• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлийн дуудлага

CRI       (GMT+08:00) 2015-02-18 19:17:51

Ч.Гантөмөр
---уртын дуундаа зориулав
Олсны ээдрээ шиг амьдралын баларт
Алаг зүрх минь үхэтхийн ойрсожээ
Аялгуут эхшиглэнт уртын дууны шуранхай намайг
Аавын минь бууцан дээр уйлуулан уяруулан сэрээв
Миний төрөлх нутаг, өвөг дээдэс минь хаа очив оо ?
....... ....... ........ ........
Цаст Алтайн оргилоос цагаан аялгуу урсав
Цадиг түүхийн эгшээн Узэмчин нутгаас сонсдов
Мөнх тэнгэрийн цээлээс үүлэн шуранхай асгарав
Монгол уртын дуу сэтгэлийн гүнд амьлав аа
Хөдөө талын элгэнд хонин сүрэг бэлчив
Хөх цэцгэсийн дэлбээнд уртын дуу бөнжигнэв
Хангайн уужим хөндийд адуун сүрэг хуйларав
Харзын тунгалаг усанд уртын дуу долгиолов
"Эр бор Харцага" нь агаар залгин салхидав
Эрэмгий бяртай бөхчүүд дэвэн дэвсээр магшив
"Цагаан зээрийн Шил"-д манан зэрэглээ татав
Цайлган сэтгэлт бүсгүй хадмын газар очив оо.
Урьхан хонгор салхин хацар илбэн тоглов
Уулзаж учрах хүсэл айлын уяанд буув
Жороохон жороохон улаан нь амгай даран тэмүүлэв
Зорьсон газрын холоос уулсын орой өндөлзөв өө.
Би очих газраа олов.
....... ....... ....... .......
Дуу дууны хаан нь уртын дуу байв
Дотор уужруулж, тэнгэр цэлмэтэл шуранхайлав
Утга утгын дээд нь монгол шүлэг байв
Үг нь намайг сургаж, аялгуу нь сэтгэл аргадав аа.
2015 оны 2 дугаар сарын 1
Бээжин хот

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе