• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэмчин ерөөл магтаал"-аар хэлхэсэн сар шинийн тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2015-02-18 19:18:04

Сайн байцгаана уу, та бүхэн сайхан шинэлцгээж байна уу, та бүхэндээ 2015 оны хөхөгчин хонин жилийн сар шинийн гал халуун мэндийг өргэн дэвшүүлье. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Энэхүү сар шинийн баярын өлзийтэй сайхан өдрөөр, эрхэм та бүхэндээ Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошууны Улаан хаалга сумны Шинэ Гол багийн сайн малчин Хүрэлбаатар гуайнхаас бэлтгэсэн "Үзэмчин ерөөл магтаал"-аар хэлхэсэн сар шинийн тусгай нэвтрүүлэгээ өргөн барьж байна. Нэвтрүүлэгийн маань хойморьт тавтай сууж, таалан болгооно уу. Тус нэвтрүүлэгийг Үзэмчин баруун хошууны радио телевиз хороо, утга урлагийн холбоотой хамтран бэлгэсэн учир сонсогчдынхоо өмнөөс тус хоёр байгууллага нэгжийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, сар шинийн цогтой халуун мэнд дэвшүүлж, ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэе.

Эхлээд та бүхэн Үзэмчин нутгаас дэвшүүлж байгаа сар шинийн халуун мэндчилгээг хүлээн авна уу. Үзэмчин монголчууд цагаан сараас өмнө, билгийн тоололын 23, 24-нд галаа тахиж, таван хошуу малаа мялааж, үржил шимийг нь магтан ерөөдөг. Битүүндээ ууц шүүс, цагаан идээгээ бэлтгэн засаж, гал, тэнгэртээ идээний дээжээ өргөж, цагаан сарын шинийн нэгэнээ халуун ам бүлээрээ баяр хөөртэй угтан авдаг билээ. Одоо та бүхэн эдгээр эрхэм нандин зан заншилтай холбоотой ерөөл магтаал, мөн үзэмчин ардын уянгат сайхан уртын дууг хүлээн сонсно уу.

Хүндэд сонсогчид оо, сая та бүхэн үзэмчин монголчуудын шинэлж цагаалах ёс заншил, үзэмчин ардын ерөөл магтаалаар бэлтгэсэн сар шинийн тусгай нэвтрүүлэгийг хүлээн авч сонслоо. Та бүхэн шинэ жилдээ эрүүл энх, аз жаргалтай, амгалан тайван байх болтугай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе