• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Голмод хотын Аралын хөдөөгийн монгол айлууд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-25 15:05:53


Улаангэрэл гүү барьж, хүү Батбилэг нь унага татан, гэргий нь гүүгээ сааж байгаа нь

"Нүүдлийн соёлын мөрөөр" сурвалжилгын Дээд Монгол дахь аялал Хөхнуур мужийн Хайши Монгол Түвд өөртөө засах жөүгийн (аймаг) Голмод хотын Арлын хөдөө зусаж буй малчин айлуудын аж амьдралтай танилцлаа. Энэ нутаг Цайдмын хотгорын төв өмнө хэсгийн гол мөрөн сүлжилдсэн байцтай байдгаас анхандаа Голууд, Голмос гэж гол мөрний олон тоог заасан үг байсан ба сүүлдээ Голмод гэх болжээ. Голмод хотоос Баруун хойш арваад км зайтай Арлын хөдөө зуслан хотоос холгүй тул энд зусаж буй малчид зундаа амралт зугаалгын газар ажиллуулан  амьдрал ахуйгаа баяжуулж байна. Энэ нь мөн хотоос ирэх хүмүүсийг шинэ шөл, айраг цэгээгээр дайлж, хөдөө хээр зугаацах сайхан сонголт болжээ.


Улаангэрэл гүү барьж, хүү Батбилэг нь унага татан, гэргий нь гүүгээ сааж байгаа нь

Манай сурвалжилгын багийнхан Арлын хөдөө зусаж буй Улаангэрэлийн зэлэн дээрээс гүүний халуун саам ууж, бас хэдэн аяга шуугьсан айраг гүзээлээд амсхийх зуур энэ өдрийн сурвалжилгын товлосон айл болох Чимэддожийнх уруу мордсон билээ.

Бид Чимэддоржийн гадаа буухад таван цагаан Монгол гэр жигдрэн байх нь "Ам бүл олуулаа айл байна" гэж бодоход хүргэв. Харин танилцан ярилцах явцад энэ нь хэдэн айлаараа хамтран амралтын газар ажиллуулж байгааг мэдлээ. Чимэддорж гуай уг нь Арал тосгоны удирдагч байжээ. Тэрээр энэ нутгийн монголчуудын удам угсааг хуучлан ярихдаа, Голмодын монголчуудын ихэнх нь уулын Тайжнар хошууны ард байсан өнгөрсөн зууны жар далаад оны үеэс энэ нутагт нүүдэллэн ирсэн гэв. Мөн Чимэддоржийнхоос холгүй зусаж байгаа малчин Гоцог, Эрдэнэцэцэг нар холын зочдын сургаар хүрэлцэн ирж, нүүдэл суудлын амьдрал байдал ба хүүхэд насандаа энэ нутагт нүүж ирж байсан дурсамжуудаа хуваалцсан билээ. Гоцогийн гэргий Эрдэнэцэцэг мөн ус голдоо шагшигдсан сайхан дуулдаг бүсгүй ажээ. Голмод хотын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ланшин энэ нутгийн монголчуудын өнөөгийн нүүдэл амьдралын ерөнхий байдлыг танилцуулсан ярилцлагыг хүргэе.


Улаангэрэлийнх ам бүл дөрвүүл ба охин Бадамчу нь манай сэтгүүлчтэй хамт зуслангийн дэнж дээр


Улаангэрэлийнх ам бүл дөрвүүл ба охин Бадамчу нь манай сэтгүүлчтэй хамт зуслангийн дэнж дээр


Чимэддорж гуай сурвалжилга хүлээж байгаа нь


Дуучин бүсгүй Эрдэнэцэцэг


Голмод хотын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ланшин сурвалжилга хүлээж байгаа нь


Өнчин ботго ба Арлын хөдөө


Өнчин ботго ба Арлын хөдөө


Өнчин ботго ба Арлын хөдөө

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе