|
|
||
2016.03.22-ны үдээс хойшхи хуралдаанд нэг болон хоёрдугаар сэдвийг бид сонирхож, хэлэлцүүлэгт санаа бодлоо нэмэрлэх хүсэлтэй байна.
20160322MNBBayarsaihan001.mp3
|
Сэдэв: Хэвлэл мэдээллийн тулгамдаж буй шинэ нөхцөл байдал
Хариулт: Монгол орны хувьд радио бол онцгой мэдээллийн хэрэгсэл. Өргөн уудам газар нутагтай. Цаг агаар, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн амын тодорхой хэсэг одоо ч мал маллан нүүдэллэж, нутаг орондоо сийрэг тархан суудаг. Тиймээс Монголын радио 82 жилийн түүхэндээ мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх чухал үүрэг гүйцэтгэсэн. Ард түмний итгэл хүлээсэн үндсэн мэдээллийн хэрэгсэл байсаар байна. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэв маяг, онцгой содон шинж нийлэгжин даяаршиж байна. Сонин, сэтгүүл, радио, телевиз сүлжээний орчинд илүүтэй түгж байна. Мөн интернетийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөж, нийгмийн сүлжээ илт нөлөөлж байна. Гэтэл манай сонсогчид дижитал радиог хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл бид дижитал системд шилжиж хараахан амжаагүй байгаа. Нөгөө талаар их хүчний станц ажиллуулдаг урт долгионоор тархаж байгаа боловч, хүлээн авагчийн асуудал мухардалд орж байгаа нь бидний өмнөх шийдвэрлэх хамгийн чухал асуудал болчхоод байна. Иймээс бид онлайн радиог хөгжүүлэх чиглэлд илүүтэй бодлого боловсруулан ажиллаж байна. Энэ чиглэлд маркетинг хийж буй бусад телевиз радиогийн туршлагаас хуваалдцах хүсэлтэй байна.
Сэдэв: Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх болон хамтран ажиллах туршлагаас хуваалцах уу
Хариулт: Хамтын ажиллагаа бол их чухал. Бид бие биенээсээ маш ихийг суралцаж байна. Монголын радиогийн хувьд өмнө нь Оросын дуу хоолой радиотой олон жил нягт хамтран ажилласан. Түүнээс гадна урт богино хугацаагаар Дойче Велле, Шведийн радио, Канадын радио, NHK зэрэг олон радиотой хамтран ажиллаж байсан. Энэ бүхэн шинэ соёл, шинэ стандартыг нутагшуулж бий болгосоор ирсэн юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ХОУР байна. Өнгөрсөн жил би энэхүү хэвлэл мэдээллийн форумд оролцож байсан. Үүний бодит үр дүн гэвэл манай хоёр радиогийн хамтарсан "Дэлхийн цаг" нэвтрүүлэг юм. Бид энэ нэвтрүүлгийг хамтран бэлтгэж, Монгол болон БНХАУ-д өөр өөрийн хэлээр давтан дамжуулж байна. Цаашдаа өөр өргөн хүрээнд хамтарч, дуу хөгжим, жүжиг, урлаг соёлын мэдээлэл бүхий шинэ контент солилцох бүрэн боломжтой. Ингэснээр ард түмнүүд өөрсдийн соёлыг тангиулах, харилцан суралцах, харилцан ойлголцоход дөхөм болно гэж би бодож байна.
"Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-д элсэх хүсэлтэй байна. Нэрийн тухай "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" гэж нэрлэх нь илүү өргөн утгыг агуулна гэж бодож, дэмжиж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |