
Ингээд тэд монгол ардын дуу "Гадамайран", "Дүрэнзана"-гаа дууллаа. Хан хормостын ивээл, хайлам сэтгэлийн дуунаараа "Зэлэм хар хамтлаг" маань алтан медалиар мялаалгаж, анхны гараагаа авч урамшсан юм.
Ингээд олонд танигдаж, од болсон "Зэлэм хар хамтлаг"-ийн аз хиймор мандаж эхэлсэн юм. Өнгөрөх онд тус хамтлаг нь Хятадын Гүйзөү мужид болсон "Хэрэглэгчидийн эрх ашигийг хамгаалах өдөрлөг"-т зориулсан тоглолт, Хятадын Шинжянгийн уйгарын өөртөө засах районы Хасаг үндэстний өөртөө засах зөү байгуулагдсан 50 жилийн ойн баяр зэрэг найр наадамд уригдан үзэгч олны ташаалыг хүртсэн байна. мөн жилийн 7-р сард "Зэлэм хар хамтлаг" Хятадын "Зэн Да олон улсын соёлын компань"-тай гэрээ байгуулж, ажил үйлсийн ар тулгуураа олж баяралсан хамтлагийнхан зорисон зүгтээ цөхрөшгүй урагшилхаар шийдсэн байна. Тийм шулуухан амьдрал, амжилтын зам гэж хаа байхав? Бээжингийн "Дархан", "Нутаг", "Овоо" зэрэг монгол бааруудаар дуулж, нийслэлийн 4 түмэн монголчууд, олон зочидоо баясгаж явсан эдгээр залууст ч цэцэрлэгийн сандал дээр хоносон хатуу өнгөрөөлттэй юм. хүчир бэрх бүхэн нугарлыг авчирах биш, дэмжлэгэгүй хүчир бэрх ч гэж үгий юм. Дуучин урлагчидынхаа зам мөрөөр урагшилъя гэсэн боровтор хөрслөг цалгим залуусаа харж, манай орны төрийн содон дуучин Тэнгэр, алдарт дуучин Дэдмаа, залуу дуучин Цэцэнгэрэл нар ч "Зэлэм хар хамтлаг"-ийнхныг тусалж дэмжисэн удаатай.
1 2 3