• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бурхан шиг сэтгэлтэй ээжийн буцлам хайр

CRI       (GMT+08:00) 2015-02-18 19:17:51

-------Шинэ барга баруун хошууны бариач Дарьэх гуайг сурвалжилсан нь

Барга нутгийн мөнгөн өвлийн хүйтэн цаг урт байдаг ч хүн ардынхан зан араншин цэвэр цайлган байдгаараа хүн хүнээ хүсэн санадаг халуун сэтгэлээрээ дулаан өвөлждөг юм. Улбар нарны доор цасыг хоёр тийш нь дуриатал цэвэрлэн овоолсон Алтан-эмээл тосгоны замаар явхад уур амьсгал онцын сайхан байж, сэтгэл санаа уужиран, барга нутгийн өглөөг сэтгэлийн угаасаа бахдан дуулж явтал нүд ирмэхийн зуур Дарьэх гуайн гэрт хүрч ирлээ.

Дарьэх гуай гэрт нь орход хүү бэртэйгээ Өвөрмонголын одон телевизийн "Би мэднэ" нэвтрүүлгийг үзээд асуултыг нь булаалдан хариулж байлаа. Тэр зөв хариулах юм бол маш их баярлан ход ход инээнэ, харин буруу хариулбал: "Ай хөөрхий, энэ хүүхэд бас над шиг энийг мэдэхгүйшдээ !" гээд өөрөө яг л энэ нэврүүлгийн нэгэн оролцогч шиг хүүхэд шиг байгаагийн хараад би инээж суутал: " Миний хүүхэн цай уугаад дулаацаарай!" гэх нь нэн ч миний анх сурвалжлага хийгээд сандарч байсныг минь намдуулах шиг боллоо.

Дарьэх гуай энэ жил 53 настай, хэзээд инээж явдаг сайхан зантай хүн. Гэмтсэн ясыг барьж идгээх, нутгийн аргаар өвчин засах мэргэжлээрээ үе гишүүний өрөвсөл, өгзөг ясны мэдэрлийн өвчин, чийг нойтны өвчин болон яс хугарсан үе мултарч бэртсэн хүмүүсийг барьж заслага хийгээд эдгэрсэн норм нь 98%-д хүрч, олонд буян хийж яваа хүн юм.

1999 оны өвөл Дарьэх гуайн нөхөр Зоригт нь ходоодны өвчнөөр нас барж, энэхүү зол бус учиралд тулгарсан Дарьэх гуай арав хүрч байгаа хүү охиноо элэг бүтэн амьдруулах гэж хатуугаас хатуу амьралын аяанд унан бүдчин явахдаа үрээ өсгөж хүний зэрэгт хүргэхээр өглөө үдэшгүй тэмцэн зүтгэж иржээ.

--- Нөхөр минь тэр үед Богд уул сумны ажилтан байсан болхоор манай амьдрал давгүй л байлаа. Тэр биднийгээ орхин одосноос хойш би орь ганцаараа амьдралаа тулж, охин хүүгээ сургууль соёлын мөр хөөлгөх гэж хошуунд амьдрахаар зориг шууудсан. Тэр үед найз нар минь хошуунд суурьших тийм амархан асуудал биш гэж намайг ятгаж байсан боловч хоёр хүүхдээ сургууль соёлд оруулъя гэвэл надад өөр сонголтгүй. Манайх гэж өөрийн хувьчилсан нутаг гэж байхгүй, иймээс хөдөө малчин болж чадахгүй. Би тэгээд хошуунд ирэнгүүтээ хэдэн сурагч харж сууна амьдралаа аргалав. Сүүлд оёдлыг газар оёдол хийж ч үзлээ. Тэр үед нэг өдөр заавал долоон цагын оёдол хийх хэрэгтэй. Хэрэв үдээс хойш жоохон оройтож ажилд гарвал тэр цагаа оройн заавал нөхөж ажилж байж сая гэртээ харьж болно. Орой харивал хүүхдүүдээ халамжлан харгалзлан. Ингэхэд надад цаг шиг ховор зүйл үгүй шиг санагддаг. Манайх тэгэхэд мах авах ч мөнгөгүй, дандаа хурганы өвчүүгээр махаа орлуулан иддэг байсан гэж Дарьэх гуай өнгөрсөн амьдралаа дурсан ярьж байлаа.

Ээдрээн будлиантай нугарал бүдрэлтэй орчлонд амьдарч байхдаа Дарьэх гуай хүнд хэцүү үед ер нугарч үзээгүй, нэн ч гутарч гомдож үзээгүй, тэр үргэлж: "Би баяр баясгалантай явбал хоёр хүүхэд минь ч баясангуй өсөж торниж, тэнгэрээс бэлгэлсэн хоёр үр минь эрүүл чийрэг өсөх болно. Би чадах хирээрээ буян үйлдэж, найз нөхөдтэйгөө элэгсэг дотно, настанаа хүндэлж, нялхсаа хайрлан болж л байна, бүтэж л байна" гэж аливааг сайн сайхнаар бодож сэтгэл дүүрэн явдаг. Тэр ингэж сэтгэлээ өөрөөн чангалхаар зогсохгүй. Түүнд ядарч зовж ирснийг ч тэр тайтгаруулан зориг өгч байдаг.

Дарьэх гуайн хөрш Хасынх гэж байдаг. Нөхөр нь архинд хорхойтой. Архиан уухаараа түүнтэй хэрэлдэж, түүнийг зоддог гэнэ. " Би арга барахдаа Дарьэх эгчид очиж гомдлоо тоочин, сална, буцна гэдэг. Тэгэхэд Дарьэх эгч маань дүү минь ганц хүүгээ өнчрүүлж болохгүй ээ, дахиад нөхөр чинь архи уувал чи манайд хүрээд ир" гэж ятгадаг гэнэ. "Эгчтэй ярилцаж суухад миний дотор онгойж, тайвширдаг. Тиймдээ ч би эгчтэйгээ адилхан уужуу сэтгэлтэй болчихсон. Манай нөхөр архиа уусаар байгаад нодинон нас барчихсан. Эгч маань бэтгэрсэн намайг дагуулан талийгчийн минь хойдох ажлыг амжуулж өгсөн. Эгч маань сайн санаа, сайхан сэтгэлтэй хүн. Ёстой миний сэтгэлийг мэдэгч эгч" гэж Хас сэтгэл хөдлөн ярьж билээ.

Хасын найз нь гэж мөн ч Хастай зовлон нэгтэй бүсгүй. Түүнийг үргэлж Дарьэх эгчийндээ дагуулж ирээд гурвуулаа сэтгэлээ уужиртал ярилцдаг. "Дарьэх эгч бид хоёрыг өөрийн төрсөн дүүгээ гэж санаж бодож явдаг. Эгчийнхээ нөлөөгөөр бид ч үргэлж болж л байна, бүтэж л байна гэж бодох болсон. Бие биедээ урам хайрлан гэж үүнийг л хэлдэг байх" гээд Хас мэг мэг инээнэ.

Дарьэх гуайн амьдрал хэцүү үед нам засгаас олонтоо дэмжиж тэтгэснээрээ тэр дандаа нийгэмд тустай ажил хийж, буян үйлдэе гэж бодож явдаг. Мал малжиж байх нутгаар малчид үе гишүүний өвчин, ясны мэдрэлийн өвчин, яс хугарч бэртсэн гэмтэл зэрэг нь олон тохиолддог. Тэр эдгээр гэмтэл, өвчинг нутгийн аргаар засаж эмчилхийн тулд тусгай багш залж нутгийн аргаар яс барих аргыг сурч, онол үйлдлэгийг уяалдуулж, ходоодны өрөвсөл, мэдрэлийн чанартай толгой өвдөх, хөл нуруу өвдөх гэмийг засаж эхэлжээ. Мэргэжлээ дээшлүүлэх үүднээс 2012 онд Шинэ барга баруун хошууны ажил олгох газраас эрхэлсэн бариачийн сургалтанд сурч бариач мэргэжлээ улам бататгав. Залуудаа бага сага сурсных юмуу, яс хугарч бэртснийг бариж засаж чадах хэмжээтэй болсноор түүний удаан хоногийн хүсэл нь биелэгдэж, ийнхүү итгэл дүүрэн бариач хийж эхлэв. Чармайлга хүнийг гомдоохгүй гэдгээр тэр 2003 онд Шинэ барга баруун хошууны бариачийн нийгэмлэгийн гишүүн болж 2014 онд тус нийгэмлэгийн орлогч дарга болов.

Замаг сайтай нууранд загас олон зан сайтай айлд нөхөд олон гэдэгчилэн бусдын төлөө урагш зүтгэдэг Дарьэх гуайг асууж сургалж, урьж залах хүн улмаар нэмэгдэж, хөдөөний малчид, хот тосгоныхон, гадна дотноос гээд олон хүн ирдэг болжээ. Өвчинөө үзүүлэх хүмүүсээс гадна Дарьэх гуайг эргэж байх нь бас илүү. Гэрт нь хоноод явдаг хүмүүс бас байна гэнэ. Дарьэх гуай ингээд ирэх хүмүүсийг хараад хөл нь газар хүрэхгүй баярлаж гал тогоо, зочиныхоо өрөөндөө бөмбөгнөн яаран гэнэ. Түүний хайр халамжийг ологсод түүнийг мартаагүй. Үл мартагдах хэмээгч өтлөх насны жаргал, үлэмжийн хүнд шагнал байх ёстой. Ийнхүү Дарьэх гуай хувь тавилангийнхаа хатуу ташуурт гуядагдан унасангүй. Харин өөрийн сэтгэлээ чангалан, хүнд хэцүүгийн өмнө нугараагүй явсаар арван хэдэн хавар намрыг үдэн, хоёр хүүхэд ч том болж, өөр өөрийнхөө амьдралаа босгожээ. Үрээ гэж, өрөөлийг хэмээн насан туршдаа зүтгэж яваа Дарьэх гуайн санасан санаа есөн хүсэл нь сэтгэгчилэн бүтэх болтугай гэж өлзийтэй сайхан зөгнөлөөрөө сурвалжлагаа өндөрлөе. Цэнгэл, Урьхан, дадлагын оюутан Го. Халиунаа, зураглаач Хэрлэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе