• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цай ус уух талаарх хүмүүсийн буруу үзэлт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 10:55:33

     Цай ус уух нь биеийн эрүүл мэндэд ашигтай гэдгийг олон хүн мэддэг, гэвч ямар цай нь юунд тустай, усыг ямар хэмжээтэй уувал зүйтэй, цай ус уухад юуг анхаарвал зохистой гэдгийг бүрэн мэддэг хүн маш цөөн юм. Үүний дагуу цай ус уух талаар зарим хүн буруу ойлголттой байдаг.

     Ус уухыг хэлэхд, олонх хүн умдаассан үед л ус уудаг, энэ нь нэг зүйлийн буруу үзэлт юм. Хүнсний зүйл болон шим тэжээлийн мэргэжилтэн Чэнь Минь хэлэхдээ, хүмүүс умдаассан үед л ус уух нь хожимдсан хэрэг гэж хэлж болно. Учир нь умдаасах илрэлтэй болоход хүний бие биологийн ус алдагдах байдалд оршдог. Ийм болохоор Ус уухдаа ч шинжлэх ухаанч аргыг эрхэмнэх ёстой, өдөр бүр хүрэлцээтэй усны хэмжээг хангах хэрэгтэй гэжээ.

     Үүний зэрэгцээ, өглөө босонгуд ус уух юм уу агаажуулагчтай орчинд илүү ус уух нь маш чухал юм. Энгийн хүний хувьд өдөр бүрд шаардагдах усны хэмжээ нь 2 литр байдаг. Өдөрт 6-гаас 8 аяга буцалсан ус ууж байвал хамгийн сайн юм.

     Зарим махлаг хүн ус уухаас ч айдаг. Ус уух нь биеийн жинг нэмэгдүүлж болзошгүй гэж тэд үздэг бөгөөд тураах явцдаа ус уухаас бүр их хичээдэг. Энэ нь маш буруу юм гэж шим тэжээлийн мэргэжилтэн Чэнь Минь хэлсэн байна. Тэр хэлэхдээ, хүмүүсийн таргалж байгаа гол шалтгаан нь илчийн хэмжээг хэт хуримтуулснаас болсон юм. Эдгээр нь голцуу уураг, өөхөөс ирэлтэй. Ийм болохоор турах бодолтой хүмүүс хоол ундны бүтцэд өөрчлөлт оруулахын зэрэгцээ биеийн тамир спортын хөдөлгөөнд илүү оролцох хэрэгтэй, үүнээс гадна шинэ хуучны солилдлыг ахиулах ёстой, харин усны хэмжээтэй холбоогүй юм гэжээ.

     Их хэмжээний ус уух нь биеийн жинг нэмэгдүүлэхгүй мөртөө туралтын үр ашгийг нэмэгдүүлж болзошгүй. Жишээлбэл зарим хүн хоолноос өмнө шөл уухыг санаачилдаг. Шөл ус нь ходоодны нэг хэсэг зайг эзэлсэн учраас хүмүүс цаашид их идэхээс болгоомжилдог. Ингэснээр туралтын явцад дамаар нөлөөлөх болно.

     Амьдралын дунд, зарим хүн ундааг усны оронд уудаг. Энэ нь ч маш буруу юм. Нүүстөрөгчтөй ундаад чихэрийн агуулагдац маш их байдаг. Урт хугацаагаар ийм ундааг уувал хүний бие таргалдаг бөгөөд саахрын өвчин зэрэг архаг өвчинд нэрвэгдэх аюултай. Кофи юм уу цай уусан байдалд дахин нэг хоёр аяга цэвэр ус уух нь зүйтай. Үүнээс гадна, адил бус хүн өөрийн эрүүл мэндийн байдалд зохицуулан цайг сонголттой уух ёстой. Зүрхний өвчинтөй хүн их хэмжээний цай уусан байдалд зүрхний цохилго хурдсах, хэмнэлээ алдах зэрэг байдал гардаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе