• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрөлжсөн супер маркет нийслэлчүүдэд таалагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 10:29:42

 

    Өнөө, бээжин хотод супер маркетын хэлбэрээр ажиллаж байгаа дэлгүүр пүүз өдрөөс өдөр олон болж байгаа бөгөөд хүмүүсэд улмаар таалагдах болсон байна. Гар утасны супер маркет, дуу дүрс бичлэгийн супер маркет, хүүхдийн тоглоомын супер маркет, бичиг хэрэгслийн супер маркет зэрэг нь Бээжин хотын энд тэндгүй харагдаж, супер маркетын урасгалыг буй болгосон байна.

    1930 оны 8-р сард Америк хүн Нью Йорк муж улсад анхны супер маркетыг ажиллуулсанаас хойш супер маркет гэх жижиглэнгийн худалдааны энэ хэлбэр нь дэлхийн хэмжээнд маш түргэн хурдцаар хөгжсөн байна. Хожим нь супер маркет нь салбар байгууллагын хэлбэртэй болжээ. 1981 онд Хятад улсын анхны супер маркет Гуанжю хотод нээгдсэн байна. Хятад улсад супер маркет нь өрнөдийн орноос хагас зуунаар хоцорсон боловч хөгжлийн асар их эрч хүчинтэй юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе