян болно шүү.

Цолмон - [103.229.120.40] 2014-11-25 17:09:28 энэ мэдээллийг уншаад зөндөө уйллаа Хүн муу мэдээ сонсоод уйлдаг сайхан мэдээ сонсоод бас уйлдийн байна
Эмээ - [112.72.13.49] 2014-11-25 13:46:35 Хүүд тусалж байгаа бүх хүмүүс, хүний газар сурч байгаа оюутан залуус, Өвөр Монголчууддаа үнэхээр их баярлаж байна. Та бүхний үйлс ариун байг, хэзээ нэгэн цагт та бүхэнд хариу нь ирнэ ээ.

өвөр монгол (203.194.116.113 / 19 цагийн ѳмнѳ ) хандив өгөх гээд ирсэн өвөр монголчуудыг хил дээр замын үүдийн албаны хүмүүс ямар зан харьцаатай хүлээж авсан бол...

Soko (103.229.123.217 / 20 цагийн ѳмнѳ ) Зүгээр л мэгштэл уйллаа. Хурдан эдгээсэй. Тусалсан Өвөр Монголчууддаа баярлалаа.

hjj (112.72.13.210 / 22 цагийн ѳмнѳ ) Хөөгдөөд явсан хүн тусалсан гэж уншаад ичих шиг боллоо.

зочин (202.55.*.*) 2014-11-26 09:07:58 СҮҮЛИЙН ҮЕД СОНССОН ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ БАЙЛАА. Дэлхийн дээвэр нэгт монголчууд болон ертөнцийн сайхан сэтгэлтэй хүн бүхэнд баярлалаа

mongol uls gedeg chin (174.125.*.*) 2014-11-26 01:43:42 Өвөр Монгол гэхээр хужаагаар нь дууддагаа болимоор байна.

Зочин (50.172.*.*) 2014-11-26 00:58:40 Бидний хужаа хэмээн цоллож муулаад байдаг Өвөр Монголчууд маань бараг бүгдийг хандивлажээ. Гэтэл монгол улсын иргэд нөгөө их цэвэр монгол үндэстнүүд яасан бэ, хаана байсан бэ, юу хандивласан бэ?

Зочин (150.129.*.*) 2014-11-25 21:35:46 Хурдан эдгээд сайн хүн болоорой. Ойрд уншаагүй сайхан мэдээ байна. Өвөр монголчууддаа баярлалаа.

Зочин (80.187.*.*) 2014-11-25 17:26:07 Нэг оюутан ажил хийсний төлөө хөөж байдаг монгол улсын хууль гэж. Сайхан санаатай амьдрах гэж ядаж явсан оюутан өнөөдөр монгол хүүхдэд хандив өгч байна шүү дээ.

зочин (103.229.*.*) 2014-11-25 17:14:41 Өвөрмонголчууд туслаагүй бол энэ хүү өдийд хагалгаандаа орж чадахгүй байжээ

Цолмон (103.229.*.*) 2014-11-25 17:13:37 Ар монголчуудаас илүү Өвөр монголчууд сайхан сэтгэлтэй хүн чанартай юм аа нийт мөнгөний 70 хувь гэж байна шүү дээ. Ар монголчуудаас 70 хувь илүү гэсэн үг байна шүү дээ. Ингэснээрээ өвөрмонголчуудыг хятад хэмээн гоочилдог үхэр ар монголчууд нэгийг бодмоор юм.
Баярлалаа (202.131.*.*) 2014-11-25 17:06:22 Энэ мэдээг уншсан чинь нүднээс нулимс гараад, зүрх лугшаад байна. Яасан сайхан мэдээ вэ.

зочин (150.129.*.*) 2014-11-25 17:03:00 Өвөр монголчуудыг энд ирэхэд манай зарим тэнэгүүд яаж ханддаг билээ? Оюутныг хөөж гаргаж ч байх шиг. Жаахан ухаантай өр зөөлөн байцгааяа монголчуудаа!!!

erh chuluu. (112.72.*.*) 2014-11-25 16:16:03 Самсаа шархирч байна. Ар Монголын биднийг улс төр ярьж самуурч байх зуур бидний мах цусны тасархайнууд ийм л сэтгэл гаргаж байна шүү дээ. Тэгтэл бид тэднийгээ хужаа, оросоо дор гэж хараан зүхдэг шүү дээ.Ичиж байна.

Зочин (202.131.*.*) 2014-11-25 16:05:21 Баярлалаа. Өнөөдөр уншсан хамгийн сайхан мэдээ байна. Хүү минь эдгээд урт насалж удаан жаргаарай. Өвөр Монголчууд үнэндээ монголчууддаа ийм элэгтэй сайхан улс шүү дээ.

http://zaluu.com/news/index.php?url=http://uls.mn/community.html?id_32733
http://www.photonews.mn/post/7682.html
http://www.ugluu.mn/145944.html
http://society.time.mn/content/51493.shtml
http://www.bataar.mn/10029871
http://www.unen.mn/content/42844.shtml?alias=unen
http://news.gogo.mn/r/150832
http://www.mglradio.com/main/index.php?mid=mongoliannews&document_srl=1114472
http://www.mglnews.mn/content/54199.htm
http://www.medee.mn/main.php?eid=55396
http://www.24tsag.mn/content/68355.shtml
http://www.bataar.mn/10029871
http://www.bolod.mn/mobile.php?nid=136878
http://kaka.mn/2479-2014-11-25-05-19-23
http://mobile.news.mn/mcontent/196533.shtml?s=yellow
http://dayarmongol.com/index.php/stories/news-stories/world/8664-билгүүдэй-хүүгийн-хандивын-аяныг-зогсоолоо
http://yellow.news.mn/content/196533.shtml

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе