• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Билгүүтэй хүүгийн биеийн байдал сайн байна

CRI       (GMT+08:00) 2015-10-19 16:08:05

Хоёр хөл нь түлэгдэж хүнд гэмтэл авсан монгол хүү Билгүүтэйгийн тухай олон хүн мэднэ. Хүүг Бээжингийн цэргийн 304-р эмнэлэгт эмчлүүлж, хөлтэйгөө үлдэх эсэхийг шийдэх тэр хүндхэн бөгөөд эгзэгтэй агшинд Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Хэлний Нэвтрүүлгийн хамт олон санаачлан, сайн санаат хүмүүсийн энэрэл хайр, халуун сэтгэлийн хандив цуглуулж эмчилгээний зардлыг бүрдүүлсэн юм.

Энэ их сэтгэлийн өглөг болон эмч сувилагчдын сэтгэл гарган эмчилсэний хүчинд хүү хоёр хөлөө тайруулах тэр аюулаас мултарч хорвоогийн замыг хоёр хөлөөрөө туулах аз тохиосон билээ. Энэ оны 6-р сард хүү эх орондоо буцан ирснээс хойш олон түмэн хүүгийн биеийн байдалд байнга анхаарал халамж тавьсаар ирсэн юм. Өнөөдөр "Наран хун" сайн үйлийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Сайжрах нарын хэсэг Өвөр Монгол ахан дүүс Билгүүтэйг эргэж ирэх үед ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн Билгүүтэй хүү болон түүний ээж Ц. Булгантай уулзаж хүүгийн биеийн байдал, цаашдын эмчилгээний талаар ярилцсан байна.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе