• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Угалзлан урсах Уртмөрөний монголчууд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-25 15:58:53


Уртмөрөн сумны Шувуутын тал дахь Улаан гангыг эрэгдэн зусаж буй Алтанхуягийн

Дээд Монгол дахь “Нүүдлийн соёлын мөрөөр” сурвалжилга маань Хөхнуур мужийн Хайши Монгол Түвд өөртөө засах жөүгийн (аймаг) Голмод хотын Уртмөрөн сумны малчин айлуудын нүүдэл суудлын амьдрал байдалтай танилцан үргэлжлэв.


Уртмөрөн сумны Шувуутын тал дахь Улаан гангыг эрэгдэн зусаж буй Алтанхуягийн

Бид Голмод хотоос зүүн хойшоо 200 км аялаад Уртмөрөн сумын малчин Алтанхуягийнд буулаа. Эднийх жилийн жилд энэ Шувуутын тал хэмээх тэнүүн нутагт Улаан гангын эрэг барин зуссаар иржээ. Хашаат бригаадын дарга Эрдэнэбилэг бидэнд ярилцлага өгч, өв уламжлалаа хадгалж, ус нутгаа хамгаалан, уугуул байдлаараа амьдарсаар ирсэн энэ нутгийн монголчуудын аж амьдралын байдлыг танилцуулав.


Хашаат барьгаадын дарга Эрдэнэбилэг бидэнд ярилцлага өгч байгаа нь

Бид Алтанхуягийнхаас мордож, Уртмөрөн сумны 9 малжих бригадын нэг болох Цагаан-усан бригадын Батхүүгийнд очлоо. Эднийх мөн Дээд Монголчуудын зочин угтах уламжлалт ёс заншлаар биднийг хүлээн авсан юм. Даруй сүүтэй цайгаа аягалан, тавагтай чихэр боорцгоо өрсний дараа жижигхэн модон тагш юм уу мөнгөн аягатай цагаан идээгээ дээжлэн амсуулдаг ба үүнийгээ тэд цагаа дээжлэх буюу гил дээжлэх гэдэг. Түүний дараа нь бүтэн шилтэй архин дээр шар тос тавин мөн ахмадаас тэргүүлэн дээжлэхээ “сархад дээжлэх” гэдэг. Ингэснийхээ дараа жижигхэн таваг дээр хос гэм тавин архи сөгнөн барих заншил бидний очсон айлд болгонд ёсоор болж байлаа. Тэгээд ер нь гэрт буй хүн бүхэн дуу дуулан архи барих дуугараа эргэнэ. Бид гэрийн эзэн, мөн цагаан усан бригадын дарга Батхүүтэй ахуй амьдрал, нүүдэл суудлынх нь тухай нилээд удаан ярилцсан юм. Залгаад энэхүү ярилцлага болон тэр сайхан нутгийн хүн байгалийн сайхныг чадан ядан бичсэн сонирхолтой видео нэвтрүүлгүүдээ хүргэе.


Уртмөрөн сумын Цагаан-усан бригадын дарга Батхүүгийнд


Батхүү бидэнд ярилцлага өгч байгаа нь


Батхүүгийн ээж Оюунчимэг настан


Батхүүгийн ээж Оюунчимэг настан


Батхүүгийн бага охины банхар болон шар ишигэ (янзага)


Батхүүгийн бага охины банхар болон шар ишигэ (янзага)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе