|
|
||
Удахгүй Хятадын сар шинийн баяр болно. Энэ баяр бол Хятадын хамгийн гол баяр бөгөөд үүнийг шинэ оны эхлэл гэж үздэг. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах энэ мөчид Бээжин хотноо амьдарч буй гадаадын найз нөхөд маань бидний талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг сонсохоор Хятад орон харийн хүний нүдээр хэрхэн харагддагийг та бүхэн мэдэх болно.
Орчин үед Хятадад ирж хятад хэл сурч, Хятадын соёлтой танилцах гэсэн гадаадын оюутан улам олширч байна. Бид Бээжингийн хэлний их сургуульд очиж, гадаадын оюутнуудтай уулзан ярилцсан юм. Тэд нэг ханзаар Хятад улсыг зураглаж, сар шинийн мэнд дэвшүүлж байлаа.
Карлас 35 настай. Хөл бөмбөг, санба бүжгээрээ алдартай Бразил улсаас ирсэн. Тэр Хятадын уламжлалт дуу хөгжимд дуртай, хоёр утаст хуураар тоглодог бас Хятад дуу дуулах дуртай, Жөү Хуажяний дуунд их дуртай гээд бидэнд дуу дуулж өгөв.
Карлас 2014 оны Хятад орныг Фү буюу "Буян" гэсэн ханзаар дүгнэсэн юм. Хятад гэр бүлийн соёл маш сайн, аз жаргалтай хамтаар амьдардаг. Энэ нь надад маш таалагдаж байна. Би Бразилдаа очоод гэрийнхэнтэйгээ хамт аз жаргалтай амьдрахыг хүсэж байна гэсэн юм.
Магарита, Казахстанаас ирсэн. Хятадад ирээд 1 жил гаруй болж байна. " Би хичээлдээ чармайж, илүү сайн амжилтанд хүрэхийг хүсэж байна. Та нартаа шинэ оны мэнд дэвшүүлье" гэж байлаа. Тэрээр бүжгэнд дуртай. Хичээлийнхээ гадуур Хятад охинд бүжиг зааж байгаа. Хятад орныг ихээр сонирхдог болохоор энд суралцаж байна. Казахстаны олон компанид хятад хэлтэй мэргэжилтэн шаардлагатай байдаг. Өнгөрсөн жил найз залуу маань Хятадад ирж суралцах болсон нь хамгийн азтай үйл явдал байлаа гээд 2014 оны Хятад орныг "Шюе" буюу "Сурах" гэсэн ханзаар тодорхойлсон юм. Яагаад гэвэл тэр бүтэн жил сурч байна.
Патрик Росевер, Шинэ Зеландаас ирсэн. Хятадад ирээд жил хагас болж байна. "Би Фан Бинбиний шүтэн бишрэгч, түүнийг мөрөөдөж Хятадад ирсэн. Фань Бинбиний англи хэл сайнгүй гэж дуулаад түүнтэй ярилцахын тулд хятад хэл сурч байна. Би 2014 оны Хятад орныг Лань буюу цэнхэр гэсэн ханзаар илэрхийлнэ. Бээжинд ирэхээс өмнө агаар нь муу гэж сонсож байсан. Гэхдээ Бээжинд ирээд тэнгэр цэлмэг, цэнхэр өнгөтэй байгааг харсан. Би хятад хэлний төв аялгууг сайн суръя гэж бодож байна. Гэхдээ энэ хэцүү л дээ гээд шинэ ондоо мөнгөтэй болохыг ерөөсөн юм.
Бээжинд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд оюутнуудыг бодвол илүү баялаг сэтгэгдэлтэй байлаа. Монгол улсаас ирсэн хоёр ээжийн хувьд Бээжингийн амьдралд нь тэдний хүүхдүүдийн асуудал гол сэдэв болж байлаа.
Монгол улсын иргэн П.Энхтуяа. 1999 оноос хойш нөхөр дөрвөн хүүхдийн хамт Бээжинд ажиллаж амьдарч байна. П.Энхтуяа, "Би ганцаараа биш бид хамтдаа хөгжих ёстой гэсэн Хятад хүмүүсийн сэтгэлгээ Хятадын өнөөдрийн хурдтай хөгжилд сайнаар нөлөөлдөг гэж би боддог. Миний хүүхдүүд Хятадад өсөж торниж, боловсрол эзэмшиж байгаа учраас би Хятад улсын боловсрол соёлын салбарын хөгжлийг илүү их анхаардаг. Хятад улсад уригдан ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн хүүхдүүдийг оршин суугаа дүүргийнх нь бага дунд сургуульд үнэ төлбөргүй сургаж, бас сурах бичгийн төлбөр авахгүй болсон нь миний анзаарсан чухал өөрчлөлтийн нэг. Ер нь Хятадад байгаа гадаадын иргэдэд Хятад иргэдийн адил боловсрол, эмнэлэг, нийгмийн бүхий л үйлчилгээг тэгш хүртээх талаар идэвхтэй өөрчлөлт хийх болсон нь Хятад улсын гадаад харилцааны бодлогын чухал илрэл гэж бодож байна" гэлээ.
Ц.Булганы хүү Билгүүдэй 2014 оны 10 дугаар сард бусдын буруутай үйлдлээс болж хүнд хэлбэрээр түлэгдэж, Бээжинд эмчлүүлж буй билээ. Хүүгийн мэс засал, эмчилгээний төлбөрт 200000 юань шаардагдахад Хятадад суралцдаг монгол оюутнууд хятад найз нөхдийн хамт хандивын аян өрнүүлж, улмаар хагас сарын дотор 3 дахин их мөнгө цуглуулж хандивлажээ. Билгүүдэй хүү хоёр удаагийн хагалгаанд амжилттай ороод байна. "Сайхан сэтгэлт хүмүүсийн халуун сэтгэлээр хүү минь одоо инээж байна" гэж Ц.Булган хоолой зангируулан ярьж байна.
Билгүүдэй хүүд эх орон нэгтнүүдээс нь гадна Хятадын Өвөр Монгол, Бээжин, Тяньжин, Шинжаан, Хөхнуур, Ляонин дахь монгол, хятад хүмүүс хандив өгч тусалжээ. Өвөр Монголын Залуучуудын урлагийн холбооноос "Амьддаа бие биеэ хайрлая" тоглолтыг 8 аймаг, хошуунд зохион байгуулж, хандив цуглуулсанд талархаж буйгаа Ц.Булган дахин дахин хэлж байлаа.
Өмнөд Солонгосын KBS радио мэдээллийн төвийн улс төр, гадаад харилцааны газрын сэтгүүлч Су Хион Жион бол Бээжин Их Сургуулийн Солонгос хэлний институтийн аспирант юм.
Су Хион Жион, Хятад улс хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүч тавин ажиллаж, юм бүхэн өнгөтэй өөдрөг байгаа нь тод харагддаг. Хятадын ард түмний хүсэл мөрөөдөл тун онцлог, энэ хүсэл мөрөөдөл нь эдийн засгийн хөгжил төдий биш олон ургальч, хөгжих хандлагатай. Хятадын засгийн газраас "Хятадын хүсэл мөрөөдөл"-д улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, нийгэм, экологи зэргийн олон салбарыг хамарч эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүх хүнд өөр өөрийн хүсэл мөрөөдөл бий гэж заасан байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, "Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын хүсэл мөрөөдөл хэзээ ч өнөөгийнх шиг амьдралд ийм ойр байгаагүй" юм байна гэжээ.
Су Хион Жион, өнгөрсөн жил Хятадад ирээд олон найзтай болсон, найзууд маань их элэгсэг хүмүүс, тэднийхээ ачаар бид гэр бүлээрээ шинэ орчиндоо дорхноо л дассан даа гэжээ.
Мөн Өмнөд Солонгосоос ирсэн Ким Ги хун бол уран бүтээлч хүн. гэрэл зураг, уран бичлэгт авьяастай төдийгүй уран бүтээл сонирхон цуглуулах зэрэг олон талаар өөрийгөө хөгжүүлдэг. Энэ хүн Хятадын уламжлалт 12 жилээр сэтгэлгээгээ илэрхийлдэг юм.
Ким Ги хун, "би Өмнөд Солонгосоос ирсэн олон улсын найрсаг зүтгэлтэн, Алт овогтой, Хятадад ирээд 10 гаруй жил боллоо" гэж өөрийгөө танилцууллаа.
Ким Ги хун, 2014 оныг "пин" гэх ханз үсгээр тодорхойлж, тайван сайхан гэсэн санааг илтгэв. Өнгөрсөн жил морь жил байлаа. Хятадын үндэстнүүд эртнээсээ эрэлхэг дайчин аж төрөн амьдрахыг дээдэлдэг тул луу, морь жилийг эрхэмлэдэг. Морь гэхлээр юун түрүүнд зам санаанд ордог. Зам тэгш биш бол морь зорьсон газраа хүрч чадахгүй, би 2014 оныг "пин" гэсэн ханз үсгээр илэрхийлж, тайван сайхан гэсэн санааг илэрхийлжбайна. 2014 онд Хятадад хүн ардын сэтгэл үнэхээр тэнүүн, тайван сайхан жил байсан гэлээ.
Ким Ги хун, 2015 он бол хонь жил, эрт үед хонийг энх амгалангийн бэлгэ тэмдгээр үздэг байлаа. Шинэ ондоо бүгдээрээ энх тунх, аз жаргалтай аж төрөн, Хятад орон олны дунд жинхэнэ од болж гялалзахыг хүсэн ерөөе гэжээ.
Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны нийслэлийн хувьд, Бээжин хот нь 20 сая гаруй хүн амтай томоохон хот тул дэлхий дахины анхаарлыг улам л татсаар байна. Япон бол Хятадын хөрш, Японы маш олон найз Бээжинд ажиллаж амьдарч байна, "үзэж харсан бүхэн нотолгоо" гэдэг болохоор Японы хоёр найзын сэтгэгдэл өндөр байна.
Фүжихара Такуя хэлэхдээ, "Намайг Фүжихара Такуя гэдэг, би Японы Фүкүи сяний худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэгээс ирсэн, 2014 оны 6-р сард, Бээжин хотод ирсэн , одоогоор Хятад, Японы худалдааны зөвлөлд ажиллаж байна, надад анхаарал тавихыг та бүгдээс хүсэж байна" гэжээ.
Фүжихара Такуягийн хувьд Бээжин хотноо ажиллаж амьдарахад хамгаас баярлаж явдаг зүйл нь эндэхийн хүмүүс маш эелсэг энэрэнгүй , байнга бусдын өнцгөөс асуудлыг бодолхийлдэг явдал юм, хамт ажилладаг хятад найзуудтайгаа ажлын бус цагаар хамт хоолонд орж, гадуур аялан зугаалж, харилцан маш эв найртай байдаг, байнгын харилцаа холбоотой байдаг учраас Хятадын талаарх айдастай төсөөлөл маань өөрчлөгдсөн юм хэмээн тэрээр хэлэв. \\Үг 12\\\
Тэрээр хэлэхдээ, "Бээжин хотод ирсний дараа, агаар нь бодож байсантай бараг адилхан байсан, харин бодсноос өөр зүйл гэвэл учирсан бүхэн маань маш сайн хүмүүс байлаа, ийм учраас Хятадын талаарх миний сэтгэгдэл ихээр өөрчлөгдсөн юм" гэжээ.
Фүжихара Такуя Бээжин хотод гурван жил ажиллана. Ирээдүйн талаар Фүжихара Такуя хэлэхдээ, энэ хугацаанд гэрийн хүмүүсээ урьж, Бээжин хотод авчирч, өөрийн ажил амьдралаа харуулахын зэрэгцээ тэд өөрийн биеэр Хятадын бодит байдалтай танилцаж, мөн энд амьдарч байгаа япон хүмүүстэй санал бодлоо солилцох болно гэжээ.\\үг 13\\
"Намайг Китанака Асако гэдэг, би Японы Мияги сяний Сендай хотын засгийн газраас ирсэн, одоогоор Бээжин хотод ажиллаж байна" гэв.
Китанака Асакогийн ажиллаж байгаа Японы орон нутгийн засаг захиргааны олон улсын нийгэмлэг нь Бээжин хотод салбартай юм, ихэвчлэн Япон, Хятад орны орон нутгийн найрсаг солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа талаар хариуцдаг. Китанака Асако Хятадад ажиллаж байгаадаа маш их баярлаж явдаг юм.\\үг 14\\
Тэрээр хэлэхдээ, "маш утга учиртай юм. Японд би иймэрхүү ажил хийх боломжгүй юм. жишээлбэл, найрсаг хотууд хоорондын солилцоо, олон газрын аялал жуулчлал, яармагт оролцоно. Газар газар өөр өөрийн өвөрмөц онцлогтой юм, хүмүүсийн харилцаа ч адилгүй байдаг, жишээлбэл, Хятадын өмнөд нутгийн найзууд Хоккайдо аралд очихыг ихэд хүсдэг бол харин хойд нутгийн найзууд дулаанхан байдаг Окинаваг илүү сонирхдог юм" гэжээ.
Бээжин хотод ирсний дараа, Хятадын нутгуудаар аялах нь олон хүмүүсийн хүсэл байдаг.Энэ талаар, Китанака Асако хэлэхдээ, ноднин зун Өвөр Монголын нэгэн малчин айлд очсон маань санаанаас гардаггүй юм, тэр малчин айл маш энгийн байсан учир гар утсаар ярих, интернэтэд холбогдох, тэрчлэн телевиз үзэх боломжгүй байсан , гэвч гэр бүлийн бүх хүмүүсийн царайд баяр хөөр, аз жаргал бялхаж байсан юм гэжээ.
Энэ оны 3-р сарын сүүлчээр, Китанака Асако эх орондоо буцна. Бээжин хотод байсан хоёр жилээ Китанака Асако маш их хайрлан нандигнаж байсан юм. \\үг 15\\
Тэрээр хэлэхдээ, "би Хятадын олон газраар аялж, өөр өөр үндэстэн болон соёлтой танилцаж байсан, баялаг мөртөө олон янз байдаг нь Хятадын хамгийн үзэсгэлэнт зүйл юм. Шинэ ондоо, Хятад улс улам хөгжиж, хөгжихийн зэрэгцээ өнө удаан түүхтэй уламжлалт соёлоо хамгаалахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Харин миний амьдардаг Сендай хотод сайхан идээ ундаа, Японы онцлогтой халуун рашаан байдаг. Ноён Лү Шюнь энд суралцаж байсан юм, бас маш үзэсгэлэнтэй сайхан хот юм, Хятад найзууд маань энд ирвэл, маш олон зугаатай зүйл угтана гэдэгт итгэж байна, 2015 онд та бүхэн Сендайд ирж, аялж зугаалахыг урьж байна" гэжээ.
"Шинэ жил ирж байна. Хятадын найзууд маань эрүүл саруул, аливаа бүхэн нь урагштай байхыг би үнэн сэтгэлээсээ ерөөж байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |