|
|
||
Дорж гуай Дээд Монголын уламжлалаар сархад дээжилж байгаа нь
Төвийн "Ардын радио" нэвтрүүлгийн хорооны монгол хэлний редакцаас зохион байгуулж буй "Нүүдлийн соёлын мөрөөр" цуврал сурвалжилгын Дээд Монгол дахь аялал мань Хөхнуур мужийн Хайши Монгол Түвд өөртөө засах жөүгийн (аймаг) Дэлхийн хотын Бага хар нуур сумны Баянтохойн уугуул Доржийнд ерөөл магтаалтай үргэлжилсэн билээ.
Тахил өргөлийн гүнгэрваа
Далан нэгийг шүүрч яваа Дорж гуай эдүгээ гэргийтэйгээ хоёул Дэлхий хотод сургуульд яваа ач зээ нараа харгалзан суудаг ба дөрвөн хүүхдээс гурав нь хотод ажиллаж, амьдардаг. Харин хоёрдугаар хүү нь голомтоо сахин галаа бадраах малчин болж явна. Эднийх хонь ямаа нийт 800-аад малтай. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутаг бүрдээ тоосгон гэр, хашаа хороо босгож, худаг ус гаргасан тул улирлаа даган нүүдэллэхэд маш дөхөм болжээ. Бид эдний зуслан дээр очиход яг ямаагаа саачхаад сүү зайлдаг машинаар сүүгээ зайлан зөөхийг нь ялгаруулж байлаа.
"Хөрлөг хошууны Голмод сумны Баянтохой тосгоны түүхийн тойм" гэх ном
Дорж гуай мөн хол ойртоо алдартай ерөөлч хүн төдийгүй нутаг усныхаа түүх цадигийг сайн мэддэгээр "Хөрлөг хошууны Голмод сумын Баянтохой тосгоны түүхийн тойм"-ыг бичихэд аман уламжлалын үнэт мэдээлэл хангасан тухай, мөн Дээд Монголчуудын шашин шүтлэг, тахил өргөлийн соёл иргэншилийн талаар сонирхолтой яриа хөөрөө өрнүүлснийг та бүхэндээ хүргэж байна.
Машинаар ямаан сүүгээ зайлан зөөхий гаргаж байгаа нь
Саалийн ямаад
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |