• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

С.Хөгжилт: би үр хойчийнхоо төлөө бүх зүйлээ зориулдаг

CRI       (GMT+08:00) 2015-02-18 19:17:51

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошууны Жийрийн Гол сумын Загастайн гол хэмээх нутгийн Су.Хөгжилт хэмээх адуучин айлынд зочиллоо. Загастайн гол бол "Үзэмчин аймгийн анхны суурин, Үзэмчний өвөг дээдэсийн ууган өлгий" гэдэг. Су.Хөгжилт гуай хувиараа "Тулуй Хаан" адуун соёлын жуулчлалын газар эрхлэж байгаа юм байна. Түүнтэй уулзаж хэдэн хором хөөрөлдлөө.

Эднийх гэж хэдэн сайхан томоохон монгол гэртэй, гэрийн өмнөө ханхайсан сайхан сүлдэн уяа байх ба ганган эмээл, ногт чимэглэлтэй ижил зүсмийн хэдэн морь цан хүүрэг татуулан бөнжийн зогсож байв. Хэдэн гэрээр нь сонирхон орвол, нум сум, ширэн зодог, монгол шатар, алаг мэлхийн тоглоом, арьсан тулам, цайны домбо гээд монголчуудын уламжлалт эдлэл хэрэгсэл бүрэн ёсоор байв. Су.Хөгжилт гуай эдгээр бүхнээ үр хойчисдоо уламжлан сургадаг ажээ. Монгол ухаан гэж үнэхээр агуу байсан юм.Тэрээр бас бидэнд үзэмчин монголчуудын гал тахих, шинэлж цагаалах ёсны тухай ярьж өгсөн юм.\ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе