• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Морин хуурын ая дуу баргийн тал нутагт цуурайтна

CRI       (GMT+08:00) 2015-04-13 15:11:31

Ойрын өдрүүдэд ханш нээх баярын үеэр миний төрж өссөн өлгий нутаг Өвөр Монголын Хөлөн-буйр хотын Шинэ Барга Баруун Хошуунд очиж хошууны Залуучууд багачуудын соёл урлагийн хөдөлгөөний төвийн морин хуурын заан сургалтын ангийн багш Пүрэвдоржтой аз тохиолоор танилцаж ярилцлаа.

Пүрэвдорж багш морин хуурын заан сургалтын талаар дөхөм танилцуулан ярив. Тэрээр хэлэхдээ, Шинэ Барга Баруун Хошууны намын хороо засгийн ордноос сурган хүмүүжлийн ажлын талаар ихээхэн хүч тавин хошууны Сурган хүмүүжлийн товчооноос эрхэлсэн олон төрлийн дуу бүжиг хөгжмийн анги чухалчлан байгуулж байна. Би өөрөө Өвөр Монголын Урлагийн дээд сургуулиас морин хуурын тусгай мэргэжлээр төгссөн. Монгол улсад нэг жил мэргэжил дээшлүүлэн суралцаад нутагтаа буцаж ирж, өнөө Шинэ Барга Баруун Хошууны залуучууд багачуудын хөдөлгөөний төвд морин хуур зааж байна.

Хүүхдүүд болон гэрийн ахмадууд бүр өөрийнхөө үндэстний уламжлалт хөгжим морин хуурт дур бахтай, хархан багаас нь дуу хөгжим соёл урлагийг уламжлан сургах хүсэлтэй энд ирж сурч байх юм аа. Үүнд би морин хуурын заан жолоодох багш болсны хувьд хүүхдүүдэд морин хуурыг нэн нарийн нямбай заан сургаж нэн олон сурагч хүмүүжүүлэн манай үндэстнийхээ соёл урлагаа уламжлах эрч зориг бэлэн байна гэжээ. /Болор/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе