|
|
||
20150218Saihanmongoluzemchin.mp3
|
Ч.Гантөмөр
Нараа дагаж царай нь гэрэлтсэн
Тэнгэрээ бараалж сэтгэл нь уужирсан
Сарны гэрлээр сүүн зам татуулсан
Саадаг нумтай сайхан монгол Үзэмчин ээ.
Учрахын тоолоноор бялхан санаж золгодог
Уран үгсийг уралдуулан байж цэцэлдэг
Улс түмний дунд өв түүхээрээ мөнхөрсөн
Ододын дундаас гэрэлтэй Алтан гадас Үзэмчин ээ.
Мөнх цаст Алтай шигээ санаа нь ил байдаг
Мөрөн голын урсгал шиг зан нь дөлгөөн байдаг
Мөнх хорвоогийн жаргал эдлэн нүнжиг баян байдаг
Монгол нүүдлийн салхи залгин хийморь босоо байдаг
Хан богдоо дууриаж хөвүүд нь эрэлхэг өсдөг
Ээж нуураа чимж охид нь үзэсгэлэнтэй төрдөг
Эргэх дөрвөн улиралд өнтэй өөдтэй байдаг
Өвөр Монгол нутгийн тансаг байгальтай Үзэмчин ээ.
Судар номын чуулгандаа "Гангын урсгал"-тай Үзэмчин
Содон өнгө намируулсан зангиат бөхтэй Үзэмчин
Шуранхай хадааж, дэлхий амирлуулах уртын дуутай Үзэмчин
Шуурга зүсэн, дэлээ хийсгэн хурдлах цагаан адуутай Үзэмчин ээ.
Уулс уулсын дундаа Үзэмийн уул нь цагаан юм
Үүлс үүлсийн дундаа хөвөн нүүдэг нь монгол юм
Ураг төрлийн дундаа нагацын бараа дулаахан юм
Удам судраа өвлөсөн Үзэмчин монгол, дэндүү сайхан юм аа.
2015 оны 2 дугаар сарын 4
Бээжин хот
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |