• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүд дотуур хувцасны гоё сайханыг эрхмэлэх болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 10:18:51

     Өнөө Хятад улсын олон том хотуудын дэлгүүр, супемаркетад өнгөрсөнд булан далд газар тавьж худалддаг дотуур хувцасыг ил тодорхой байранд тавьж худалдах болсон байна. Бээжингийн нэг дэлгүүрийн дотуур хувцасны нэрт брэндийн лангуун дэргэт дотуур хувцас худалдаан авч байгаа хатагтай Бай Лилитэй сурвалжлагч ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, уулдаа дотуур хувцас хөхөвч энэ тэр авахдаа ичиж ширвээтээд санд мэнд аваад явдаг байсан. Сүүлийн жилээс ичингүйрэхээ больж тайван тавтай шилж сонгож авах болсон, тэр ч байдугай олон эрэгтэйүүд эхнэрийнхээ хамт дотуур хувцас сонгож байх нь зөндөөн харагдах болсон байна гэжээ.

    Хувцасны сонины газрын дотуур хувцасны мэдээллийн ажил хийдэг хатагтай Фан хэлэхдээ, амьдралын түвшин тасралтгүй сайжирснаас Хятад хүүхнүүдийн гоо сайхны тухай үзэл танилтад ёстой эрс өөрчлөлт гарсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, уламжлалт зан заншилтай эмэгтэйчүүд дотуур хувцасыг ил байлгахыг хүсэхгүй, дотуур хувцас нь хүний биеийг халхлан далдлах л үүрэг гүйцэтгээдэг гэж үздэг байсан гэжээ.

    Өнөө Хятадын зах зээлд дотуур хувцаны материал, өнгө тарлан төрөл зүйл маш олон болсон байна. Буурцагны уургийн ширхэглэг, сүүний уургийн ширхэглэг, торго дурдан гээд олон зүйлийн байдаг бөгөөд Хятадын үндэстний солёлын онцогийг харуулсан олон зүйлийн нарилаг хатгамал, хэ угалз, имжээр хөвөөтэй болсон байна.

    Өнөө дотуур хувцасыг нарилаг гоё сайхан, өмсөхөд таатай байхыг эрхэмлэхийн зэрэгцээ бас зарим эрүүл мэндэд ашигтай жишээлбэл тураах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг эмчилгээний агуулга нэмсэн байна.
Өнөө нэрт брэнд дотуур хувцасны үнэ оролцоогоор 200—600 юаньд хүрч байна. Сурвалжлагч нэрт брэнд бүтээгдэхүүний лангууд хатгамалтай гараар урлаж оёсон хөхөвчийн үнэ 999 юаньд хүрч байхыг харсан. Өндөр үнэтэй тусгай хийсэн дээд зэрэглэлийн ийм хөхөвчийг хувцаны моод хөөцөлдөг залуу хүүхнүүд түлхүү авдаг юм байна.

    Бөөнөөр үйлдвэрлэн борлуулах дотуур хувцасаас гадна, зарим нэрт брэнд аж ахуйн нэгж хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тусгай материал, тусгай загвараар тусгай үйлчилгээ хангаж байна.

 

    Хятад улс дотуур хувцасны ажил төрлийг хөгжүүлэхдээ эрхбиш үндэстнийхээ шилдэг соёлыг харуулах хэрэгтэй юм. Учир нь Хятад улс таван мянган жилийн түүх солёын шилдэг шилдэг уламжлалтай юм. Түүний охь шилдэг зүйлийг уудлан нээж хувцасны загвар зохиоход авьяаслагаар ашиглавал тэр нь хувцасны загварын урсгалыг болгох нь дамжиггүй юм. /Урангоо орчуулж бэлтгэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе